Залуус нийгмийн даатгал төлөхөө болих нь байна шүү

124rwfjdklsgsdg

Монгол хүний дундаж нас 69 болж, тэтгэврийн насыг эрэгтэй65, эмэгтэй60 нас болгох асуудал дэгдээд удаж байна. Гэтэл насаараа цалингаасаа татвар төлчихөөд үр ашгийг нь хүртэхгүй өөд болчихвол яах билээ гэх айдас зарим хүнд байна. Ийм айдсаасаа салахын тулд залуус олон янзын арга сэдэж байна. Үүний нэг нь нийгмийн даатгал төлөхөө болих арга гэнэ. Хэрвээ хууль баталж, тэтгэврийн нас нэмэгдвэл залуус нийгмийн даатгал төлөхөө болих нь байна шүү.

Сүүлийн үед залуус “Нийгмийн даатгал төлөхөө больё. 65 нас хүртлээ даатгал төлчихөөд дараа нь хэдэн жил тэтгэвэр авах юм. Түүний оронд өөрсдийнхөө дансанд хэдэн төгрөг хуримтлуулж хураасан нь дээр. Үр хойчид маань ч тэр нь үлдэнэ биз дээ” гэж өөр хоорондоо хэлэлцэх боллоо. Ийм яриа манай ажлынхны дунд ч бас өрнөснийг нуух юун. Нийгмийн даатгал төлөхгүй байхыг тооцоолбол сонин тоо гарч байна. Жишээлбэл, нэг сард 630 мянган төгрөгийн орлоготой хүн нийгмийн даатгалаа төлөөд 530 мянган төгрөгийг гар дээрээ авдаг.

Хэрэв энэ хүн нийгмийн даатгал төлөхөө болиод дансандаа сар бүр 100 мянган төгрөг хадгалуулбал жилд сая гаруй төгрөг болно. Ингээд бодохоор хувь хүнд энэ нь илүү ашигтай байх шиг. Хуулиа дагаад даатгалаа төлөөд явахад хожмын үр ашиг өгөөж нь элдэв хаалт боолтгүй даатгуулагч болон үр хүүхдэд нь ирдэг бол ийм хачин яриа гарахгүй л байхсан.

Г.Нямсүрэн


URL:

Нэр: Zochin Огноо: 15 October 2015

Vnen sh de

Сэтгэгдэл бичих