Хиймэл нууранд унаж, амиа алджээ

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн “Шийртийн-Ам” гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг “Уян хүрд” ХХК-ийн гэрээт ажилтан 30 настай, эрэгтэй М хиймэл нуурын усанд унасан тухай дуудлага энэ сарын 10-ны өдрийн 11:25 цагт  аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Тус дуудлагын дагуу аймгийн ОБГ-ын долоон албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, энэ сарын 11-ний өдрийн 18:00 цагт цогцсыг уснаас гаргаж аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн байна.

Мөн Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн “Нуруугүй дэнж” гэдэг газар иргэн 26 настай, эрэгтэй А тогтоол усанд унасан тухай дуудлага энэ сарын 11-ний өдрийн 19:30 цагт ирсний дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын зургаан албан хаагч, нэг автомашин, нэг завьтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих