Залруулга

11997269_738724519605804_1212381740_nЭнэ сарын 14-ны өдөр манай Choibalsan.mnсайт “Монгол улсын хил халдашгүй дархан байж чадаж байна уу” гарчигтай мэдээллийг нийтлэн гаргасан билээ.

Тус мэдээллийг манай сайтын сэтгүүлч Чой Дорнод аймгийн Халхгол сумын иргэдийн мэдээллийн дагуу бэлтгэн нийтэлсэн бөгөөд мэдээгээ нийтлэхээсээ өмнө бид мэдээллийн эх сурвалжийг баттай болгох үүднээс Дорнод аймгийн хилийн 0198-р ангийнзахирагчтай холбогдох гэж хэд хэдэн удаа утас руу нь залгасан боловч холбогдож чадаагүй юм.

 

 

Тиймээс уг мэдээллээ тус сумын иргэдийн мэдээллийн дагуу бэлтгэн оруулсан билээ.

Дээрх утсаар холбогдож чадаагүй тухайгаа бид нийтлэсэн мэдээн дундаа дурдан оруулсан байгаа.

 

 

Улмаар тус мэдээнд “Дорнод аймгийн хилийн 0198-р ангийн хариуцсан хэсгээр БНХАУ-ын иргэд хил зөрчин ирж хадлан хадаж байгаад баригдсан, Тухайн үедээ тус улсын хилийн албаныхан буу зэвсэг агсан орж ирээд л иргэдээ, техник хэрэгсэлтэй нь аваад явчихсан тухай хэлж байх юм.” гэсэн бичвэрийг бичсэн байдаг.

Харин Хилийн 0132 дугаар анги хамт олон болон удирдлагын зүгээс уг мэдээллийг албан ёсны бус эх сурвалжаас авсан, ташаа мэдээлэл болохыг мэдэгдлээ.

Улмаар “БНХАУ-ын иргэд хил нэвтрэн орж ирсэн нь үнэн ч буу зэвсэг агсан орж ирэн техник хэрэгсэлтэй буцаж явсан юм байхгүй. Энэ нь ташаа мэдээлэл” хэмээн мэдэгдэж байна.

 

Тиймээс манай Choibalsan.mn сайт дээрх мэдээлэлдээ буруу ташаа зүйл дурдсан учир залруулга гаргаж байна.

Мөн Дорнод аймгийн хилийн 0198-р анги болон Хилийн 0132-р ангийн удирдлага хамт олноос хүлцэл өчье.


URL:

Нэр: зочин Огноо: 15 October 2015

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ УНШИЖ БАЙХАД МАНАЙ УЛСЫН ХИЛ ГААЛЬ ИХ ЗАДГАЙ ЮМ ШИГ САНАГЛАХ ЮМ.Яоангуяа Хятадууд их дураараа байна.Эх орондоо эрх чөөөгүй шүү лэ.Хуулиндаа баригдаал.Монгол руу шунахайн зорилгоорилүү хахж орж мрж байгаа.Дээр үед Буйр нуураас 10тн загас бармхыг тухай үеийнорон нутгийн нэг эрх мэдэлтэн өгснийг Хятадууд 100 тн гаруй болгоод хамаал аьаал явснаас болж нуурын загас ховордлоо гэж бсн.Одоо хилээр орж ирээд өвс хадлан хадлаа.2200 адуу амьдаар нь эрлийз гөлөгний үнээр аваад явчихлаа.г.м таагүй мэдээлэл олныг уншиж харамсаж сууна.Төрийн бодлого .эзэн байна уу.Энэ янзаар бол хятад баяжаад.монгол хоосроод байх ирээдүй харагдаж бна.Ядаж үнэ хүргэмээр юм.зүгээрөгөөд байдаг.тэнэг хэрэг шүү.

Сэтгэгдэл бичих