Жүдочид “Их дуулга”-ыг зорилоо

Францын нийслэл Парис хотноо олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн олимпийн эрхийн оноо олгох “Их дуулга” тэмцээн энэ сарын 17-18-нд зохион байгуулагдах гэж байна.

Тус тэмцээнд оролцох манай баг тамирчид өнөөдөр Парисыг зорьсон бөгөөд Монгол Улсын ардын багш, Гавьяат тамирчин Одвогийн Балжинням баг тамирчдаа удирдан явж байгаа юм.

2008 оныг хүртэл Супер Дэлхийн цом гэгддэг байсан тус тэмцээнд тив, дэлхийн медальтнууд зөвхөн хүч үздэг байсан бол 2009 оноос IJF-ийн Гранд Слам ангилалд багтжээ. Жил бүрийн 2-р сарын эхний амралтын өдрүүдэд болдог тус тэмцээн өнөө жил аравдугаар сард зохион байгуулагдаж бөгөөд түрүүлсэн жүдоч олимпийн эрхийн 500 оноо, мөнгөн медаль 300, хүрэл медаль 200 оноо, шагналт 5-р байр100 оноо, шагналт 7-р байр 80 оноог чансаан дээрээ нэмнэ.

Тэмцээнд Монгол Улсын шигшээ багийн нийт 17 жүдоч өрсөлдөхөөр эх орноосоо мордоод байна. Түүнчлэн тус тэмцээнийг Олон Улсын жүдо бөхийн холбооны шүүгч, МЖБХ-ны гүйцэтгэх захирал Машбатын Бөхбат шүүхээр Парис хотод очоод байна.

БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:

Эрэгтэй:

60кг-д гавьяат тамирчин Дашдаваагийн Амартүвшин
60кг-д ОУХМ Ганболдын Хэрлэн
66кг-д ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэг
66кг-д ОУХМ Довдонгийн Алтансүх
73кг-д гавьяат тамирчин Сайнжаргалын Ням-Очир
73кг-д ОУХМ Ганбаатарын Одбаяр
81кг-д ОУХМ Нямсүрэнгийн Дагвасүрэн
81кг-д ОУХМ Отгонбаатарын Ууганбаатар
-90кг-д ОУХМ Лхагвасүрэнгийн Отгонбаатар
-100кг хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр

Эмэгтэй:

48кг-д гавьяат тамирчин Мөнбатын Уранцэцэг
52кг-д гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа
52кг-д ОУХМ Адьяасамбуугийн Цолмон
57кг-д ОУХМ Доржсүрэнгийн Сумъяа
63кг-д ОУХМ Цэнд-Аюушийн Цэрэннадмид
63кг-д ОУХМ Балдоржийн Мөнгөнчимэг
+78кг-д ОУХМ Одхүүгийн Жавзмаа


URL:

Сэтгэгдэл бичих