Нийслэлийн аялал жуулчлалын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Нийслэлийн аялал жуулчлалын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдааныг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл даргалж тур оператор, зочид буудал, зоогийн газар, агаарын тээвэр, төмөр замын салбарын төлөөлөл болсон зөвлөлийн гишүүд оролцлоо.

Хуралдаанаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг 2015 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний биелэлт, 2015 онд зохион байгуулсан соёл, урлаг, спортын арга хэмжээний тайланг хэлэлцэж, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэл хотод 2016 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлалаа гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих