Хүүгээ үхүүлж эхнэрээрээ тогложээ
Америкийн Охайо мужийн оршин суугч Роман Антвуд гурван настай хүүгээ мотоциклийн осолд орж нас барсан гэж харуулаад эхнэрээ айлгахаар шийджээ. Мөн энэ тэнэг марзагналаа дүрс бичлэг болгон баримтжуулсан аж. YouTube даяар алдартай 32 настай эр дөрвөн дугуйтай удирдлагатай мотоциклийг бэлтгээд түүнд тэсрэх төхөөрөмж суурилуулсан байна.
Ингээд мотоцикл дээр яг хүүтэйгээ адилхан хүүхэлдэйг суулгажээ. Антвуд эхнэртэйгээ хамт хүүгээ дөрвөн дугуйт дээр суулгасны дараа хошигногч эр эхийнх нь анхаарлыг өөр зүгт татаж байгаад хүүгээ хүүхэлдэйгээр сольчихсон гэнэ.
Удирдлагатай машин хөдөлгөөнд орж, асар хурдтайгаар трамплинаар үсрээд нүднээс далд орсны дараа хүчтэй дэлбэрэлт сонсогджээ. Галын дөл есөн метр өндөр дэгдсэн байна. Дэлбэрэлт болон ээжийнх нь орилоон зэргийг сайн эр бичиж аваад YouTube дээр байршуулсан аж. Хоёрхон хоногийн дотор энэхүү бичлэгийг 4.5 сая гаруй хүн үзэж сонирхжээ. 470 мянган хүн лайк дарсан бол 10 мянган хүн энэ хошигнолыг шүүмжилсэн байна.
URL: