Арабын улсуудын холбоо чадваргүй болжээ

КАИР. /РИА Новости/. Арабын улсуудын холбоо /АУХ/ араб дахины хурцадмал асуудлуудыг шийдвэрлэх чадваргүй гэж гишүүн орнуудын ГХЯ-ны сайд нарын түвшинд болсон ээлжит хуралдаан дээр тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби мэдэгджээ.

Энэ онд АУХ арабын орнуудад үүссэн хямралт байдлыг шийдвэрлэх талаар хэд хэдэн санал дэвшүүлсэн боловч амьдралд нэг нь хэрэгжээгүй байна.

“Холбоо арабын хямралыг зохицуулах чадваргүй болохыг би хүлээн зөвшөөрөх ёстой” гэж аль-Араби мэдэгджээ.  “АУХ-ны хийж буй зүйл  арабын орнуудын ард түмний хүсэл эрмэлзлийн хооронд их зөрүү байна” гэж АУХ-ны тэргүүн хэлжээ.

Холбооноос гаргасан шийдвэрийг “заавал биелүүлэх албагүй” гэсэн тогтсон уламжлалыг хүлээн зөвшөөрөхгүй, бүс нутгийн энэ байгууллагад эрс шинэчлэл хийнэ гэж АУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга амласан байна.

З.Амгалан

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих