ХБНГУ-ын Холбооны ерөнхийлөгч Монголд айлчилна
ХБНГУ-ын Холбооны ерөнхийлөгч Иоахим Гаук маргааш манай улсад ирнэ. Тэрбээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар энэ сарын 14-16-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх юм.
Холбооны ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, албан ёсны хэлэлцээ хийх аж. Мөн УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар түүнд бараалхаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.
Айлчлалынхаа хүрээнд Холбооны ерөнхийлөгч И.Гаук Хархорин дахь археологийн малтлагын “Монгол-Германы хархорин экспедици” төслийн үйл ажиллагаатай танилцана. Мөн Монгол, Германы хамтарсан Технологийн их сургуульд зочилно гэж ГХЯ-наас мэдээллээ.
URL: