Н.Энхбаяр, М.Энхсайхан нар МАХН, МVАН гэсэн брэнд нэрийн ард бичигдэхгvй бол хэн ч бишээ мэдрэв vv

Тєр барьж буй эрхмvvд болон улс тєрийн хvчнvvд хумсаа нууж, улс тєрийн хуучин буюу намаасаа хєєгдсєн, сонгуульд ялагдаж хорссон кадрууд нэгдэн vймж байгаа нь ирэх сонгуулийг ихээхэн сонирхолтой болгох нь хэмээн ажиглагчид ярьж байна. Тийм ч байж болно, vгvй ч байж болно. Vгvй ч байж болно гэсний учир улс тєрийн гуравдагч хvчнийг бvрдvvлэгчид бvгд улс тєрєєс жийгдсэн хоосон єшєє авагчид, Монголын сайн сайхны тєлєє хэмээн ард тvмний нэр барин давшиж байгаа нєхєд учраас ингэж хэлээд байгаа юм. Давшиж байгаагийн тэргvvн магнайд Ерєнхийлєгч асан Н.Энхбаяр, Ерєнхий сайд асан М.Энхсайхан нар явна. Тэдгээрийн дараагийн эгнээг бvрдvvлэгчид нь МАХН талаас ХЗДХ-ийн сайд асан Л.Цог, ЭМ-ийн дэд сайд асан Н.Удвал гээд ямар нэгэн шалгуурт тэнцэлгvй улс тєрийн тавцангаас хєєгдсєн аснууд, урваач шарваачид.

МVАН талаас БХ-ын сайд асан М.Сономпил, УИХ-ын гишvун асан Н.Батцэрэг, БХБ-ын сайд асан Ц.Цолмон гэсэн ганц нэг cap сайд хийж vзсэн хvмvvс байна. Тvvний дараагийн шатныхан ч аймаг орон нутаг, сум дvvрэг, хороодын тєрийн албанаас зайлуулагдсан гомдогсод. Ийм хvмvvсээс бvрдсэн улс тєрийн гуравдагч хvчин бий болж байгаа болохоор vгvй ч байж болно гэсэн хэрэг. Санаа нэгдсэн ч vзэл баримтлал єєр намын аснууд єнгєрсєн лхагва гарагт хурлаа хийж, хоёр намын дарга сvрхий нэгдсэнээ зарлав. Харин єчигдєр хотоос зайдуу нууц уулзалт зохион байгуулж байгаа юм байх. Зєв санаа, сайхан зvйлийн тєлєє нэгдсэн бол нуугдаж уулзахын хэрэг юу билээ. Тэд МАНАН-г арилгана МАНАН-гийн Засгийн газрыг унагана. Ажлаа хийж чадахгvй байна, ард тvмэн ядуурч байна. Эх орны баялаг гадагшаа урсч байна гэсэн жижvvрийн хэдэн vгтэй.

Ард тvмэн хэзээд засгаа муулж байдаг, тvvнийг хэлсэн хvн сайн гэдгийг тэд одоо л мэдэрч байгаа аж. Єнєєдрийн тєр, засгийг хараагаад байгаа тэд ингэхэд юу хийсэн бэ. Н.Энхбаяр 1992-2005 он хvртэл УИХ-ын гишvvн, салбарын сайд, УИХ-ын дарга, МАХН-ын Ерєнхий нарийн бичгийн дарга болон намын дарга, Ерєнхий сайд Ерєнхийлєгч байхдаа єнєєдєр яриад байгаа зvйлээ хийчихгvй яасан юм бэ гэж хэн ч асуух биз. Тvvний хамтрагч М.Энхсайхан ч Ардчилсан намын дарга, Ерєнхий сайд байсан хvн. Тэд Оюу-толгойн гэрээг буруу хийсэн л гэнэ. Эрх дархтай байхдаа эртхэн эдийн засгийн эргэлтэд оруулчихгvй яасан юм. Муу нэртэй МАНАН-гийнхан л эдийн засгийн эргэлтэд оруулж, нийгмийн олон салбарт хєрєнгє оруулалт хийгээд эхэлчихлээ.

Тнйм л сайн байсан бол Дорнод-Сайншанд-Ємнєговь гэсэн тємєр замын ажлыг эхлvvлээд орд газраа тємєр замын гарцтай болгочихгvй яасан юм. Vvнийг Н.Энхбаярын болон М.Энхсайханы Засгийн газар хийх нь бvv хэл зvvдэлж ч яваагvй байх, харин єнєєх муу нэрт МАНАН-гийнхан эхлvvлчихлээ.

Эрхэм хоёрыг эрх дархаа эдэлж суухад нийслэлийн энэ олон зам гvvр ямар байсныг эргэн хараад єнєєдєртэй харьцуулахад бас л нэгийг єгvvлнэ биз. Нєгєє талаар сvvлийн жилvvдэд олноор нэмэгдэж байгаа орон сууцыг Н.Энхбаяргvйгээр, М.Энхсайхангvйгээр харахад хоёрыг бодогдуулах нь лавтай. Энэ хоёр эрхмийг тєрийн эрх мэдэл атгаж байхад бvтээн байгуулалтын тєлєвлєгєєт олон ажил тєсєв хєрєнгєєс болж царцаж байсан. Лав 2003 онд тєлєвлєсєн 256 том, жижиг бvтээн байгуулалтын ажлаас 160 орчмыг нь царцааж байв. Ажил ийм л байсан. Гэтэл єнєєдєр томоохон хєрєнгє оруулалтаар тєлєвлєгдсєн ажлууд жигд явж тєсвийн тодотгол хийхэд мєнгє хангалттай хvрэлцэж байна. Ийм л баян стандарт бус ч гэлээ хамтарсан Засгийн газар ажиллаж байхаар тэд ингэж арзганах нь зєв биз.

Vнэхээр тєрд зангарагтай, тvмэндээ хэрэгтэй байсан бол Н.Энхбаяр, М.Энхсайхан нар албаа хашаад л явж байх биш vv. Хэрэггvй болоод л ард тvмэн тэднийг сонгосонгvйгээр барахгvй намын журамт нєхєд жийчихсэн хэрэг бус уу. Єнєєдєр л гэнэт улс орныхоо сайн сайхны тєлєє санаа тавиад эхэлж гэнэ. “Жаран насандаа ухаарч 61 насандаа vхнэ” гэгч энэ болов уу л гэмээр байна. Vнэхээр л эх орон, ард тvмнийхээ тєлєє санаа тавьж байсан бол юуг ч хийвэл хийчих хугацаа хангалттай байсан шvv дээ, тэдэнд. Ахиад нэг Монгол Улс байгуулчих хугацааг дэмий vрчихээд єнєєдєр ингэх учир юу вэ. Зvгээр л улс тєрд байх гэсэн ашиг сонирхол, жийгдсэн єшєєгєє авах гэсэн хоёр муйхар нєхрийн дvр зурат л харагдана.

Тийм л мундаг улстєрчид юм бол МАХН нэрийг авах гэж vхэн хатан зvтгэхийн учир юу байна вэ, VШН нэрээ МVАН нэрээр солихын хэрэг юу байна. Тэр ч бvv хэл нам эвслээр ч яадаг юм. Ийм л эрх ашгийн тєлєє бусдын хийснийг vгvйсгэж, ард тvмэн гэж vлгэр ярьж яваа нєхдєд итгэх хэн байх билээ. Тэгэхээр арга ядсан аснуудаас бvрдсэн гуравдагч хvчин ахихгvй биз ээ. Бичлэг эхлэхэд “тийм ч байж болно” гэсэн талаар єнгєрч байх шиг. Лавлан харвал Н.Энхбаяр, М.Энхсайхан нар МАХН, МVАН гэсэн брэнд нэрийн ард бичигдэхгvй бол хэн ч бишээ мэдэрсэн дvр зурат тодоос тод харагдаж байна даа, энэ оны бvх vйл явцыг ажиглан харахад.

С.Ууганбаяр


URL:

Сэтгэгдэл бичих