Н.Алтанхуяг УИХ-ын дарга З.Энхболдыг гахайтай зүйрлэв

Гишүүдийн санаачилсан хуулийг УИХ-ын даргын зөвлөлөөр ярилцаад хэлэлцэх эсэхийг УИХ-ын дарга нь шийднэ гэж УИХ-ын Дэгийн тухай хуулинд өөрчлөлт оруулах санал гаргаад байгаа. Тус хуулийн хэлэлцүүлгийн үеэр экс Ерөнхий сайд саналаа хэлжээ. Тэрбээр би хүнд зориулж дараах үгийг хэлээгүй шүү хэмээгээд УИХ-ын даргыг гахайтай зүйрлэв.

Экс Ерөнхий сайд өнгөрсөн зургадугаар сард Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан боловч УИХ-ын байнгын хороод, намын бүлгээр хэлэлцсэн хуулийн төсөл нь УИХ дээр орж ирээд дөрвөн сарын турш чив чимээгүй болсонд тэрбээр эгдүүцсэн бололтой. Тиймээс УИХ-ын даргын зөвлөл болон УИХ-ын дарга З.Энхболдыг “Амьтны ферм” зохиолд гардагчлан бүх амьтад тэгш эрхтэй ч дарга гахай арай илүү эрхтэй юм байна хэмээн хэлээд авлаа.


URL:

Нэр: Anonymous Огноо: 14 October 2015

Джеймс Орруэл Амьтаны ферм гэх дэлхийд алдартай ном зохиолоос жишээ болгож хэлж байгаа болохоос хэн нэгийг онцгойлж гахай гэж хэлээгүй байна шүү дээ, яах гэж ингэж мушгиж байдаг юм бэ

Сэтгэгдэл бичих