Зөн билэгч Мерилин Керро ингэж зөвлөлөө
Лааны тусламжтайгаар ямар ч хүслээ биелүүлж чадна
Мерилин Керро лааны шид гайхалтай их хүчийг агуулдаг гэдгийг батлаад лаа ирээдүй хэтийн тухай мэдээлэл өгч, анагааж эдгээн, хүсэл мөрөөдлийг тань биелүүлж чадна. Энэхүү ёслолыг шинэ Саран гарах үеэр заавал хийдэг ёстой. Лаа аваад зүүгээр дээр нь өөрийнхөө хүслийг сийлж бичээд лаагаа асаан цонхны тавцан дээр тавиарай. Лаа өөрөө унтартал нь асаана. Үлдсэн лаагаа хүсэл мөрөөдлөө биелэх хүртэл биедээ авч яваарай. Харин хүсэл бүхэн тань биелэхийн цагт лаанаасаа үлдсэн хэсгийг галд хийгээрэй. Эдгээр гурван ёслол тогтоогдсон ёс журмын дагуу хийгдэх ёстой. Ёслолын үеэр хэлэх, бичих хүсэл мөрөөдлөө оновчтой товч тодорхойлох хэрэгтэй. Ёслол хийх байр, орчинд хүн заавал ганцаараа байх ёстой. Харин хамаг хаалга цонх хаалттай, гадны ямар ч чимээ санаа бодлыг сарниулахгүй байхаар урьдчилан бэлтгэсэн байгаарай. Амжилтын хамгийн гол үндэс нь хүсэл мөрөөдөл минь заавал биелнэ гэдэгт чин сэтгэлээсээ хүчтэй итгэлтэйгээр хандах явдал гэж Мерилин Керро үздэг гэнэ.
“Зөн билгийн тулааны” 14 дэх удаагийн шилдэг оролцогчдын нэг Мерилин Керро далдыг хардаг, мэргэ төлөг хийдэг бөгөөд ид шидийн аливаа арга засал, ёслолд лаа, хутга, толь гэх мэт зүйлийг байнга хэрэглэдэг. Энэ бүгд өөрийнх нь хэлж байгаагаар жинхэнэ гайхамшигийг бүтээх хүчтэй энергитэй гэнэ. Ямар гоёл чимэг хайр, мөнгө, аз амжилт дууддаг тухай Бүр эрт дээр үеэс гоёл чимэглэлийг хамгийн хүчтэй сахиус хэмээн үздэг байжээ. Ер нь мөнгө эд баялаг дуудах, хүссэн хүнтэйгээ гэрлэх, эрүүл сайхан хүүхэдтэй болох, дайсан болон хорон муу санаатай хүмүүсээс хамгаалах зориулалтаар анх гоёл зүүлт үүссэн гэж Мерилин Керро үздэг бөгөөд харин өнөө үед бөгж, хүзүүний зүүт, ээмэг гэх мэтчилэн аливаа гоёл чимэглэлийн жинхэнэ үүрэг, утга алдагджээ. Тэрээр гоёл чимэг ямар утга илэрхийлдэг, ямар ач холбогдолтой тухай дэлгэрэнгүй өгүүлжээ.
Бөгж– бол асар их хүчтэй сахиус. Энэхүү хуруундаа зүүж явдаг гоёлыг өөрийнхөө хүсэл мөрөөдөлдөө үнэнч, тавьсан зорилгодоо хүрэхээр хичээж, өөртөө бат итгэлтэй яваа хүмүүс зүүдэг. Хүсэл мөрөөдлөө биелүүлэх, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд нь зүүсэн бөгж нь хүч дэмнэн тусладаг. Түүнээс гадна атаа жөтөө, хараал хэл амнаас хамгаалдаг. Бөгж өөрийнхөө эзнийг ахуй амьдралын аливаа таагүй асуудлаас хааж хамгаалдаг.
Хүзүүний зүүлт– өөртөө бат итгэлтэй хүмүүс зүүдэг. Хүзүүний зүүлт уур уцаар зэрэг сөрөг сэтгэл хөдлөлөө дарах, сэтгэл санаа өргөж өгөх, хүч тамир сэргээхэд тустай. Гэвч нэг хүзүүний зүүлтийг нэг жилээс илүү хугацатай зүүхгүй байхыг Мерилин Керро зөвлөөд бүтэн жилийн турш асар их сөрөг энергийг хуримтлуулдаг тул жил бүр тэр муу муухайтай нь хамт хүзүүний зүүлтээ солих хэрэгтэй гэжээ. Чулуун шигтгээтэй хүзүүний зүүлт эсвэл энгэрийн зүүлт – хамгийн хүчтэй сахиуснуудын нэг гэж эрт цагаас үзсээр иржээ. Тэрээр хайр дурлалаас гадна, үнэнч сайн нөхдийг, сайхан сэтгэлтэй хүмүүсийг өөртөө татдаг. Эдгээр гоёл дайсан, санаа муутнаас, элдэв сөрөг муу энергээс хамгаалдаг шидтэй.
Бугуйвч– өөртөө төдийлөн итгэлтэй биш хүмүүсд их ээлтэй. Гартаа энэхүү гоёлыг зүүснээр хүнд эр зориг, шийдэмгий байдал бий болдог. Бусдын нөлөөнд амархан автдаг хүмүүст бугуйвч их сайн хамгаалалт болдог. Бугуйвчны тусламжтайгаар бусдын нүдэнд анзаарагддаггүй байсан хүмүүс тэргүүлэгч болж чадна. Фенечка буюу сүлжмэл гоёл зүүлт – бол онцгой нэгэн сахиус. Тэрээр асар их эерэг энергийг агуулж байдаг. Зүүсэн эзэндээ аз жаргал хайрладаг. Хэрвээ энэхүү гоёлоо хаяж гээвэл өөрийнхөө орд эрхсийн тааллыг алдсантай адил. Найз нөхдийн хоорондын харилцааг ойртуулж, үүрдийнх болгодог бөгөөд найзууд гарынхаа бугуйнд зүүснээр тэднийг юу ч хэзээ ч салгаж чадахгүй.
Ээмэг- хүнийг сэтгэл татам, бусдыг татах чадвартай болгодог. Ээмэгний тусламжтайгаар хайртай хүнтэйгээ хэл үгээ ололцоход амар хялбар байх болно. Өөрт таарч тохирох ээмэг зүүснээр хүн өөртөө итгэлтэй, илүү уран гоё ярих чадвартай болдог.
Гинж– зүүсэн эзнээ хамгаалахын зэрэгцээ аз амжилт дууддаг. Аюул осол айсуйг энэхүү гоёл сануулахаас гадна харлаж өнгө алдах эсвэл тасрах нь гай зовлон, элдэв таагүй асуудал болохын шинж гэдэг.
Мерилин Керро: хэрвээ өөрийнхөө сахиус болох гоёл зүүлтийг байнга зүүснээр амьдралын олон таагүй асуудлууд харьцангуй амар хялбар шийдэгдэх болно. Тэрээр өөрөө ч ердийн мэт гоёл зүүлтний хамгаалах ид шидийн хүчийг нь байнга авдаг. Бөгж, гинж, бугуйвч гэдэг эмэгтэй хүний хувьд хамгаалагч сахиус нь болохоос гадна юугаар ч орлуулашгүй ид шидийн хүчийг агуулдаг.
Хайртай залуугаа өөртөө хэрхэн татах тухай
Хайр дурлалд туслагчид байхгүй гэж ярьцгаадаг. Харин “Зөн билгийн тулааны” 14 дэх удаагийн шилдэг оролцогчдын нэг Мерилин Керро энэ их л маргаантай асуудал. Учир нь Дээд тэнгэр эсвэл ид шидийн тусламжтайгаар хариугүй хайрыг ч аз жаргалтай болгон өөрчилж гайхалтай үр дүнд хүрч болно гэж үзэж байна. Элдэв арга заслын тусламжтайгаар хайртай залуугаа хажуудаа тогтоож болно. Хэрвээ та чин сэтгэлээсээ итгэж байвал нэг ч их хүлээлгэхгүйгээр үр дүн нь харагдана.
Хайр дуудах ёслолыг өөрөө бие даан хийж болох ч хүн бүр л өөрийгөө далд авьяастай хэмээн хууран мэхэлж нэр зүүх болсон өнөө үед жинхэнэ хүчтэй шидтэнг нэлээд эрж хайж байж олж магадгүй. Санасандаа хүрэхийн зэрэгцээ хайртай хүндээ хор хөнөөл учруулахгүйн тулд хайр дуудах ёслол хийлгэхийн тулд анх таарсан хэн нэгэн, эсвэл эхэлж харагдсан зар сурталчилгаанд автахгүй байхыг тэрээр зөвлөж байна.
Хэрвээ өөрийнхөө хүсэл, санаа бодлоо зорилгодоо төвлөрүүлж, бүх зүйлийг ном журмын дагуу зөв хийж чадвал хайртай хүнийхээ сэтгэлийг өөртөө татаж болно. Гэсэн хэдий ч хамгийн гол нь аливаа хийх зүйлдээ урьдчилан сайтар бэлтгэх ёстойг Мерилин сануулж байна. Тухайн нөхцөл байдалд ёслол хийхэд бие махбодын болоод бүх хүч, санаа бодол, анхаарлаа хийж буй үйлдэлдээ төвлөрүүлэх ёстой тул юуны өмнө өөрийгөө эрүүл, аливаад бэлэн, ямар нэг төвөгтэй асуудал үүсэхгүй гэдгийг тодруулах шаардлагатай.
Гэртээ хэн ч байхгүй, гэнэт утас дуугарч, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл ажиллах гэх мэт гадны ямар нэг саадгүй тийм өдөр, цагийг сонгон ёслол хийнэ. Ёслол хийх өрөөнд толь байж болохгүй бөгөөд толио хураах боломжгүй бол зузаан даавуугаар бүтээнэ. Энэ нь ёслол хийж байх зуур нөгөө ертөнцийн хүч толийг орох хаалга болгон манай ертөнцөд орж ирэхээс сэргийлж байгаа явдал. Түүнээс гадна толио хаалгүй орхивол хамаг энергийг алдагдуулах тул хайртай залуугаа өөртөө татах үед та өөрөө энергийн хомсдолд орж болзошгүй гэнэ. Тухайн ёслолын үед толийг заавал нээлттэй байлгах шаардлага гарах тохиолдолд л биш бол толь үргэлж хаалттай байх ёстой. Цэвэр ариун сүнс цэвэрхэн биед л байх ёстой тул энэхүү нууцлаг ёслолоо хийж эхлэхээсээ өмнө усанд орж, рашаан усны тусламжтайгаар бүх сөрөг энергээ угааж гаргах үснийхээ цэвэрхэн эсэх тухайд онцгойлон анхаараарай. Хувцасны тухайд хүчтэй энергийн урсгалд саад болохооргүй аль болох оёдол залгаас багатай, товч цөөхөнтэйг сонгож өмсөөрэй. Хайртай залуугийн тухайд бол энэ үед тэрээр хэн нэгэнтэй ямар нэг харилцаанд ороогүй ганц бие байх ёстой. Хэрвээ тэр залуу хэн нэгэнтэй хайрын холбоо харилцаатай байгаа тохиолдолд өрсөлдөгч эмэгтэйгээ эхлээд түүнээс холдуулах хэрэгтэй болно хэмээн Керро зөвлөж байна.
Ямар ч эмэгтэй өөрөө биеэ даагаад хийх боломжтой энэхүү ёслолыг хийхийн тулд элдэв зураггүй шилэн аяга, алимны цуу, зөгийн бал, лаа, (энд заавал сүмийн лаа тохиромжтой) модон хүрээтэй жижигхэн толь хэрэгтэй болно. Шилэн аягандаа зөгийн бал, алимны цуу хоёрыг жигд хэмжээтэй хийж сайтар хутгана. Дараа нь энэхүү бэлтгэсэн зуурмагтаа баруун гарынхаа долоовор хурууг хийгээд Наран хүрдэндээ хүргэнэ. Дараа нь хоёр гарынхаа долоовор хуруунуудыг зуурмагтаа хийгээд өвдөг, гуя өгзгөндөө түрхэнэ. Энэ бүгдийг хийснийхээ дараа лаагаа асаагаад цагийн зүүний дагуу гурвантаа үлдсэн зуурмагтай шилэн аягаа тойруулан эргүүлнэ. Гэртээ шилэн аягаа барьсан чигээрээ өөрийнхөө дүрсийг толинд гурван минутын турш харангаа хайртай залуугийнхаа тухай бодоод тольныхоо гадаргуу дээр шилэн аягаа тавина. Таны дүрс дор нь үлдсэн гэдгийг сэтгэлдээ төсөөлөөрэй. Дараа нь тухайн шилэн аягаа өвдөгөн дээрээ тавиад гурвантаа: “Долоон салхи, долоон цоож, Чи зөвхөн минийх л байх ёстой. Тийм ч байх болно” гэж хэлнэ.
Дараа нь шилэн аягаа нууцаа хэн нэгэнд алдахгүйн тулд бусдын нүдэнд өртөхөөргүй далд хийх хэрэгтэй. Дараах өглөөний үүр цайхтай зэрэгцээд Нар бүр мандахаас өмнө амжиж лаагаа дахин асаагаад бараг дуустал нь байлгаад шилэн аяганд үлдсэн зуурмагаа дээр нь хийнэ. Ингээд ёслол хийхэд хэрэг болсон зүйлүүдээ тольноос бусдыг нь ойрын үед болох тэргэл сартай шөнө замын уулзварт авиачиж хаяна. Харин толинд таны хайртай хүн харах ёстой. Энэ амьдралдаа бүтэлгүй хайрын тухай мэдээгүй яваа азтай нэгэн тун зохисгүй юм хэмээн бодож л байг. Харин харилцан хоёр биенээ хайрлахыг мөрөөдөж явдаг нэгэн ийм ёслол ч бол хийж, оролдоод үзэх эрхтэй. Хайрын ёслол угтаа хоёр биенээ гэсэн халуун хайртай хосуудыг холбож өгөхөд зориулагддаг юм.
URL: