Ерөнхийлөгч: Хориг нээлттэй, бүгд ил байх учиртай

УИХ-ын чуулганаар яг одоо нэг асуудал хэлэлцэж дуусаад Өршөөлийн хуулийг хэлэлцэнэ. Өнөөдөртөө багтаж Өршөөлийн хуулийг эцэслэнэ. Өглөөнөөс хойш уг хуулийг хэлэлцэхдээ чуулганыг хаалттай горимд шилжүүлж хуралдах нь гэсэн мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр тарж байна. Мөн чуулганы танхимд сүлжээ унагагч төхөөрөмж байрлуулаад байгаа нь энэ хардлагыг улам нэмэгдүүлж байгаа юм.

Тэгвэл чуулган хаалттай байдлаар Өршөөлийн хуулийг хэлэлцэх асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хоригийг хааж хэлэлцэнэ гэв үү? Бор шувуу биз. Хориг нээлттэй, бүгд ил байх учиртай. Сонгодохдоо биеэ нуугаагүй байж саналаа олноос нуугаад яахав” гэж өөрийн твиттер хуудсаараа дамжуулан жиргэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих