УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-ыг зорилоо
УИХ-ын дарга З.Энхболд Бээжин хотод болох “Торгоны зам” сэдэвт Азийн улс төрийн намуудын олон улсын бага хуралд оролцохоор өнөөдөр БНХАУ-ыг зорилоо. Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын нарийн бичгийн дарга Г.Батхүү, АЭХ-ны УЗ-ийн гишүүн, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр нар багтжээ.
Ардчилсан намын дарга З.Энхболд “Торгоны зам” сэдэвт Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын нээлтийн ажиллагаанд оролцож үг хэлэх юм байна. Мөн БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзянтай уулзалт хийх аж. Энэ үеэрээ БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсын Их хурлын төлөөлөгчдийг хүлээн авч уулзах уулзалтад оролцохоор болжээ.
URL: