Цэрэг татлага энэ сарын 16-нд эхэлнэ

Нийслэлийн цэрэг татлагын комиссын гишүүдийн өргөтгөсөн хуралдаан өнөөдөр НЗДТГ-т боллоо. Хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

Уг хуралдаанаар хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын бэлтгэл ажил бүрэн хангагдсаныг ажлын хэсгээс мэдэгдлээ. Мөн комиссын дарга нар зарлан дуудах хуудсыг тарааж дууссан, бэлэн байдал хангагдсан гэж мэдээлсэн.

Цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэгт элсүүлэх ажлыг нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу зохион явуулах юм байна. УИХ, орон нутгийн сонгууль ирэх жил болох учраас цэрэг татлагад ирэхдээ цахим үнэмлэхээ биедээ авч ирэхийг зохион байгуулах комиссос санууллаа.


URL:

Сэтгэгдэл бичих