Оросын эсрэг ариун дайн явуулахыг уриалжээ
Орос, АНУ-ын эсрэг ариун дайн явуулахыг хэт давруу үзэлтнүүдийн “Лалын улс” бүлэглэл дэмжигчдэдээ уриалжээ.
Тус бүлэглэлийн төлөөлөгч Махаммад Аднанигийн дуу бичлэгээр хийсэн 40 минутын мэдэгдэл интернэтэд тавигдсан байна. Уг бичлэгт тэрбээр Орос болон Америкийн эсрэг ариун дайнд нэгдэхийг дэлхийн бүх лалын шашинтанд уриалжээ.
Аднанигийн дээрх мэдэгдэл нь “Лалын улс”-ын зүгээс Оросыг сүрдүүлж, албан ёсоор хийсэн анхны мэдэгдэл юм.
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: