С.Лавров: ОХУ Сирийн чөлөөт армитай хамтран ажиллахад бэлэн
ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Сирийн хямралд улс төрийн шийдэл олохын тулд Сирийн чөлөөт армитай хамтран ажиллахад бэлэн байна хэмээн хэлсэн байна.
ОХУ-ын агаарын цэргийн хүчин Сири дэх Исламын улс бүлэглэлийн 53 байрлалыг устгасан тухай ОХУ-ын батлан хамгаалахын сайд мэдэгдсэн юм. Оросын цэргийн хүчний Сири улсад явуулж байгаа энэ ажиллагааг Америкийн эрх баригчид буруутгаж, Путины цэргийн хүчин Ассадын засгийн газрыг дэмжиж, энгийн иргэд, сөрөг хүчний эсрэг сум тавьж байна хэмээн буруутгаж байна.
Энэ талаар С.Лавров, “ Бид Исламын улс бүлэглэлийн эсрэг Америк тэргүүтэй эвсэл болоод Сири улсад цохилт үзүүлж байгаа манай цэргүүдийн хооронд зохицуулалт хийх сонирхолтой байна. Бид террорист арга, террорист үзлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа “Эх оронч сөрөг хүчин” буюу Сирийн чөлөөт армитай хамтарч ажиллахад бэлэн байна” хэмээжээ.
Э.Лхагва
URL: