Төрийн банкыг 75 тэрбум төгрөгөөр хувьчилна

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанөөр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд олонхийн саналаар дэмжин, хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ.

 Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэлд улсын нэгдсэн төсвийн алдагдлыг 3.3 хувь, 2017 онд 0 хувьтай байхаар тус бүр заасан юм.

Энэ үеэр гишүүд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар улсын төсөвт нийти хэдэн төгрөгийн татвар бүрдүүлэхээр төллөж буй болон төрийн банкны хувчлалаар хэдэн төгрөг олохоор төлөвлөсөн бэ гэдгийг сонирхож байлаа.

Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль өнгөрсөн намар болсон ээлжит бус чуулганаар батлагдсан. Оны сүүл хүртэл аж ахуйн нэгжүүдээс татварын мэдүүлгийг нь хүлээж авахаар болсон. Тиймээс энэ хуулийн хүрээд ирэх оны төсөвт 100 гаруй тэрбум төгрөгийг татахаар төлөвлөжээ. Мөн ирэх онд төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг хувьчлахаар болсон. Энэ ажлын хүрээнд нэлээдгүй хэмжээний мөнгө төсөвт орж ирнэ гэж Сангийн яам төлөвлөөд байгаа. Төрийн банкийг хувьчилж 75 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ.

Г.Ган


URL:

Сэтгэгдэл бичих