Сурталчилгааны цагийн зүү яагаад 10:10 – ыг заадаг вэ?
Сурталчилгаан дээрх цагийн зүү 10:10 цагийг заадаг нь Авраам Линколын, Жон Кеннеди, болон Мартин Лютер Кингийн бууны суманд өртөж, амиа алдсан цаг гэж итгэх хүмүүс олон байдаг. Мөн Нагасаки, Хирошима-гийн цөмийн бөмбөг дэлбэрсэн цаг хугацаа гэж итгэгсэд ч цөөнгүй. Гэвч энэ бүгд зүгээр л худал цуурхал.
Тэгвэл бодит үнэнд ойр тайлбаруудаас та бүхэнд хүргэе
10:00 – 15:00 хүртэлх цагт цагийн зүүний чигийг байрлуулбал ямар ч тохиолдолд “Инээмсэглэл” дүрсийг үүсгэнэ. Тэгвэл чагаад 10:10 цаг гэж?
Маркетингийн мэргэжилтэнүүдийн үзэж буйгаар 10 цаг бол хамгийн эерэг бөгөөд өдрийг эрч хүчтэй эхлүүлэхэд нэн тохиромжтой цаг хугацаа юм. Нөгөө талаар 16:40 цагт таруулбал эсрэгээрээ гунигтай дүрсийг үүсгэдэг байна.
10:10 цаг нь гоо зүйн өнцгөөс нь авч үзвэл сурталчилгааны хамгийн сонгомол бөгөөд гайхалтай шийдэл болдог.
10:10 цагийн зүү нь “V” хэлбэр үүсгэдэг нь Англи хэлний “VICTOR” буюу “ЯЛАЛТ” -ыг атгана гэсэн санааг илэрхийлдэг байна.
Цагийн зүүний энэ байрлал нь цагны дизайныг тодотгож өгдөг. Зүүний байрлал цэгцтэй байснаар өнгө үзэмжид тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлдэг. Үйлдвэрлэгч компаны лого нь 9,12,15,18 цагийн хооронд байрладаг учир брэнд логог нь хаахгүй байх сайн талтай.
Голландын цагны “Timex” компани 1854 онд байгуулагдсан цагаасаа хойш өнөөг хүртэл дэлхийн цагны зах зээлд өөрийн гэсэн байр суурийг эзэлжээ. Тэд цагныхаа зүүг 10:10 дээр тохируулдаггүй бөгөөд анх 8:20 дээр таруулсан байдаг байжээ. Хожим 8:20 урвагар төрхийг үүсгэж буйг анзаараад цагийнхаа зүүг 10:10 биш 10:09:36 цагт таруулдаг болжээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Баахан худлаа юм бичих юм хамгийн анхны цаг зогсохдоо 10-10 дээр зогссон гэдэг юм тэгээд л 10-10