Т.Сайнжаргал: Төр, засгийн зүгээс ШӨХТГ-ын хүний нөөцөд анхаарал хандуулах цаг болсон
ШӨХТГ энэ онд зах зээлд зүй ёсны болон давамгай байдалтай 321 аж ахуй эрхлэгчийг тогтоосны 59.1 хувь буюу190 аж ахуй эрхлэгч нь орон нутагт үйл ажиллагаа явуулдаг ч тэдгээр аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагаанд тэр бүр хяналт зохицуулалт хийж чадахгүй, зөвхөн орон нутгийн өрсөлдөгч хэрэглэгчдээс ирсэн гомдлыг шалгаж барагдуулах хэмжээнд ажиллаж байна.
Энэ нь аймаг орон нутагт ШӨХТГ нь бие даасан бүтэцтэйгээр тогтмол хяналт зохицуулалтыг хийх, олон нийтэд хууль тогтоомжийг сурталчлан таниулж ажиллах зайлшгүй шаардлага байгааг харуулж байгаа юм. Энэ талаар ШӨХТГ-ын Хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах албаны дарга Т.Сайнжаргалтай ярилцлаа.
-ШӨХТГ-ыг нийгэм сайн, муу янз бүрээр л хүлээн авч байна. Энэ байгууллагын түүхийн талаар товчхон ярина уу?
-Монгол Улсын хувьд зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлсэн тэр үетэй зэрэгцэн 1993 онд Шударга бус өрсөлдөөнийг зохицуулах тухай хуулийг баталснаар эрх зүйн орчинтой болж улмаар 2004 онд энэ хуулийг хэрэгжүүлдэг агентлагийг бий болгож 2010 онд Өрсөлдөөний тухай хуулийг шинэчлэн баталснаар дэлхийн улс орнуудтай эн зэрэгцэх хууль, эрх зүйн орчинтой болоод байна.
Хэдийгээр бид сайн хууль эрх зүйтэй болсон боловч өнөөдрийг хүртэл зах зээлийн өрсөлдөөний орчин нөхцөл, соёл бүрдээгүй байгаа учир нийгэмд шударга бус өрсөлдөөний талаарх ойл голт, түүний эрх зүйн зохицуулалтын талаар зөв ойлголт өгөх нь туйлаас чухал байна.
-Ер нь Өрсөлдөөний байгууллагын үүрэг нийгэмд хэрхэн харагддаг юм бэ?
-монопольчлол нь хүмүүсийн амьдралд өдөр тутам бодитоор сөрөг нөлөө үзүүлж, нийгэмд их хэмжээний гэм хорыг учруулж байдаг. Шударга бус өрсөлдөөний улмаас өрсөлдөөн буурах, зах зээлд хэт өндөр үнэ тогтох, бараа бүтээгдэхүүний чанар муудах, сонголт багасах, техник технологийн шинэчлэл нэвтрэх явц удаашрах, шинийг санаачлахаас татгалзах гэх мэтээр зах зээлийн механизмыг царцанги байдалд оруулж аж ахуйн нэгжүүдийг чөлөөтэй үйл ажиллагаагаа эрхлэх, хэрэглэгчийн сонголт хийх эрхийг хязгаарлаж байдаг.
Энэ үүднээс чөлөөт өрсөлдөөнийг хязгаарлаж бай гаа шударга бус өрсөлдөөний арга, хэлбэр, үйл ажил лагааг улс орнууд Өрсөлдөөний хуулиар нарийн зохицуулдаг юм. Энэ бүхний эцэст хэрэглэгч хожиж байд-гийг хүмүүс өнөөдөр ойлгож эхэлж байгаа байх.
-Маш цөөхөн бүтэц орон тоотой танай байгууллага улсын хэмжээнд хүрч ажиллаж чаддаг юм уу?
-Монгол Улсын нийт газар нутгийн 99.7 хувь нь 21 аймагт хуваагдаж, хөдөөд1.6 сая хэрэглэгч аж төрж байна. Өөрөөр хэлбэл, нийт нутгийн 0.3 хувь буюу Улаанбаатар хотын1.3 сая хүн амд бид хүрч ажиллаж байна. Дээр хэлсэнчлэн ШӨХТГ-ыг 2004 онд байгуулахад25 хүний орон тоотой байсан.
Тэр үеийг өнөөдөртэй харьцуулахад хяналт шалгалтын ажил 45.8 дахин нэмэгдсэн судалгаа гарч байна. Тухайн үед жил-дээ25 удаагийн хяналт шалгалтын ажлыг хийдэг байсан бол өнгөрсөн жил гэхэд нэг байцаагчид ногдох хяналт шал галтын тоо40 гаруй болсон. Үүнээс үндэслээд орон нутагт салбараа байгуулах шаардлага зайлшгүй бий болж байгаа юм.
Өрсөлдөөний тухай хуулийн 14.3-т ШӨХТГ улсын ерөнхий байцаагч, ахлах байцаагч, улсын байцаагч, орон нутагт улсын байцаагч ажиллана гээд заачихсан байдаг ч өнөөг хүртэл бүрэн биелүүлж чадаагүй хэвээр л байна.
-Хуулийг яагаад хэрэгжүүлэх боломжгүй байна вэ?
-Том бэрхшээл нь эдийн засгийн асуудал. Агентлагийн бүтэц, орон тоог Засгийн газраас баталдаг. Өнөөдрийн байдлаар Засгийн газраас манай байгууллагын бүтэц орон тоо, цалин нэмэх асуудлыг шийдэх битгий хэл төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хувиар танах асуудлыг ярьж байна. Гэхдээ ийм байна гээд бид Засгийн газрыг хүлээх шаардлагагүй гэж үзсэн. Тийм ч учраас ШӨХТГ-ын орон нутагт хүрч ажиллах төсөл боловсруулаад байна.
Төсөл хэрэгжвэл 21 аймагт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төвөө байгуулан улсын байцаагчтай болж тэднээр дамжуулж хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, Зар сурталчилгааны хуульд хяналт тавих, Өрсөлдөөний хуулийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм. Энэ талаар бид өмнө нь 21 аймгийн Засаг даргаас санал авсан.
Тэд уриалгахан хүлээж авч, улсын байцаагч нарт ажлын байр гаргаж өгөх боломжоор хангахаа илэрхийлсэн. БНХАУ-д Үйлдвэр худалдааны удирдах га зар гэж манайхтай ижил үйл ажиллагаа явуул даг байгууллага байдаг. Тус байгууллага 450,000 ажил тантай. Тэр бай гууллагатай харь цуулбал манай ШӨХТГ-т 1000 хүн ажиллах тооцоо гарч байх жишээний. Мөн Японы Шударга худалдааны хороо 799 ажилтантай. Түүний 456 нь улсын байцаагч.
Япон, Хятад олон хүн амтай улс. Үүнээс юу харагдаж байна вэ гэвэл бусад улс бизнесийн орчин, аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөөнийг шударга байлгахын тулд төрийнхөө байгууллагыг ингэж хүний нөөцөөр нь хангаж анхаарал хан дуулж ажилладаг юм бай на. Энэ ч үүднээс манай төр засгийн зүгээс ШӨХТГ-ын хүний нөөцөд анхаарал хандуулах цаг нь болсон гэдгийг дурдах нь зүйтэй болов уу.
-Төслийн журмаар төрийн ажлыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй биш үү?
-Бид эхлээд өөрсдөөс шалтгаалах ажлыг хийгээд үр дүнг нь гаргачихаад түүн дээрээ суурилаад улсаас цалинжуулдаг зорилт руу явж байна. Төслийг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллага, өөрийн харьцдаг донор байгууллагуудаас дэмжлэг хүсч байгаа. 21 аймагт салбар бай гуулахад техник тоног тө хөөрөмж, тэнд ажиллах байцаагчийн цалин, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мөн томилолт, хяналт шалгалтын ажлын зардалд дэмжлэг үзүү лэх шаардлага төслийн хүрээнд тулгарч байгаа.
Төслийг18 сарын хугацаанд хэ рэгжүүлсний дараагаас үр дүн гарна гэж төлөвлөж бай на. Энэ нь хүний нөөц нь чадавхижсан, улсын байцаагч хэрэглэгчдэд хүрээд эрх ашгийг нь хамгаалчихсан байх хугацаа юм. Үүний дараа Засгийн газарт ШӨХТГ-ын бүтэц орон тоог нэмэгдүүлэх, улсын төсөвт цалингийн зард лыг суулгаж өгөх талаар дэмжлэг хүсэх юм.
-Ярилцсанд баярлалаа
М.Өнөржаргал
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL: