Тамхинаас 5 өдрийн дотор гарах арга

Энэ бол тамхинаас гарах хамгийн шалгарсан арга. Учир нь нисэгчид сансрын нисэгчдийн сургуульд яг энэ аргыг хэрэглэн тамхиа хаядаг юм байна.

Эхний өдөр

Тамхинаас гарахаар шийдсэнд чинь баяр хүргэе.

Ердийнхөөсөө хагас цагийн өмнө босоод 2-3 аяга буцалсан ус ууж, шүршүүрт ор. Өглөөний ундаанд зөвхөн жимс, жимсний шүүс хэрэглэх хэрэгтэй. Ундаа уусны дараа амьсгалын дасгалыг хэдэнтээ хий. Амьсгалын дасгал гэдэг маань гүнзгий амьсгалж, амьсгаа гаргах шүү дээ. Тамхи татмаар санагдах бүрт 2-3 аяга ус юмуу, ундаа сокоор биеэ тайвшруул. Амьсгалын дасгал хий.

Үдийн хоол ногооны салат, шөл, ногоотой хуурга, жимстэй боов, жимсний шүүс төдийхөн л байвал зохино. Өдөр хоол идсэнийхээ дараа заавал салхинд гарах хэрэгтэй. Оройн хоол аль болохоор хөнгөн байвал сайн. Зүгээр сууж болохгүй. Архи дарс битгий хэрэглэ.

Хоёр дахь өдөр

Өлөн элгэн дээрээ ус уугаад, амьсгалын дасгал хий. Жимс эсвэл шүүс ууж, ажилдаа яв. Хэрэв их хол бол ядахнаа автобусны 2-3 буудал алх. Урьд өдрийнхөө дэглэмийг сахь. Тамхи татмаар болох бүрт амьсгалын дасгал, ус, ундаагаар хүслээ дар.

Гурав дахь өдөр

Мөн л нөгөө дэг. Тамхинаас гарах шийдвэрээсээ энэ өдөр л няцаж болохгүй.

Дөрөв дэхь өдөр

Тамхи татах хүсэл тань багасч байна уу? Өдрийн дэглэм, хоолны дэг хэвээрээ

Тав дахь өдөр

Өөрийнхөө тэвчээрт итгэх, амжилтанд хүрэх найдвар төрнө. Одоо яг энэ янзаараа ахиад дөрөв хоночихвол тамхичин биш болно.

Тамхинаас гарсны ашиг тус

Тамхинаас гарсан тухайн хормоос эхлэн хүний бие эрүүлжиж эхэлдэг. Тамхинаас гарснаар таны амьдарч, ажиллаж байгаа орчин тамхины утаагүй болж цэвэрших бөгөөд ингэснээр танаас гадна таны орчин тойронд байдаг хүн ч гэсэн эрүүлжинэ. Тамхи татахгүй байхын ашиг тус маш их.

Үүнд:

- Ярихад амнаас болон үс, хувцаснаас тань муухай үнэр үнэртэхгүй

- Амьсгал уужуу сайхан болно

- Ой тогтоомж сайжирна

- Илүү цовоо сэргэлэн болно

- Нүүрний арьс үрчлээтэхгүй

- Шүд болон гарын хуруу шарлахгүй

- Цагаа дэмий үр ашиггүй үрэхгүй

- Эрүүл сайхан харагдана.

- Гоо сайхан алдагдахгүй

- Тамхинд мөнгө үрэхгүй

- Найз нөхөд чинь сайшаана

- Өөртөө итгэлтэй байна

- Бусдыг хордуулахгүй, бусдад ад үзэгдэхээ болино

- Орчин тойрноо бохирдуулахгүй

- Өвчинд амархан өртөхгүй

- Бусаддаа үлгэр дууриалал болж чадна

- Таныг хэн ч үнсний савтай зүйрлэхгүй

- Таныг үнсэхдээ хэн ч муухай тамхи үнэртээд байна гэхгүй


URL:

Сэтгэгдэл бичих