Багануур дүүрэг 70 мянга орчим хүнтэй хот болно
Нийслэлийн Багануур дүүргийг дагуул хот болгон хөгжүүлэх төлөвлөгөө гарсан. 2030 он гэхэд Багануур 70 орчим мянган хүн амтай уул уурхай, эрчим хүч, хими технологи, барилгын материалыг хөгжүүлсэн хот болох юм.
Ийм хот болохын тул эхлээд уурхайгаа дагасан хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэх хэрэгтэй байгааг дүүргийн иргэд хэлж байна.
Багануурын уурхай нийт 2000 орчим ажилтантай. Эдгээр ажилчдын хэрэглээг дүүргээсээ хангадаг болчихвол Багануурт 3000-5000 орчим иргэн ажлын байртай болно.
Жишээ нь, 2013 оноос эхлэн уурхайн ажилчдын хувцсыг Багануур дүүрэгт оёдог болжээ. Ингэснээр олон хүн ажлын байртай болсноос гадна 200-300 сая төгрөг дүүрэгтээ үлдсэн байна.
URL: