Нийслэлийн татвар өсч, хурган дарга нарын тансаглал хэтрэв
Нийслэл хотын албан татварын тухай хууль хэрэгжиж эхлээд хагас сар болж байна. Хүн ам нь аль хэдийнэ сая хол давсан “Саятан” хотын удирдлагууд ирэх жилийн энэ цаг мөч гэхэд 16 орчим тэрбум төгрөг иргэдээсээ татна хэмээн тооцоод байгаа.
Үүнийг бүдүүлгээр тооцох юм бол нэг иргэн энэ хуулийн нөлөөгөөр 100 орчим мянган төгрөгийг зөвхөн нийслэлийн татварт төлөхөөр байгаа. Тэгвэл нийслэлийн орлогыг сүүлийн гурван жилийн байдлаар харвал 2012 онд 348.2 тэрбум, 2013 онд474.8 тэрбум, 2014 онд 522.5 тэрбум, 2015 онд 532.7 тэрбум болон өсчээ.
Өөрөөр хэлбэл, Улсын баатраар удирдуулж эхэлсэн чагаас эхлээд нийслэлчүүд улам илүү татвар, торгууль төлөх болов. Гэтэл энэ хэрээр нийслэлийн өнгө төрх сайжирсангүй. Хог хийх зориулалттай ногоон уут өмнөд хөршид үйлдвэрлэж, богино настай цэцэг зам дагуу суулгаснаас өөрөөр дээрдсэн үнэндээ үгүй юм.
Гэвч хотын удирдлагууд өнгөрсөн хугацаанд зам, уулзвар шинэчилсэн гэж бахархдаг. Бодит байдал дээр, нийслэлийн зам уулзвар сайжирсан нь үнэн хэдий ч энэ мөнгийг “Чингис” бондын хөрөнгөөс гаргасан тухай хэн хүнгүй мэдэх билээ.
Тэгвэл өнгөрсөн хугацаанд сургууль цэцэрлэгийн тоо нэмээгүй, зам засварт мөнгө зарцуулаагүй нийслэлийн төсөв хаашаа орж байна вэ? гэсэн асуулт урган гарах нь гарцаагүй.
НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙГ ТЭД ИНГЭЖ БАРДАГ
НИТХ-ын 45 төлөөлөгч улирал тутам 13 сая төгрөг авдаг баримт олон нийтэд ил болж, олон хүний бухимдлыг төрүүлсэн хэвээр байна. “Бид тойрогтоо зарцуулдаг” хэмээсэн ажил хэрэгч хурган даргын яриа бүр ч олон хүний эгдүүг хүргээд байв.
Эдийн засаг хүнд, иргэдийнхээ цалинг хэл ам гаргалгүй сэмхэн танах тухай Засгийн газар бодлоо чилээн суухад Баатар дарга төлөөлөгчидтэйгээ нийлж, журам баталаад л жилдээ 2.340 тэрбум төгрөгийн урамшуулал авдаг байх юм.
Ийм л учраас эрт бус энэ цаг үед нийслэлийн Засаг дарга зургаан орлогчтой байсан биз. Гэвч тэдний данхгар бүтцийг иргэд таалаагүй учраас энэ тоог хоёр болгон бууруулсан билээ. Гэтэл үнэнч дөрвөн туслах нь ямар ч цалингүй ажиллах санал гаргасан гэж байгаа.
Чухам үүний нууц нь хамгийн сүүлийн жишээ буюу иргэдийн татварт төлсөн мөнгөөр түмнийхээ толгой дээгүүр онгоцтой нисэхэд оршдог ч байж болох юм. Итгэхгүй бол та энэ тухай мэдээлэл авахыг хүсвэл дурын цахим хуудсаас хайлт хийгээд л хялбархан үзэж болно.
Учир иймээс нэг хүн ойролцоогоор жилд 54 сая төгрөгийн урамшуулалтай, дээрээс нь үндсэн цалингаа авдаг тэд харийн хотуудаас туршлага судалж, Бразил явж хөлбөмбөг үзэх нь арга ч үгүй биз. Гэтэл энэ бүхний ард ам.долларын ханшийн өсөлтийн хайчинд орсон иргэд бараа, бүтээгдэхүүнээ өнгөр-сөн жилээс дунджаар 20 гаруй хувийн өндөр өртгөөр авч, их дээд боловсролын сургалтын төлбөрийн 30 орчим хувийн нэмэгдэлд дарлуулж байгаа юм. Үүнээс цаашлаад гэрэл, цахилгаан, дулаан, суурь хураамж гээд нэмэгдээгүй үйлчилгээ тун цөөн үлджээ.
Ийм байхад тун саяхан болсон “Богд хан” уулын тахилгад нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл гэх мэтийн хур ган дарга нар12 сая төгрөгөөр он гоц хөлөглөж, очсон гээд байгаа. Үүнийгээ тэд “Шашны эд зүйл болоод бусад шаардлагатай таваарыг ингэж тээвэрлэхээс өөр арга байгаагүй” хэмээн тайлбарласан байх юм.
Гэтэл бодит байдал дээр тэднийг онгоцноос буусан дурай тахилгын зан үйл эхэлжээ. Нийслэлийн хурган дарга нарыг ийн тансаглаж, зөөлөн газардах тал-бай хайж тэнгэрээр хэрэн давхиж бай хад Монгол Улсын Ерөнхийлөгч, зөвлөхийнхөө хамт хийгээд сайд Н.Батцэрэг, ИТХ-ын дарга Д.Баттулга нар Төрхурхын амнаас Цэцээ гүний оргил хүртэл хормойгоо өшигчин мац сан тухай мэдээллийг ч та авсан л байлгүй.
Үнэндээ санаа зовмоор нэр хүнд гэж үүнийг л хэлэх байх. Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд төгрөгийн ханш 50 орчим хувиар су-ларч, иргэдийн амьдрал төдий чи нээ хүндэрсэн энэ үед ёстой л их Д.На-цагдоржийн хэлсэнчлэн“Дагдан гийн эхнэр таргалсан” гэдэгт эргэлзэх зүйгүй.
ТЭД ИЙМ “ИХ” АЖИЛ АМЖУУЛСАН
Урамшуулал хэмээн нэрийдээд байгаа татвар төлөгчдийн мөнгөөр тэд хамгийн эхэнд зураг авахуулах ажил хийдэг. Ядахад тэмдэглэлт баяр, ой, одон тэмдэг түгээх арга хэмжээ тасардаггүйг хэлэх үү. Энэ үеэр тэд бэлэг гардуулж буй, хүндэтгэлийн тайзан дээр хүндтэй байр суурь эзэлж буйгаа нотлох зургийг олон нийтийн цахим сүлжээ болоод хэвлэл мэдээллийн хэрэгслээр төлбөртэй цацах нь бий.
Тэдний энэ байдал бүр сүүлдээ сайн үйлсийн аянаас ч өргөн хүрээг эзлэх болжээ. Үүнээс гадна зургаан тэрбум төгрөгийг алдарт “Ногоон уут”-д зарцуулж, их ажил амжуулав. Усан хөшиг хийхэд 70 сая, Даншиг наадмыг сэргээж, жуулчдыг татах нэрээр 650 сая төгрөгийг дор нь үгүй хийж орхив.
Тус наадмын дараагаас жуулчдын тоо нэмэгдсэн үү, гэж үзвэл өрөвдөлтэй статистик мэдээлэл биднийг угтан авч байна. Мөн цаашлаад цэцгийн мандалд жил бүр500 сая төгрөг зориулдаг болов. Энэ бүхнээс цаашлаад тэдний хийсэн ажил смарт карт, Урт автобус гээд хөвөрч өгнө. Бас болоогүй түүхийн салбарт тэд “жинтэй” хувь нэмэр оруулсныг дурдах нь зүйтэй.
Тухайлбал Сүхбаатарын талбайн нэ рийг өөрчилж, Чингисийн болгох шийд вэр гаргуулж, Илич “багш”-ийн хөшөөг Улаанчулуутын хогийн цэгт булж, их Д.Нацагдоржийн хөшөөг Улаанбаатар зочид буудлын өмнө зогсдог “болдоггүй” охидын дунд залав…
Д.Булган
Unen.mn
URL: