ШОНХОР фракц, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд асан С.Эрдэнэ Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төвийн барилгыг ДЭЭРЭМДСЭН ҮҮ?

adf5ba25f5ea6d6c11e0010b4ea7b3731

 

ЖИРГЭЭ: Энэ Шонхор фракцийн барилга уу? Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн барилга уу?

FFF

Эрдэнийн өргөөнөөс хийсэн жижигхэн сурвалжлага

Түүнийг Эрдэнэ гэдэг. Баянгол дүүргийн Засаг дарга асан. Нийгмийн хамгааллын салбарыг нэвтэрхий мэдэх нэгэн. Хүн ам, нийгмийн хамгааллын сайд Эрдэнээс хүүхдүүд их зүйл хүлээдэг. Хөгжлийн бэрхшээлтэй 11.000 орчим хүүхэд Монголд бий гэдэг юм. Боловсролын яамны өгсөн статистик. Гэхдээ бодитой биш. Учир нь хэнийг хөгжлийн бэрхшээлтэй гэх вэ гэдгээ Монгол улс оношилж үнэлэх арга зүй байхгүй. Лав 1990 оноос хойш албан ёсны тооллого, статистик гараагүй хүн амын хэсэг бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд. Багцаагаар тэд 11.000-уулаа болсон ба нэмэгдээд байна уу, цөөрөөд байгаа юу гэх хандлага судлах амьтан алга. Тоог нь мэдэх байтугай сурах сургуульгүй, сэргээн дэмжих үйлчилгээ хүрэлцээгүй нэг ийм нийгэмд хаягдсан хүүхдүүд бий.

Хүүхдүүд Сайдыг хүлээгээд л сууж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв барьж өгнө гэсэн юм аа. Уг нь Сайдын бэлэг биш, БНХАУ-ын тусламж. Даруухан хэлэхэд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Төв. Зураг төслийг нь сонирхвол бүх төрлийн нөхөн сэргээх үйлчилгээ, сургалт, бусад тусламж авч чадах их том цогцолбор.

63af1ff1c1776c91great

Хятадын тусламжаар баригдах том цогцолборын газрыг Баянгол дүүрэгт хэмээн товлосон гэж байна. Эрдэнээ сайдтай маань их ойр дотно дүүрэг билээ. Түүний ирэх сонгуулийн сурталчилгааны далайцтай реклам энэхүү цогцолборын шав дээр ч төвлөрөх биз. За яахав, яахав. Хурдан босч, хүүхдүүд очих газартай, дэмнэх зорилготой л болж байвал барав. С. Эрдэнэ сайд хөөцөлдөлгөө сайтайдаа Хятадаас авах 30 гаруй тэрбум төгрөгийн тусламж бүтээсэн ч юм билүү.

Саяхнаас бас нэг Ордны сураг гараад ирэв. Өнгөрсөн амралтын өдрүүдээр “Шонхор тауэр” шуугиан дэгдэв ээ. “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв” гэдэг чинь аль хэзээний ашиглалтад орчихсон шүү дээ хэмээн олон нийтийн сүлжээгээр шаагиж байна. “Шонхор тауэр” хэмээх цоглог нэртэй болсон гэнэ. Хотын төвийн А зэрэглэлийн бүст боссон гэж онгироов. Хүүхдийн парк руу ордог байсан хэсгийг санаж байгаа биз дээ. Нийслэлийн хойморт, нөгөөх Шангри Ла гэгчийн яг хажууд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд шууд “тауэр”-тэй болсон гэж байна.

Ийм хүүхдүүдэд сургалт-хөгжлийн төв  яагаад чухал байдгийг уншигчид тэр бүр мэдэхгүй нь аргагүй. Дээр өгүүлсэн 11.000 хүүхдийн 1900 нь сургуульд хамрагддаг. Тусгай нэртэй зургаан сургууль байдгийг та дуулаа байлгүй. Үлдсэн 8000 нь хаана сурч, хэрхэн хөгжиж дэвшиж яваа нь бүү мэд. Жирийн багачуудтай зэрэгцээд сурч чадахгүй, хамт суръя гэсэн нь хавчигдаж гадуурхагддаг ийм л хувь заяатай. Тэдэнд хэрэгцээндээ таарсан боловсрол олж авах орчин, нийгэмд өөрийгөө аваад явах наад захын дадал суух сургалт юутай чухал вэ гэдгийг давтан хэлүүлэх хэрэггүй биз ээ.

Сургуульгүй гэртээ цоожлуулдаг тэд гэнэт “тауэр”-тэй болсон түүхийг сурвалжиллаа.

Ингээд Эрдэнэ засгийн тауэрт хүрч очив. Ам метр нь 45.000 төгрөгийн үнэтэй оффис болж хувирав. Ашиглалтад ороод нэг жил болж байгаа, авто зогсоолоо шийдэхийн тулд парк руу ордог хаалганаас цааших газрыг “ярьж” байгаа гэв.

Бэрхшээлтэй хүүхэд залууст хамаатай юм хум энэ байшинд байна уу гэж үүдний жижүүрээс лавлав. Нэг төрийн бус байгууллага дөрөвдүгээр давхарт бий гэлээ. “Хүүхэд залуусын боловсролыг дэмжих Төгс эрдэм сан ТББ” хэмээх асар том хаяг гаднаа байруулсан байсан. Асуулаа. Танайх ийм хүүхдүүдийг хэрхэн дэмждэг юм болоо гэж. Сан бололтой юм. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэрэгтэй бол манай захирлууд ярилцаж байгаад дэмжлэг гаргаж болдог гэх зэргээр хариулав. Боловсролыг дэмжих төв гэсэн хаяг байх юм сургалт явуулдаг уу хэмээн лавшрууллаа. “Аан, хорооллын Өргөө кинотеатрын хойно “Гурван тамир” дунд сургуульд сургадаг юм” гэж байна. Овоо доо, дэргэдээ дунд сургууль нээчихсэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд авдаг болжээ хэмээн баярлалаа.

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Нийслэлийн тэргүүний “Гурван тамир” бүрэн дунд сургууль гэж байх аж. Авсаархан байртай, тохь тухтай энэ сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүртэл хүүхэд авч сургадаг, энэ жилийн орон тоо дууссаан гэж байна. Жирийн хүүхдүүдтэй ижил хөтөлбөрөөр хичээллэдэг, тусгай хэрэгцээт боловсролын багш байхгүй ээ гэв. “Төгс эрдэм сан”-тай юугаараа холбогддогийг ойлгосонгүй. Нэр ус нь Архангай нутгийн юм гэлтэй биш…

OK. Ийм сургуулиуд бусад дүүрэгт ч мэр сэр байдаг. Голдуу тухайн ерөнхий боловсролын сургуулийн захирлын нийгмийн хариуцлагаа ухамсарлах нинжин чанар дээр суурилж энд тэнд ганц нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ийнхүү сургадаг. Тэдний нэг “Гурван тамир” сургуульд жилдээ хоёрхон  ч атугай хүүхэд аваад, сургуулийн орчиндоо байлгаад байдагт баярлав.

Гол нь нөгөө Эрдэнээ сайдын маань эхний яриа юу болоод явчихав? Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв байгуулна хэмээн нийслэлийн хоймрын А зэрэглэлийн бүст газар авсан Нийгмийн хамгааллын гол хүн маань яг яасан байх нь уу?

Шонхор тауэрийн нэгдүгээр давхрын Бэнэ кафегаас аятай үнэр хамар цоргиж, гуравдугаар давхартаа мөн хоолны газартай бололтой, за яахав дөрөвдүгээр давхар хавиар хөгжлийн бэрхшээлтэй биш юм аа гэхэд ядаж хүүхэд залуусын хөгжилд зориулсан ямар нэг “юм” байгаа болов уу хэмээн найдан өгсөв. Нөгөө Төгс эрдэм сан ТББ гэдэг хандив үзүүлдэг газрын хаяг байна. Хажууд нь Архангай аймгийн нутаг орны байгууллага бололтой өөр нэг хаяг харагдав. Үндэсний сагсан бөмбөгийн холбоогоо мөн дөрөвдүгээр давхартаа байрлуулсан бололтой.

Монголын Сагсан бөмбөгийн холбоо хэмээх 50 орчим жилийн өмнө байгуулагдсан холбоотой өрсөлдөн С.Эрдэнэ дарга Үндэсний сагсан бөмбөгийн холбоо байгуулж орхисон, одоо хоёр холбоо олон улсын тэмцээнд тамирчнаа явуулах гэж би чи хэмээн булаалдан үе үе хэрэлддэгийг спортын андуудаас сонсч байсан билээ. Ер нь улстөрчид маань их спортын элдэв холбооны ерөнхийлөгч болох хообийтой болжээ, сүүлийн үед. Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэ аппаратын ажилтнуудаа Шонхор тауэртээ байрлуулдаг бололтой. Цамхагтай хүн чинь тэнд юугаа оруулах нь өөрийн хэрэг. Гол нь анх барилгын хашаан дээр дурайж байсан “Энд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв баригдана” гэдэг бичигтэй хамаатай ямар нэг “зүйл” байна уу гэсээр цааш дээд давхарт гарах гэвэл “ийшээ дандаа оффис бий” гэж байна. Дээшээ байгууллагууд ороод дүүрчихсэн юм уу, Шонхор фракц үүрээ зассан уу, мэдэхгүй. Ямар ч байсан анх газрын зөвшөөрөл авахдаа өмнөө барьсан бэрхшээлтэй хүүхдүүдэд нь хамаатай ширхэг сандал “Шонхор”-оос олдохгүй нь тодорхой боллоо.

Нийслэлийн төвийн газар нэг иймэрхүү байдлаар анх олгогдож, нэр хаяг өөрчлөгдсөөр өндөр үнэтэй оффисийн бизнес болсоор байна. Янз бүрийн аргаар газрыг анх авдаг биз. Эрдэнэ сайдын хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нэр барьж газар аваад, нидэр дээрээ түрээсийн бизнес хийж суугаа нь жаахан жудаггүй юм даа. Бодвол мань эр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төвийг Хятадын тусламжаар ирэх жил барина, Баянголын хүүхдүүдийг Найрамдал зусланд зуу зуугаар нь амраадаг, “Монголын залуучуудын эвсэл” гэдгийг идэвхтэй ажилладаг болгосон гээд хэлэх үг, хийсэн зүйл бий л байлгүй. Гагцхүү нийтийн төлөө хийгээд байна уу, бизнес, сонгууль  фракцийн ажил нь шуудраад явна уу гэдэг ялгаа заагтай болохгүй бол горьгүй.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хуулийг энэ Намрын чуулганаар хэлэлцэх учиртай. С.Эрдэнэ сайд мэргэшсэн хүний хувьд уг төслийг өргөн барина. Монголд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй мянга мянган иргэнээ ялгаварлан гадуурхах явдлаас хамгаалах, нийгмийн бусад хэсгийг үүрэгжүүлэх заалтууд төсөлд орно гэсэн найдлага бий. Уг төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэрийг барьж элдэв бизнес хийдэг явдлыг хязгаарлах санаа нэмээд оруулбал бас зүгээр санагдчихлаа. Эрдэнэ сайд өөрөө энэ талаар юм бодно биз. Ямар ч байсан Сайдаас ирэх жил Баянгол дүүрэгт баригдах Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв ба Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хуулийн төслийн талаар тодруулга авах цаг хүслээ. Цаг өгөх болов уу хэмээн найдаж байна.

БНХАУ-ын тусламжаар баригдах цогцолборын төлөвлөлт, түүнчлэн хуулийн төсөлд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн чиглэлээр ажилладаг маш олон төрийн бус байгууллагууд саналаа хэлэх болов уу гэж хүлээж байна. Дашрамд тэсэлгүй хэлчихэд, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбоо, Хүүхэд хөгжил төв, Дауны холбоо, Аутизмын хоёр ч холбоо, миний мэдэхгүй өөр олон байгууллага унтаа нойрноосоо сэрж, үр хүүхдийнхээ сурах, ялгаварлуулахгүй байх, бусад үйлчилгээ авах эрхийн төлөө олигтойхон ажиллах болоогүй юу?Та нар ажлаа хийхгүй бол өмнөөс чинь нэр бариад бизнес хийдэг хүмүүс олширчих вий дээ.

Жижиг сажиг төсөл хөөцөлдсон тоо томшгүй төрийн бус байгууллагууд хэн нь юуны төлөө ажиллаж байгааг ч тодруулах хэрэгцээ байж мэднэ. Ингэж хэллээ гээд эмзэглэхгүй хэмээн найдна Эрдэнээ сайд, бас элдэв Холбоонууд аа.

Энэ багахан сурвалжлагын төгсгөлд өөр нэгэн санааг Боловсролын яаманд даймаар санагдлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн үнэлгээ оношлогооны төвийг Хүн ам, нийгмийн хамгааллын яамны дэргэд биш, харин Боловсролын яамны дэргэд байгуулах нь зөв шийдэл юм шүү гэдгийг уламжилъя. Жайкагийн төсөл тэнд хэрэгжих гэж байгаа юм билээ, Эрдэнэ сайдыгаа идчихнэ гэж байгаа юм биш шүү, гол нь энэ хүүхдүүдийг эмгэгтэй согогтой гэж гоочилдог хуучин хандлагыг өөрчлөхийн тулд, хөгжиж боловсрох дэмжлэгийг хүчтэй болгохын төлөө Боловсролын яамны идэвхтэй оролцоо зайлшгүй болоод байна.

http://bolormaa.niitlelch.mn/content/7338.shtml

c32dca9b475fad85great

ИРГЭДИЙН ЖИРГЭЭ…

“Энд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургалтын төв баригдана” гэсэн бичиг UB Mart-ийн өөдөөс харсан энэ барилгын хашаанд томоос том бичээтэй байсныг тод санаж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй 11.000 монгол хүүхдийн 20 хүрэхгүй хувь нь л сургуульд хамрагддаг, цэцэрлэг, хүүхэд хөгжүүлэх төв байхгүй шахам байдгыг учирлаж хятадаас 30 тэрбумын тусламж авсан байх.

Хүүхдийн нэрээр газар аваад хувьдаа цамхаг босгодог хүн монгол төрд их л өндөр сэнтийд залрах юм даа!

dsc_0636

УНШИГЧДИЙН СЭТГЭГДЛЭЭС…

  • Азгүй амьтан (27.123.214.115)
    5 минутын өмнө
    Чирч яваа нэгнээ дэгээдчих гээ л, шүлс нусаа үсчүүлж, шүд амаа хавирсан хар үйлтэнгүүд их болжээ. Ийм зүйл сараачиж суухаар ажил хий
  • Шарав (103.9.91.146)
    8 минутын өмнө
    МАН-д худалдагдсан сэтгүүлч худлаа жаахан хөөсрөө шив дэээ. Сонгууль ойртсоны шинж л дээ. Таван цаас атгуулахад хүнийг юу гэж ч гүтгэн доромжилж болдог цөвүүн цаг иржээ. Баримт баримт баримт бас дахин баримт нягтал. Эх сурвалжаа тал талаас нь авал даа. Зүгээр л нэг хүмүүсээс асуусан болод явчихсан байх юм.
  • (89.204.130.103)
    16 минутын өмнө
    БАЯНГОЛ ДYYРГИЙН АЛБАН БАЙГУУЛЛАГУУДЫН IP. ЁСТОЙ ЭНД ЯЗГАНАЛДАЖ БАЙНА УУ ГYЙ ЮУ. ХУТГА ЭРДЭНИЙ БУУНЫ НОХДУУДАА АЖЛАА ХИЙГЭЭЧ ЭЭ
  • (202.179.29.141)
    20 минутын өмнө
    нэг дүүрэг хувьчлаад авчихсан л хүн дээ. Баянголын АН-хан Эрдэнэ гэхээр л гөлөг шиг нальчигнаад л авчихдаг юм бна лээ. өөрсдийгөө хөндлөнгөөс харж жаахан ичээсэй. за тэгээд Эрдэнэ энэ олон жил төрд ажиллачихаад яаж ийм мөнгөтэй болсон юм бүү мэд. хйд Хандгайтаар дүүрэн Эрдэнийн бариулсан барилгууд бна бас тэгээд шонхор Таур, бидний мэдэхгүй хичнээн юм байгааг чөтгөр л мэдэх байх. дээрх хүний бичсэн шиг шуналын хувьд Намбарын хүүгийн яг өрөөсөн дугуй. шалгах л хэрэгтэй
  • (202.179.29.141)
    20 минутын өмнө
    нэг дүүрэг хувьчлаад авчихсан л хүн дээ. Баянголын АН-хан Эрдэнэ гэхээр л гөлөг шиг нальчигнаад л авчихдаг юм бна лээ. өөрсдийгөө хөндлөнгөөс харж жаахан ичээсэй. за тэгээд Эрдэнэ энэ олон жил төрд ажиллачихаад яаж ийм мөнгөтэй болсон юм бүү мэд. хйд Хандгайтаар дүүрэн Эрдэнийн бариулсан барилгууд бна бас тэгээд шонхор Таур, бидний мэдэхгүй хичнээн юм байгааг чөтгөр л мэдэх байх. дээрх хүний бичсэн шиг шуналын хувьд Намбарын хүүгийн яг өрөөсөн дугуй. шалгах л хэрэгтэй
  • ODJARGALD (103.9.90.130)
    28 минутын өмнө
    Tiimee unen helj, MCS iig ch bas uhaj bichih heregtei. Chaddag yum bol bichcheech harya
  • зочин (124.158.73.28)
    36 минутын өмнө
    Эрдэнэ Ерөнхий сайд болох гэж байгаа гэсэн үү.
  • (103.9.88.210)
    37 минутын өмнө
    Баянгол дүүргийн бараг бүх байшин, газар энэ хүнийх, иргэдийн хурал,тамгын газар энэ хүний хувийнх болсон энэ төрд эзэн бий эсэхэд энэ хүний авирлалыг хараад олон хүн үнэхээр эргэлздэг, зэвүүцдэг, гэвч тэр идээд уугаад найруулаад байж л байдаг
  • Odjargal (103.9.91.146)
    42 минутын өмнө
    Ta nar tiim mundag eh oronchid yum bol huuhdiin parkaas gazar humsalsan MCS-iin gadaa ochij hutsatsgaagaac Nuden deer ondor ondor baishin bosgood baihad yu ch yarij chadahgui gololzood baigaa bizde Bolormaa setguuulchee chi MCS ees heden tugrug avaad ingej amaa tagluulj yavdag yum be 5 han alhmiin tsaana bgaa barilgiig bicheech
  • Зөвлөгч (103.9.91.146)
    45 минутын өмнө
    Сэтгүүлч хүнийг дураараа гүтгэж болдог ганц улс манай улс л байна. Энэ бол цэвэр гүтгэлгийн чанартай материал байна. Үүнийхээ төлөө энэ сэтгүүлч хүүхэн хариуцлага хүлээхгүй байх аа. үүнд нь хөөрсөн гажигтай хүмүүс дагуулж мессеж бичээд байх юм. Бодвол захиалж бичүүлсэн хүмүүсийнх нь албатууд л байх даа. Сүүлийн үед Эрдэнийг Ерөнхий сайд болно гэсэн яриа яваад байгаа. Түүнд нь чацга харвах гэж байгаа хүмүүс олон байгаа бололтой.
  • (103.9.88.210)
    48 минутын өмнө
    Шулуухан хэлэхэд энэ мэтийн луйварчин үхэж далд орж байж л төр цэвэршинэ
  • (103.9.88.210)
    48 минутын өмнө
    Шулуухан хэлэхэд энэ мэтийн луйварчин үхэж далд орж байж л төр цэвэршинэ
  • РАВДАН (103.9.91.146)
    48 минутын өмнө
    Ардын намын бууны нохой Болормаа арчаагүй хэдэн хэвтрийн комментчид овоо боргоцгоож байна аа. Хуц хуц та нар, Жингэр ноход хуцаж л байдаг жингийн цуваа явж л байдаг гэж юутай үнэн үгэв
  • РАВДАН (103.9.91.146)
    49 минутын өмнө
    Ардын намын бууны нохой Болормаа арчаагүй хэдэн хэвтрийн комментчид овоо боргоцгоож байна аа. Хуц хуц та нар, Жингэр ноход хуцаж л байдаг жингийн цуваа явж л байдаг гэж юутай үнэн үгэв
  • (202.72.245.123)
    1 цаг 17 минутын өмнө
    Харин ч араа бодож жаахан зусардаж бичжээ манай сэтгүүлч нарын дунд худалдагддаггүй, сүрдүүлэгт автдаггүй, ямар ч захиалга, гэрээгүй хүн гэж байхгүй шүү дээ, өөрсдөө л хэвлэлийн эрх чөлөө гэдэг лоозонгоо хүний хувийн нууц руу халдах, шантаажлах гээд ойлгоцон улс байдаг болохоор өөр яах ч билээ дээ
  • зочин (202.70.36.198)
    1 цаг 20 минутын өмнө
    хүний төлөө юм хийсэн хүн. Огт юм хийдэггүй шоучин, худлаа гаруудаас бол өөр хүн юм байна лээ
  • зочин (202.70.36.198)
    1 цаг 23 минутын өмнө
    90 оноос хойш ажилласан жил нь тасараад гудманд тэтгэвэргүй үлдэх гэж байсан олон зууун ахмадад тус болсон хүн шүү. Амьдралыг бол ойлгодог хүн шүү
  • zochin (122.201.28.5)
    Өнөөдөр 10 цаг 31 минут
    setguulch nertei comment bichigchee ene niitleld yamarch zahialgatai yum haragdahgui bn chi hugjliin berkhsheeltei huuhedtei bol ingej tenegtehgui l baih tsaana chin yamar olon berkhsheeltei huuhduud baigaag chi medej baigaa yum uu busad uls orond mash sain anhaaral tavidag getel iim huuhduudiin ner barij huviin ashig honjoo harsan huniig uneniig ni l bichsen bn Bolormaa sain setguulch harin ch estoi hudaldagdaagui gants setguulch baih shu denjij bn
  • zochin (122.201.28.5)
    Өнөөдөр 10 цаг 31 минут
    setguulch nertei comment bichigchee ene niitleld yamarch zahialgatai yum haragdahgui bn chi hugjliin berkhsheeltei huuhedtei bol ingej tenegtehgui l baih tsaana chin yamar olon berkhsheeltei huuhduud baigaag chi medej baigaa yum uu busad uls orond mash sain anhaaral tavidag getel iim huuhduudiin ner barij huviin ashig honjoo harsan huniig uneniig ni l bichsen bn Bolormaa sain setguulch harin ch estoi hudaldagdaagui gants setguulch baih shu denjij bn
  • zochin (122.201.28.5)
    Өнөөдөр 10 цаг 31 минут
    setguulch nertei comment bichigchee ene niitleld yamarch zahialgatai yum haragdahgui bn chi hugjliin berkhsheeltei huuhedtei bol ingej tenegtehgui l baih tsaana chin yamar olon berkhsheeltei huuhduud baigaag chi medej baigaa yum uu busad uls orond mash sain anhaaral tavidag getel iim huuhduudiin ner barij huviin ashig honjoo harsan huniig uneniig ni l bichsen bn Bolormaa sain setguulch harin ch estoi hudaldagdaagui gants setguulch baih shu denjij bn
  • (112.72.13.239)
    Өнөөдөр 9 цаг 34 минут
    ТӨРИЙН МӨНГӨӨР ХУВИЙН БИЗНЕСЭЭ ЦЭЦЭГЛҮҮЛЖ СҮЛЖЭЭ БОЛОГОСОН ХҮН БОЛОРМАА ҮНЭНИЙГ Л БИЧСЭН БАЙНА ЭНЭ БОЛ ЛУЙВРЫН СОНГОДОГ ХЭЛБЭР ЭРДЭНЭ БОЛ ДЭЭРЭМЧИН ШОРОНГИЙН АТАМАН
  • BUYAN. (107.3.93.156)
    Өнөөдөр 9 цаг 9 минут
    BOLORMAAD BAYAR KHURGUEE. CHUKHAL ASUUDLIIG KHENDEJ. erdene saidtai uulzaj asuudliig ulam todruulana gej naidaj baina. …eldev argaar zavshdag iimerkhuu busarmag uildliig khyazgaarlakh khuuli sanaachlakh erkhmuud baina uu???
  • зочин (124.158.74.185)
    Өнөөдөр 9 цаг 2 минут
    эрүүл мэндийн яамны хөгжлийн бэрхшээлтэй гэж тогтоосон хүний тоо нас, хүйсээр, баг, хорооны Засаг даргын жил бүрийн захиргааны бүртгэл судалгаагаар би хөгжлийн бэрхшээлтэй гэсэн тоо, хүн амын тооллогоор бас өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэж үздэг хүний тоо уг нь байж л байна даа.энэ сэдвээр бичсэн судалгаа энэ тэр шиг их юм алга. Энэ сэтгүүлч боловсролын яамтай хамтарч тэр Жайкагийн төслийг эрдэнээс авах гэж ингэж мушгин гуйвуулсан юм байна л гэж далд санааг нь ойлгов. хэ хэ. статистик мэдээллийг өөрт ашигтйагаар ингэж үгүйсгэж гуйвуулах гэмт хэрэг ш дээ бас. эрдэнээс ялгарах юм огт алга.
  • Bat-ireegui (27.123.214.117)
    Өнөөдөр 9 цаг 1 минут
    ERDENIIG LUIBARCHIN GEDGIIG BUGD MEDNE! ЖИНХЭНЭ ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ!
  • (103.229.123.34)
    Өнөөдөр 8 цаг 52 минут
    erdene saidiin ene ih uil lai ni uurt ni bus ur huuhdiin ni huuhded tusah buizaa
  • arhi (205.250.222.251)
    Өнөөдөр 8 цаг 16 минут
    shorongiin hulgaich
  • Democracy (103.229.123.211)
    Өнөөдөр 0 цаг 55 минут
    Ene Erdene iig ATG shalgaach ee,avilgachid n nuden deer il bhad, ter jenco huur bas bondnii mongoor 1 hoshoo 100 erhem nevtruuleg hiigeed uldesneer n tansaglaad duusaj bgaa gelu?!
  • (122.201.24.205)
    Өнөөдөр 0 цаг 31 минут
    Unen zuil bichjee.Bayngoloor duuren ah duu amrag sadan ni baidag.Ndiin mongoor holjij bgaa hun .
  • (103.26.195.48)
    Өнөөдөр 0 цаг 22 минут
    Erdene er ni MAH stiliin gar shuu
  • (202.131.7.199)
    Өчигдөр 23 цаг 46 минут
    АН-аас шахаад хаячихмаар батгануудын нэг С.Эрдэнэ
  • (112.72.13.19)
    Өчигдөр 23 цаг 37 минут
    Эрдэнэ вантай шөргөөцөлдсөн хүн яадгийг Болормаа сэтгүүлч нэг үзнээ. Дуусашгүй шуналтай гар даа. Боломж байгаад томоор сэтгэдэг бол дараагийн Намбар.
  • Уншигч (158.58.130.244)
    Өчигдөр 23 цаг 3 минут
    Зөв юм бичсэн байна. дэмжиж байна. шүү.
  • Arai ch dee (103.26.195.12)
    Өчигдөр 21 цаг 56 минут
    Mundag setguulch baina. Bolovsroliin yam anhaarah bizee. ATG ni harin yagaad shalgadaggui yum bol doo. Jiriin baitsaagch, mergejiltniig huuhdiin mungu avdag dansaa meduulsengui geed suild boldog shte.
  • (103.229.121.154)
    Өчигдөр 21 цаг 42 минут
    Болормаад хэдэн халтар цаас өгч дээ, Ямар ичих булчирхай байх биш дээ…
  • Hundlungiin ajiglagch (27.123.213.113)
    Өчигдөр 21 цаг 16 минут
    Bas UIH iin gishuud Saihanbilegiig unagah gd bgaagiin tsaad uchir n turshlagatai uls turchuur yerunhii said hiilgeh dald bodlogotoi holbootoi.Saihanbileg unaval daraagiin hun n S.Erdene said shuu.
  • Hundlungiin ajilglagch (27.123.213.113)
    Өчигдөр 21 цаг 13 минут
    Songuuli oirtjee. Neg n zahialgaar hunii bugs uhna. Uhval zunduu l um garna henees ch. End bichsen setgegdluudiig haraad bhad Erdene saidiin rating undur yavaan bn.
  • Zochin (122.201.31.171)
    Өчигдөр 21 цаг 8 минут
    ENE BALMAD ETGEED MONGOLIIG IDEED DUUSAHNEE. MONGOLIIN HUULIICHID UUNIIG YAGAAD TOIROOD BAIDAG YUM BOL
  • Zochin (122.201.31.171)
    Өчигдөр 20 цаг 58 минут
    ENE BALMAD ETGEED MONGOLIIG IDEED DUUSGAJ BAIGAA BISHUU. HUULIIN SHUDARGUU BAIGUULLAGA MONGOLD BAIHGUI BOLJDEE
  • (122.201.31.126)
    Өчигдөр 20 цаг 16 минут
    бичиж байгаа Болормаа ч бичүүлж байгаа Эрдэнэ ч аль аль нь өөдгүй новшнууд хэрээ хэрээнийхээ харыг гайхна гэдэг үлгэр
  • иргэн (112.72.13.107)
    Өчигдөр 19 цаг 53 минут
    хөгжлийн бэрхшээлгүй төрсөндөө гутардаг үе байлаа хэрвээ өнчин юм уу бэрхшээлтэй бсан арай өөр байх бсан даа гэж
  • (150.129.141.218)
    Өчигдөр 19 цаг 27 минут
    Lalar
  • (150.129.141.218)
    Өчигдөр 19 цаг 26 минут
    Tetgever iin 10 jiliig huxuj oruulsan iig sanaj bna uu..gadaadad bgaa.nas barsan geed l amigyi albat zoxioloos sedevlen mash ih mungu gussan gar uud shyy dee. Byrd l medej bgaa xernee byaluunii xesegees xyrtel tul chimeegui l bdag.
  • (122.201.17.38)
    Өчигдөр 17 цаг 40 минут
    энэ шонхор төвийг анх барих гэж байхад хашааны ханан дээр “хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” ч билүү сүрхий нэр хадаж барьсан. Одоо тэгээд ХБХ наад барилгын чинь хэдэн хувьд нь орж үйлчилгээ авах юм. Өнгөрсөн хугацаанд олон улс төрчид хотын төвийн газруудыг ХБХ-ийн нэрээр авч бизнес төвүүд босгосон. Бизнес, улс төр юугаа хийнүү гагцхүү хөөрхий тэр хүүхдүүдийн нэрээр хувийн ашиг хонжоо, улс төр, нэр төр хийхгүй байхыг эрхэмүүдээс хүсье, тэднээс шаардья.
  • (182.160.0.212)
    Өчигдөр 17 цаг 33 минут
    Болормаа зоригтой бүсгүй.
  • (43.242.241.249)
    Өчигдөр 17 цаг 33 минут
    Үнэнийг нь бичихээр Эрдэнэ тайлбар хийгээд үхлээшд. Охиныхоо нэр дээр авсан гэнээ. Анх барилга барихдаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн үндэсний төв гэсэн хаягийг нь тодхон санаж байна. Сэтгүүлч гэсэн нэрээр бичсэн муу тэнэг чи тэр шонхор таурт нь цэвэрлэгч хийдэг байхөө
  • (150.129.142.98)
    Өчигдөр 17 цаг 30 минут
    Bayangol duureg Erdeniin huviin duureg yum bishuu.
  • (203.169.50.49)
    Өчигдөр 17 цаг 18 минут
    АДГИЙН НОВШ, АЛУУРЧИН, ДЭЭРЭМЧИН…
  • (202.70.46.216)
    Өчигдөр 17 цаг 14 минут
    ter gurvan tamir gd surguuli n S. Erdeniih shde nasd ugaasaa anhnaasaa tolovloj bj iim ym hj bgaa shdee. ugaasaa l iim hvn arai ch mongo ilvv hvvhdvvd hereggui l gej bgam shig gandahiimas
  • Нохой сургагч (103.9.91.146)
    Өчигдөр 16 цаг 46 минут
    Ардын намын ноход боргож өгч байна даа. өлөн байна тэд, энийг бичсэн сэтгүүлч ч өлөн байна.
  • zochin (103.9.91.146)
    Өчигдөр 16 цаг 45 минут
    Erdeneegiin tailbar
  • зөв асуудал хөнджээ (43.242.242.59)
    Өчигдөр 16 цаг 37 минут
    аливаа улсын хөгжлийн нэг хэмжүүр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ ажиллах,амьдрах нөхцлийг хэрхэн хангаснаар тодорхойлогддог.Бусад газарт больё Эмнэлэгт тэргэнцэртэй хүн хаалгаар яаж орох,орсон хойноо дээш явах замгүй,ийм л байна даа.Гэтэл нэг улсын ресторан тэргэнцэртэй хүн орох орц гаргаагүйн улмаас үйл ажиллагааг нь хаах хүртэл арга хэмжээ авхуулж байсан.Муухай монгол болж дуусч байноо
  • zochin (103.11.192.34)
    Өчигдөр 16 цаг 21 минут
    HOGIIN NOVSH OCHIJ OCHIj HOGJLIIN BERHSHEELTEI HUUHDUUDIIN NERR BARIJ BIZNES HIIHEE BOLIOCH UNEN DAVARSAN UMAA
  • zochin (103.11.192.34)
    Өчигдөр 16 цаг 19 минут
    huuhdiin nereer HULGAI HIIDGEE ERDENE NOVSH BOLIMOOR UMAA huuhed huuhdedee HOGJLIIN BERHSHEELTEI huuhdeer BIZNES hiihee bolioch JINHENE GAZRIIN NAIMAACHIN CNINi NAAD TSUNDGER CNINI BGDuureg GAMSHIG bolsoon
  • Зочин (112.72.13.221)
    Өчигдөр 16 цаг 5 минут
    Ёстой зөв сэдвээр бичсэн бна. Энэ Эрдэнэ их муу хүн гэж олон хүн ярьдаг юм билээ. Сэтгүүлч гэсэн нэрээр бичсэн тэр хүн харин хүн гүтгэхээ болиорой!
  • (202.131.233.187)
    Өчигдөр 16 цаг 1 минут
    Баян горхины далайн дээрэмчин…
  • (112.72.13.175)
    Өчигдөр 15 цаг 58 минут
    Хуучин хүүхэд асран хүмүүжүүлэх төвийг Эрдэнэ ёстой гоё болгосон бна лээ. Түмний төлөө юм хийж яваа хүнийг гүтгэж, гутаан доромжлох хэрэггүй байгаам шдэ
  • (103.26.195.253)
    Өчигдөр 15 цаг 55 минут
    Зөв юм бичсэн байна баяр хүргэе анх яг тэгж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан ордон барина гэсэн самбар хадсан бсан одоо бол шал өөр бизнесийн байгууллагууд болсон байна
  • баасан (202.131.233.18)
    Өчигдөр 15 цаг 51 минут
    Энэ АТГ Эрдэнийг шалгадаггүйм байхдаа,6-р бичил хорооллын хойд талд 2 өндөр барилга нүд ирмэхийн зуур босоод дууслаа. хуучин 22-ын товчооны урд бас л том том объектууд босож байна. Асар хурдан барих юмаа яасан ч их мөнгөтэй юм. үүнийг шалгадаг байгууллага байна уу
  • (119.40.98.10)
    Өчигдөр 15 цаг 33 минут
    баянгол дүүргээр дүүрэн С.Эрдэнэ сайдын хамаатан унтсан унтаагүй явалддаг гээд бүгд л эрдэнэ сайдтай холбоотой.дээр нь бүх хэлтэс албадуудад өөрийнх нь гар хөл.ахмадын амралт нэртэй Их тамир гэсэн нэрийн ахмадуудын рашаан сувилалын мөнгөнөөс кармалсан энд тэнд ахан дүүсийнхээ нэр дээр далд бизнесс хөгжүүлсэн ийм л нэг эрхэм дэээ.энэ эрдэнэ сайд гэж
  • Тийм шүү (202.179.18.52)
    Өчигдөр 15 цаг 32 минут
    Өнгөрсөн 3 жилд хамгийн их цулайсан хүн бол Эрдэнэ ван.Хаанаасаа тэр их мөнгө урсаж орж ирээд энэ хүн энд тэндгүй ордон босгоод байдаг нь оньсого болоод байна даа.За яахав, засаг солигдохоор аудит оруулнаа.
  • (43.242.241.249)
    Өчигдөр 14 цаг 58 минут
    Ха ха Эрдэнэ
  • Зочин (124.158.88.56)
    Өчигдөр 14 цаг 53 минут
    Төрд ажиллаад л цулайсан хүн дээ.
  • (43.242.241.249)
    Өчигдөр 14 цаг 51 минут
    Баянгол дүүргийн ахмадуудыг мөнгө,бэлэг, ахмадын амралтаар мөнч сайн хахуулдаж байгаа шүү. Муу луйварчин төрөөс хулгайлсан мөнгөөрөө спортын ордон барьсан гэдгийг бүгд мэднэ. АТГ шалгаачээ.
  • ERDENE (122.201.27.34)
    Өчигдөр 14 цаг 49 минут
    Erdene mash muu hun shuu Olon yumand deer anzaaragdah yum da
  • (43.242.241.249)
    Өчигдөр 14 цаг 48 минут
    Мундаг бичжээ. Эрдэнийг луйварчин гэдгийг бүгд мэднэ. Баянгол дүүргийн ахмадуудыг харин ч нэг мөнгө ,бэлэг, ахмадын амралтаар сайн толгойг нь эргүүлж байгаа даа.
  • (27.123.214.123)
    Өчигдөр 14 цаг 45 минут
    Хөгийн гар шүү дээ. Энэ хүнийг ийм дээш нь гаргасан Баянгол дүүргийхан яацан улсууд байдаг юм вэ.
  • Иргэн (103.229.122.180)
    Өчигдөр 14 цаг 34 минут
    МУУ хүн олоод ирээ гэвэл энэ Эрдэнэ гэгчийг хамгийн түрүүнд аваач наа.
  • (202.70.37.102)
    Өчигдөр 14 цаг 20 минут
    Манай Эрдэнэ ах жолоочтойгоо хоёулаа гоё. Орцондоо таг согтуу надтай тааралддаг. Намайг яадаг ч үгүй. Жолооч нь гадны хүнээс санаа зовдог. Тэгэхдээ би танай орцонд амьдардаг хүн уг нь биш л дээ.
  • Уншигч (103.11.195.18)
    Өчигдөр 14 цаг 20 минут
    БГД-ийн ахмадуудыг 2-3 хоногоор үнэ төлбөргүй амралтад явах уу? Дүүргийн медаль гардуулна, Та хуралд ирж чадах уу? гэх мэтээр БГД-ийн хороодын ажилтнууд утасддаг. Үгүй сувилалд л явмаар байна гэхээр Үгүй ээ хандгайтын тийш 1 амралт бий тэнд л амарвал НД-аас үнийг нь даана гэдэг юм. Хуралд очиж чадахгүй нь, хороон дээрээс дараа нь авч болох уу гэхээр тэгвэл медаль өгөхгүй гдэг юм билээ. Амралты талаар сүүлд хальт сонсоход Эрдэнэ даргын эзэмшлийн амралт гэсэн. Ийм маягаар албан ажил хийж байгаа мэтээр өөрийн бизнесээ л хөгжүүлдэг юм байна гэж итгэсэн.
  • erdene hagarchih viidee (103.26.195.65)
    Өчигдөр 13 цаг 46 минут
    zuv asuudal gargaj bichsen bn end hudaldagdsan yum yu ch alga urgeljluuleed survaljlaarai amjilt Bolormaa
  • хөг бэрхшээлтэй хүүхэд (103.10.23.193)
    Өчигдөр 13 цаг 42 минут
    цаддаггүй гахай эрдэнэ үхвэл таарна.
  • (89.204.139.180)
    Өчигдөр 13 цаг 8 минут
    Элбэгдорж гуай жинхэнэ АВИЛГАЧИН чинь энэ байж байна. Монгол ТВ-д егсен ярилцлагаа санаарай. Хэлсэн амандаа эзэн болж чадахыг чинь жинхэн олон тvмэн харж байна. Эрдэнэ луйварчинг чи хаауайлах нь уу яах нь вэ
  • зочин (182.160.37.172)
    Өчигдөр 12 цаг 55 минут
    Бодит үнэн төрхийг бичиж дээ. Хөгжлийн бэрхшээл, ахмад настан энэ хүний бизнесын гол цөм
  • зочин (182.160.37.172)
    Өчигдөр 12 цаг 55 минут
    Бодит үнэн төрхийг бичиж дээ. Хөгжлийн бэрхшээл, ахмад настан энэ хүний бизнесын гол цөм
  • Сэтгүүлч (103.9.91.146)
    Өчигдөр 12 цаг 49 минут
    Болормаа эгчийг хүндэлдэг байлаа. “Даашинзтай сурвалжлагууд”-ыгунших дуртай. Даанч ийм зам руу орж захиалгатай хөлсний бичээч болно гэж бодсонгүй. Уг нь ноён нуруугаа авч үлдсэн цөөхөн хэдэн сэтгүүлчийн нэг байсан юм. Эдийн засгийн хямрал гэж хүний хүн чанарыг хүртэл живүүлчих юм даа. Бичлэг нь өөрийг нь илтгэж байгаа ч агуулга нь хүнийг гүтгэх гэж гүтгэсэн, хэн ч хараад хүнийг хэрэгт холбох гэж бичсэн аргаа ядсан нийтлэл гэдэг нь харагдахаар байна штээ. Та даанч яав даа.
  • Setguulch (103.9.91.146)
    Өчигдөр 12 цаг 48 минут
    Болормаа эгчийг хүндэлдэг байлаа. “Даашинзтай сурвалжлагууд”-ыгунших дуртай. Даанч ийм зам руу орж захиалгатай хөлсний бичээч болно гэж бодсонгүй. Уг нь ноён нуруугаа авч үлдсэн цөөхөн хэдэн сэтгүүлчийн нэг байсан юм. Эдийн засгийн хямрал гэж хүний хүн чанарыг хүртэл живүүлчих юм даа. Бичлэг нь өөрийг нь илтгэж байгаа ч агуулга нь хүнийг гүтгэх гэж гүтгэсэн, хэн ч хараад хүнийг хэрэгт холбох гэж бичсэн аргаа ядсан нийтлэл гэдэг нь харагдахаар байна штээ. Та даанч яав даа.
  • (202.170.80.25)
    Өчигдөр 12 цаг 48 минут
    Эрдэнэ вангийн бизнес grupp болтлоо томорсон байхөө . Гурван тамир сургууль, хорооллын үйлёилгээний төвүүд , хандгайтын амралт сувилалын комплекс, том аж ахуйн нэгжүүдийн хувьцааа гм . Гол нь өөрөө бизнес хийгээд бий болгосон бол хамаа алга түй черт . Ард түмний , татвар хураамжаас цулайгаад байгаад л хэлэх үг алгаа
  • Setguulch (103.9.91.146)
    Өчигдөр 12 цаг 48 минут
    Болормаа эгчийг хүндэлдэг байлаа. “Даашинзтай сурвалжлагууд”-ыгунших дуртай. Даанч ийм зам руу орж захиалгатай хөлсний бичээч болно гэж бодсонгүй. Уг нь ноён нуруугаа авч үлдсэн цөөхөн хэдэн сэтгүүлчийн нэг байсан юм. Эдийн засгийн хямрал гэж хүний хүн чанарыг хүртэл живүүлчих юм даа. Бичлэг нь өөрийг нь илтгэж байгаа ч агуулга нь хүнийг гүтгэх гэж гүтгэсэн, хэн ч хараад хүнийг хэрэгт холбох гэж бичсэн аргаа ядсан нийтлэл гэдэг нь харагдахаар байна штээ. Та даанч яав даа.
  • (202.170.80.25)
    Өчигдөр 12 цаг 43 минут
    Нийгмийн даатгалын сангийн хамгийн үлгэр жишээ нь Норвеги Шведын даатгалын сангууд байна . НД-ын мөнгийг өсгөж үржүүлж хамгийн хүчирхэг санхүүгийн хэрэгсэл болжээ
  • (103.9.90.130)
    Өчигдөр 12 цаг 9 минут
    …..
  • Бидний буруу (122.201.28.5)
    Өчигдөр 11 цаг 49 минут
    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нэр барьсан, өлсөж үхэх гэж байгаа юм шиг ийм л увайгүй хүмүүсийг Монголчууд сонгуулиар хариуцлага тооцохын оронд улам оодруулж байна даа.
  • (124.158.74.185)
    Өчигдөр 11 цаг 29 минут
    “Боловсролын яамны өгсөн статистик. Гэхдээ бодитой биш. Учир нь хэнийг хөгжлийн бэрхшээлтэй гэх вэ гэдгээ Монгол улс оношилж үнэлэх арга зүй байхгүй. Лав 1990 оноос хойш албан ёсны тооллого, статистик гараагүй хүн амын хэсэг бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд…” илт ингэж худлаа гөрдөөд тэгээд Эрдэнийг буруутгаж байгаа нь учир мэдэх нэгэнд бол үнэмшилгүй байна. 10 жил тутамд тооллого болж байна ш дээ. Эмч нарын оношлогоо, хурлаар хөгжлийн бэрхшээлтэй гэж тогтоодгийг бараг хүн бүр мэдмээр. Сонгуультай холбоотой ийм балай юм бичихээ больмоор юм.
  • ЗАЙЛ (202.180.220.35)
    Өчигдөр 11 цаг 26 минут
    ЭНЭ ГАХАЙГ ЭРДЭНЭ ХЭЗЭЭ ЗАЙЛАХ БОЛ ТӨРӨӨС.
  • zochin (202.179.11.90)
    Өчигдөр 11 цаг 26 минут
    bulai nohor ve bayangolchuud yagaad demjeed bdag yum be
  • (202.55.190.174)
    Өчигдөр 11 цаг 20 минут
    112.72.11.134 энэ IP хаяг /Сангийн далай/ дээр байгаа, ганцаараа эрдэнэ луйварчинг өмөөрсөн, жирийн, шудрага сэтгүүлчийг хэл амаар доромжилсон хулгайч аа Чи өөрөө ичээч мал аа . Чи хошногыг нь долоодог хулгайч уу
  • зочин (49.0.160.73)
    Өчигдөр 11 цаг 13 минут
    Болормаа сэтгүүлч зөв асуудал хөндсөн байна шүү дээ. Энэ сэтгүүлч бичээгүй, эрэн сурвалжлаагүй бол бид Эрдэнэ сайдыг эрдэнэ гэж харсан хэвээр байх байж
  • Балцгарын Цулцгар (202.179.29.86)
    Өчигдөр 11 цаг 10 минут
    Түүнийг Эрдэнэ гэдэг. Баянгол дүүргийн Засаг дарга асан. Төрөөс төрсөн тэрбумтны нэг, хувийн цамхаг босгогчдын шилдэг төлөөлөл…
  • Балцгарын Цулцгар (202.179.29.86)
    Өчигдөр 11 цаг 10 минут
    Түүнийг Эрдэнэ гэдэг. Баянгол дүүргийн Засаг дарга асан. Төрөөс төрсөн тэрбумтны нэг, хувийн цамхаг босгогчдын шилдэг төлөөлөл…
  • Баянгол (49.0.160.73)
    Өчигдөр 11 цаг 10 минут
    Баянголын иргэд бид ийм хүнийг УИХ-д сонгоод байсан юм уу. Одоо мэдэж авлаа. Баабар Гөлгөө яалаа гэж бичсэн байна шүү, Эрдэнэ сайд аа. Гөлгөө шиг болов оо.
  • Zochin (112.72.11.134)
    Өчигдөр 11 цаг 9 минут
    Ene Bolormaa gj har avgai hunii amidrald gai taridag heweer l bh shivdee. Olon ger bul uimuulj etseggui olon huuhed turuulj yawhaasaa ichdeggui yum bhdaa.Hen ch toohgui haltar awgai zahialgaar bicheed bnuu gui yu
  • Zochin (112.72.13.206)
    Өчигдөр 11 цаг 5 минут
    asar shunaltai hun
  • ББББ (122.254.127.81)
    Өчигдөр 10 цаг 21 минут
    НЭРЭЭ ЦЭВЭРЛЭ,ЭРДЭНЭ АГАА
  • ЭРДЭНЭЭ ИЧЭЭЧ (122.254.127.81)
    Өчигдөр 10 цаг 19 минут
    АТГ ШАЛГААД ТОГТООХ ХЭРЭГТЭЙ.
  • Ө (103.229.123.13)
    Өчигдөр 10 цаг 10 минут
    ЭРДЭНИЙГ ШАЛГААЧЭЭ….. ӨНДРӨӨС УНАХ Ч ИХ АЮУЛТАЙ ШҮҮ.АЙШИГТАЙ ХҮН ЮМАА. ИЧИЖ ҮХЭЭСЭЙ
  • Адар (103.11.192.34)
    Өчигдөр 10 цаг 5 минут
    Эрдэнэ нийгмийн хамгааллыг мэддэг байхдаа ч яахав дээ. Нийгмийн хамгааллыг идэж ууж зарчмын бусаар бусниулсан гэвэл зүйд нийцэх байх даа.Ийм хүмүүс л дээшээ оргил өөд оройг нь харахгүй мөлхөөд байх юм даа
  • зочин (124.158.74.185)
    Өчигдөр 9 цаг 56 минут
    хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар 10 жил тутмын хүн амын тооллогын мэдээлэл бий. тусгайлсан судалгааны ном ч гардаг. Жил бүр НЗҮ-1 маягтаар баг, хорооноос эхлээд хөгжлийн бэрхшээлтэй нийт хүн амын тухай дэлгэрэнгүй статистик мэдээлэл манай улсад байдаг даа.Боловсролын яам гэлтгүй нэг байшинд байдаг ҮСХ, эсвэл эрүүл мэндийн яам, очиж чадахгйү бол вэб сайтыг нь үзэхгүй яагаав дээ сэтгүүлч ээ.
  • (202.179.28.97)
    Өчигдөр 9 цаг 47 минут
    Эрдэнэ бол дарангуйлагч.Тэр дэндүү танхай, улсын мөнгө хүүдийлэгч.Нийгмийн хамгааллын газар байхдаа юу гээчийг хийлээ дээ.Монголын төр ялзарч доройтсоны баталгаа нь энэ этгээд.Элбэгдоржийн баруун гарын хүн.
  • (202.70.37.102)
    Өчигдөр 9 цаг 36 минут
    Анх тэнд хашаа татахад яах аргагүй “хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн …” гэж байсан шүү. Тэгээд байшин баригдаад 4-өөс дээш давхар явахаар нь “За энэ но ургалаа” гэж бодож байтал бүр тэнгэр лүү яваад өгсөн.
  • (182.160.1.63)
    Өчигдөр 9 цаг 24 минут
    Манай улс төрчид их аймхай юм. Эрдэнэ жэнко нараас их айх юм даа. Нөгөө зоригтой Батзандан Магнай нар бас л айн дагждаг байх даа, зайлуул. Жирийн иргэд бол атга боорцогонд л хууртана шүү дээ.
  • sss (202.131.225.197)
    Өчигдөр 9 цаг 17 минут
    Хамсаатан, түрийвч нэгтэй л биш бол АТГ, тэр Элбэгээ нь одоо энэ дээр ажиллах ёстой байлгүй дээ Гансүхийн хэрэг дээр ажилласан шигээ.
  • (103.9.90.130)
    Өчигдөр 9 цаг 14 минут
    Luivarchin
  • Гана (203.91.117.4)
    Өчигдөр 9 цаг 7 минут
    Манай төрийн томчуудын үнэн нүүр царайг тод томруун бичжээ.Монгол улсад өнөөдрийн байдлаар 24,000 ТББ байдаг юм байна.Энэ хүмүүс баялгийг бүтээдэггүй,зөвхөн төсөл хөтөлбөр нэрээр мөнгө олж,хувиа борлуулж довоо шарлуулдаг.Хийж байгаа ажил нь нийгэмд онцын ач холбогдолгүй.Тухайлбал: Төрийн далбааны өндөрлөг гээч юм хийдэг ТББ,нэг өндөрлөгийг 200 сая төгрөгөөр хийдэг гэнэ.Хүүхэд болон залуучуудын нэр барьсан ТББ хэдэн зуу бий болсон.Тэд элдэв төсөл нэрээр төрөөс мөнгө салгах зорилготой.
  • (103.229.122.107)
    Өчигдөр 8 цаг 48 минут
    Ugaasaa bugd l hudlaa helj gazar avdag shdee. Tsetserleg barina gej avchihaad oron suuts uilchilgee barichidag.
  • (103.26.195.179)
    Өчигдөр 8 цаг 5 минут
    ….???!!!
  • bid (103.26.195.179)
    Өчигдөр 8 цаг 5 минут
    byh barimt ni il byrdchiheed baihad zogsooj boldoggyi baigaa ni tur baigaa esehed ergelzeh yum !!!
  • (103.26.195.179)
    Өчигдөр 8 цаг 3 минут
    barimt selt byh yum ni baihad yagaad tur ni diildeggyig gaihmaar, demjeed yy? umguuluud yy?
  • Irgen (103.26.195.170)
    Өчигдөр 7 цаг 45 минут
    Luivarchin
  • зочин (49.0.160.73)
    Өчигдөр 7 цаг 31 минут
    Эрдэнэ минь дээ, ханаж цадах болоогүй юу. Хамт идэж уудаг нөхдийг чинь бурхан түрүүчээс нь шийтгээд эхэлсэн гэдгийг мэдэж байгаа биз дээ. Ядаж тайван үхэхээ бод л доо.Ханилсан хань, цэргийн амь гээд чи хэд хэдэн хүний амийг егүүтгэсэн шүү. Эрүүгийн элемент цайралчихаад гэж хамт сууж байсан гишүүн чинь санамсаргүй хэлээгүй байх шүү.
  • (122.201.31.137)
    Өчигдөр 0 цаг 59 минут
    Эрдэнэ ван болтлоо ядарсан ардаас хулгай хийсэн адгийн шаар бгаа юмдаа.
  • ХӨГИЙН НОВШ (27.123.214.110)
    2015 оны 10 сарын 12
    ОРОН ШОРОНГООР АМЬДРАЛАА ЭХЭЛСЭН ХЭЗЭЭ Ч ХҮНИЙ ТӨЛӨӨ ГЭХГҮЙ ЭЭ. ОДОО АЖИЛ ҮЙЛС БҮТЭЭД ООДРООД БАЙГАА Ч ИЙМ ӨӨДГҮЙ ЗҮЙЛ ХИЙСНИЙХ НЬ ТӨЛӨӨ НЭГ ӨДӨР БУРХАН ГЭСГЭЭХ НЬ ДАМЖИГГҮЙ. ЯДАРСАН ЗҮДЭРСЭН ХҮМҮҮСИЙГ БҮҮ ТОХУУРХАЙСАЙ ДАА. ЭРДЭНЭЭ ЧИ ҮХВЭЛ ТААРНА ГЭДЭГ ҮГИЙГ ҮЕР КИНОНД ХЭЛЭХ БАЙЖ ДЭЭ.
  • (150.129.141.117)
    2015 оны 10 сарын 12
    Ene huniig Erdene gene kkk yadarsan huuhduudii ner barij hulgaigaa hugjuuldeg adgii n luivarchin Shonhor naad ulaaan nuheer chini hool yaj orj bna daaa uiin uree uureh tsag irdeg ym da naad gazar chini yag tiim hayagulguutei bsanii harj blaa ovoodoo gej ih l bayarlaj yavlaa huurhii
  • (173.54.198.19)
    2015 оны 10 сарын 12
    Erdeneeg ta nar yaj ch chadahgui. Hun alaad shorond suuj bgaad garsan. Eruugiinhen dotor ner hundtei, namiin dargaa bazchihsan aimaar gar. Enkhbayariin hajuud shorond ataman yavsan gar. Tulahaaraa bugd aina. 25-iin Altai chuulganii tanhimd gants udaa hulgaich aluurchnaar ni duudaj neg tulj uzsen bh. Busad ni bugd aina
  • (103.229.120.206)
    2015 оны 10 сарын 12
    ZI-Tei hamt barisan, 2 evgyi garuud, erdene bol niigmin daatgalin mungiig buh nasaaraa zusalj idej bgaa nogoon hog,
  • Zochin (103.26.195.48)
    2015 оны 10 сарын 12
    Jinhene ard tumniihee tuluu noir hoolgui zutgej ajilladag huniig arai muuhaigaar bichih yumaa. Hunee gesen setgeltei jargal zovlon meddeg sain uls turch shuu.
  • Иргэн (202.21.106.134)
    2015 оны 10 сарын 12
    Эрдэнээ гэж ийм л юм хийдэг хүн. Энэ бол зөвхөн айсбергийн усны түвшинд ил үзэгдэх хэсэг нь. Тэр ахмадуудад их дүргүй. Тэднийг муусайн коммунистууд гэж хараана.Тэтгэврийг нэмэх тухайд хорин мянган төгрөгөөр нэмчихээд зуу гаруй мянган төгрөгөөр нэмлээ гэж худлаа ярина.Сайдын хувьд хийж байгаа гол ажлууд нь нийтэд мэдэгдэж байгаагаар хувийн бизнесээ албан тушаалаа ашиглан цэцэглүүлэх, УИХ-ын гишүүний хувьд гойд санаачилсан зүйлгүй мөртлөө бусад гишүүдийнхээ өөдөөс үг сөргөж танхай зан гаргаж дүр үзүүлэх,дүүргээсээ дахин сонгогдохыг санаархан дүүргийнхээ иргэдийн дунд байн байн элдэв шоу гар цайллагалт зохиох, төрсөн суманд нь соёлын төв байсаар байтал татвар төлөгчдийн мөнгөөр дахин соёлын төв бариулах гэж хөөцөлдөх, Баянгол дүүргийн болон өөрийн хариуцдаг яамаа төрөл садан хамаатны алба болгох,хамаатан садан төрөл төрөгсөдддөө хөшөө шуумал бариулах г.м юм даа.
  • Иргэн (202.21.106.134)
    2015 оны 10 сарын 12
    Эрдэнээ гэж ийм л юм хийдэг хүн. Энэ бол зөвхөн айсбергийн усны түвшинд ил үзэгдэх хэсэг нь. Тэр ахмадуудад их дүргүй. Тэднийг муусайн коммунистууд гэж хараана.Тэтгэврийг нэмэх тухайд хорин мянган төгрөгөөр нэмчихээд зуу гаруй мянган төгрөгөөр нэмлээ гэж худлаа ярина.Сайдын хувьд хийж байгаа гол ажлууд нь нийтэд мэдэгдэж байгаагаар хувийн бизнесээ албан тушаалаа ашиглан цэцэглүүлэх, УИХ-ын гишүүний хувьд гойд санаачилсан зүйлгүй мөртлөө бусад гишүүдийнхээ өөдөөс үг сөргөж танхай зан гаргаж дүр үзүүлэх,дүүргээсээ дахин сонгогдохыг санаархан дүүргийнхээ иргэдийн дунд байн байн элдэв шоу гар цайллагалт зохиох, төрсөн суманд нь соёлын төв байсаар байтал татвар төлөгчдийн мөнгөөр дахин соёлын төв бариулах гэж хөөцөлдөх, Баянгол дүүргийн болон өөрийн хариуцдаг яамаа төрөл садан хамаатны алба болгох,хамаатан садан төрөл төрөгсөдддөө хөшөө шуумал бариулах г.м юм даа.
  • (150.129.140.110)
    2015 оны 10 сарын 12
    Паркийн газрыг хулгайлсан хулгайч
  • Зочин (112.72.13.79)
    2015 оны 10 сарын 12
    Юм хийгээд байгаа хүнийг муулах юм
  • (103.26.194.149)
    2015 оны 10 сарын 12
    Ulsaaraa dampuurch bultaaraa yaduurch baihad Huuhdiin park,Urguu kinoteatr,Handgaitad Halamjiin said Erdeniin barilguud yaraital bosch baina.
  • (124.158.126.101)
    2015 оны 10 сарын 12
    neeree arai ch dee l gemeer yumaa daa.
  • Zochin (103.229.120.80)
    2015 оны 10 сарын 12
    Nairamdal zuslang avah geed bgaa gesen. Huugee nairamdliin zahirl bolgoson.
  • НҮДНИЙ БУЛАЙ (112.72.13.227)
    2015 оны 10 сарын 12
    НҮДНИЙ БУЛАЙ ЭНЭ БАЛИУС ЭРДЭНЭ ХАМГИЙН ЭМГЭНЭЛТЭЙ НЬ БГД ИЙН СОНГОГЧДЫН ИХЭНХ ЭНЭ НИЙТЛЭЛИЙГ ОЛЖ УНШИХГҮЙ УНШЛАА Ч ЮУНЫ ТУХАЙГ ОЙЛГОХГҮЙ
  • Tugs (119.40.100.82)
    2015 оны 10 сарын 12
    Emgeneltei gehed ch bagadahaar yum bolj bn daa.
  • Дийлдэшгүй зүйл гэж үгүй (202.180.220.72)
    2015 оны 10 сарын 12
    Яасан ч өндөр барилга барив даа, их л өндөрөөс унан даа бах мэлхий.Бид чинь цадиггүй Энхбаярыг л цагаачин болгодог,ялагдашгүй Намбар ваныг ялтан болгож чаддаг ард түмэн шүү дээ, түүний дэргэд Эрдэнэ ван жижиг шүүдээ.
  • (202.131.231.115)
    2015 оны 10 сарын 12
    Нэг өдөр замыг хаагаад бөөн сүр болоод , хажуудаа мангар том хаяг хадаж байгаад л бариад хаясан штээ. Хүүхэд залуучуудад зориулсан нэг юм байсан шүү. Одоо бүр оффис болчихсонуу тэгээд
  • М (112.72.13.68)
    2015 оны 10 сарын 12
    Баян горхины дээрэмчин гэж дуулаагvй юу
  • (203.194.118.49)
    2015 оны 10 сарын 12
    мундаг бичиж Эрдэнэ ямар хүн гэдгийг бүгд мэднэ дээ
  • зочин (119.40.100.142)
    2015 оны 10 сарын 12
    даварсан ганц нөхөр бүхэл бүтэн дүүрэгээр нь эзэмшил болгоод авчихсан шинэ цагийн эзэн ван болчихсон нөхөр шүү дээ. Газар луйвардаж төсөв идэх юу ч биш түүнд. Задарсан муу мантуун буузыг жигнүүрээс нь буулгаж элдэж шараад хуушуур болговол таарна. Чөтгөр аваг
  • (119.40.100.142)
    2015 оны 10 сарын 12
    Зөв хэлж. Эрдэнэ ван гэгч чинь нийгмийн хамгийн сул дорой эмзэг хэсгийн асуудал эрхэлдэг нэртэй ч хэрэг дээрээ жижигхэн вант улсаа түүний төсвөөр тэжээдэг арга залийн суу билэг нь төгс төгөлдөр бүрдсэн, засаг захиргаагүй задарсан, хорон санаа ховч занг нь дийлж барна ч гэж үгүй
  • (112.72.13.209)
    2015 оны 10 сарын 12
    Тэгнээ. Одоо гайхахгүй эд нар ингэж идэж байгааг хараад. Сонгуулиар л өөр эднийг шоронд хийх цөс ихт хүмүүнийг сонгоё

 


URL:

Нэр: Anonymous Огноо: 16 August 2016

Төрийн мөнгийг хувийн мөнгө болгосон олигарх

Сэтгэгдэл бичих