Үнэнч хайрын бүжиг
Флорида мужийн оршин суугч Жоэл Жексон автомашины осолд орсны улмаас дөрвөн мөч нь хөдөлгөөнгүй болсон билээ. Гэхдээ л мань хүн өөрийн эхнэр Лорентэй аюулгүйн олсны тусламжтайгаар бүжиг хийсэн байна. Шалан дээр хөлөө дөнгөн данган хүргээд Жексон эхнэртэйгээ цуг Эдвин Маккэйны дуулдаг I’ll be дууны аянд бүжсэн аж.
Тэр мөчид түүний зүрх огшиж байсан гэдгийг Лорен өөрийн блог дээр бичжээ. Ярих чадвараа алдсан Жоэл өөрөө уг бүжгээс төрсөн сэтгэгдлээ компьютер дээр “Солиотой таашаал амслаа” гэж бичсэн байна.
Тэд 14 жил танилууд байсны эцэст 2012 онд үерхэж эхэлжээ. 2013 онд Лорен бүсгүй хэвтэрт буй Жоэлтэй гэр бүл болсон гэнэ. Ингэхдээ хөлд орохоор нь хамтдаа бүжиг хийнэ гэдгээ амлажээ. 2009 онд Жоэлийн жолоодож явсан автомашин цахилгааны шон мөргөснөөр мань хүн машинаасаа шидэгдэж, хэдэн сар ком буюу унтаа байдалд байсан билээ.
URL: