Г.Шийлэгдамба: ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг ажлаас нь чөлөөлөх тушаал гарсан
Эрүүл мэнд спортын яам, Монголын Эрүүл Мэндийн Ажилтаны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо хамтарч мэдээлэл хийлээ. Тэрбээр Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба ”Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа алба хаагчид цалин болон нэмэгдэл урамшууллыг буруулахгүй. Цаашид эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа алба хаагчдын цалин нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажилна” гэдгээ мэдэгдсэн юм.
Энэхүү мэдээллийн үеэр Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамбаас дараах зүйлийг тодрууллаа.
-Урамшууллыг олгох асуудлыг үргэжлүүлнэ гэж байна. Ер нь урамшууллыг ажиллаж байгаа орчноос хамаарч олгодог болох уу. Одоогоор хичнээн ажилчид урамшуулал авч байна вэ?
-Төсвийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүст тодорхой хэмжээнд урамшуулал олгодог журам байдаг. Мөн урамшууллыг тухайн байгууллагын дотоод журмаас хамаарч олгодог. Одоогоор нарийн тоог хэлэх боломжгүй. Яагаад гэхээр тухайн урамшуулал байнга өөрчлөгдөж байдаг юм.
-ХӨСҮТ-ийн захирлын ажлаа чөлөөлөх асуудал яригдаж байгаа. Ямар шалтгаанаар ажлаас чөлөөлж байгаа вэ?
. -Бид Эрүүл мэнд спортын яамны харьяа байгууллагуудын эхний хагас жилийн ажлын үр дүнг авч хэлэлцсэн. Энэхүү хагас жилийн ажилтай танилцахад ГССҮТ, ХӨСҮТ хоёр хангалтгүй гэсэн үнэлгээ авсан. Хоёр байгууллагын удирдлагуудад хариуцлага тооцож, гэрээ цуцлах шийдвэр гарсан. Үүнийг хэрэгжүүлэх ажлыг хийж байгаа. ГССҮТ-ийн дарга ажлаа хүлээлгэж өгсөн. Харин ХӨСҮТ-ийн захирал Нямхүүг ажлаасан чөлөөлөх тушаал гарсан.
ХӨСҮТ-ийн гурван дэд захирал санхүүгийн яамнаас авсан зуун сая төгрөгийн арван хувийг өөр дээр авсан гэсэн. Үүнд танайхаас шалгалт хийсэн үү?
-Энэ асуудал гарсантай холбоотойгоор ажлын хэсэг гаргаж,тус эмнэлэг дээр ажлуулсан. Илүү цагийн мөнгийг тооцож хувиарлахад нэр бүхий удирдлагууд нэлээд хэмжээний мөнгөн авсан асуудал байгаа.Ер нь удирдах албан тушаалтнууд илүү цагийн тооцож авч болохгүй. Харин эмч сувилагч, асрагч нар илүү цагийн мөнгийг авах ёстой. Дарга нарын авсан мөнгийг буцаан олгох асуудлыг хэлэлцэж байгаа.
Н.Алт
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ХӨСҮТ ийн Нямхүүг дийлэхгүй ээ