Муурны үүр барьж байсан иргэнийг тоосго шидэн амь насыг нь хөнөөжээ
Өнгөрсөн 11-ний өдөр Солонгос улсын Юнгин дүүрэг дэхь нэгэн 18-н давхар орон сууцны хороолол дээрээс шидсэн тоосго, доор байсан хүний толгойг цохиж амь насыг нь хөнөөсөн хэрэг хэрэг гарчээ.
Хэрэг гардаг өдөр байрны оршин суугч 58-н настай Ким болон Пак нар хамтран тэнэмэл муурнуудад зориулан муурын байшинг барьж байсан байна.
Тэд өглөөний 10.00 цагийн орчим байрнаас 6-7 метр зайд муурын байшин барьж байсан ба энэ үед тэдний дээрээс хэн нэгэн цементен тоосго шидэж, тоосгонд толгойгоороо оногдон иргэн Ким газар дээрээ нас барсан бол Пак хүнд бэртэн эмнэлэгт хүргэгджээ.
Хэргийг шалгаж эхэлсэн Юнгин дүүргийн цагдаагийн газар уг тоосгыг ойролцоох байрны оршин суугчдаас хэн нэг нь шидсэн хэмээн үзэж сэжиг бүхий 10 гаруй айлын гишүүдээс DNA шинжилгээ авсан ч илрээгүй байна.
Тиймээс тус байрны бүх оршин суугчдаас шинжилгээ авахаар болж, энэ тухай мэдээлэл өгсөн хүнд 50-н сая хүртэлх воноор урамшууулна гэж мэдэгсэн байна.
URL: