Россия телезизийн уран бүтээлчид Эрдэнэт үйлдвэрт зочиллоо
Өнөөдөр ОХУ-ын Россия телевизийн уран бүтээлчид Эрдэнэт үйлдвэрт зочилж, хамтарсан үйлдвэрийн бүтээн байгуулалт, үйл ажиллагааны талаар сурвалжиллаа. Энэ нь хоёр орны хооронд визгүй зорчиж эхэлсний нэг жилийн ойн хүрээнд Монгол орныг сурталчилах, манай орны эдийн засгийн хөгжлийг харуулах зорилгоор хийж буй киноны зураг авалтын нэг хэсэг юм байна. Шинэ долоо хоногийн үйл явдал”, “Эдийн засаг”, “Өдрийн гол сэдэв” нэвтрүүлгээрээ олонд танил болсон Россия-24 телевизийн эдийн засгийн нэвтрүүлэг хариуцсан сэтгүүлч, хөтлөгч Татьяна Наумова зураг авалтын үеэр бидэнтэй сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэрээр” Би Эрдэнэтэд анх удаа зочилж байна. Тус үйлдвэр нь Монгол улс, ОХУ-ын хамтын ажиллагааны гол тулгуур учраас манай киноны чухал хэсэг юм. Миний хувьд энэ том үйлдвэртэй танилцах нь маш их туршлага хуримтлуулах боломж гэж үзэж байна” гэв.
Н.ГАНТӨГС
URL: