Японд талийгаач нарт зориулсан зочид буудал үүдээ нээлээ

Японы Йокохама хотод 18 хүний цогцос байрлуулах хүчин чадалтай, хөргүүр бүхий австай нас барагсдын «Lastell» зочид буудал үүдээ нээлээ. Тус буудлын эзэн Хисайоши Терамура өрөө хайгаад орж ирсэн залуу хосуудад хандан «Бид хүрэлцэн ирсэн зочдодоо зөвхөн хүйтэн өрөө л санал болгодог» хэмээн ярьжээ.

«Laste» зочид буудлын нэг хоногийн төлбөр 12 000 иен (157 доллар). Энэ хэмжээний мөнгийг төлснөөр төрөл саднаа алдсан гэр бүл хайртай хүнийхээ цогцсыг чандарлатал муутгахгүй хадгалуулах боломж бүрдэнэ.

Японд сүүлийн үед үхэл хагацалтай холбоотой үйлчилгээ ашигтай бизнест тооцогдох бол Учир нь энд нас барагсдын тоо байнга өсч байгаа аж. Урьдчилсан мэдээллээр энэ тоо 2040 он гэхэд хамгийн дээд түвшиндээ хүрэх төлөвтэй байна. Тэр үед арлын орны хүн ам 20 саяар багасах тооцоо гарчээ.

Япон улс өдгөө эдийн засгийн уналтад орсон ч нас барагсдынхаа хойдхыг үйлдэхэд мөнгө хайрлахгүй цацаж байна. Тэд цэцэг, шарилын бумба, авс зэрэгт дунджаар 1.2 сая иен (ойролцоогоор 16000 доллар) зарцуулдаг.

Дашрамд дурдахад Швейцарийн Севелен хотод нас барагсдад зориулсан дэлхийн хамгийн анхны зочид буудал байгуулагдсан түүхтэй. «Null Stern Hotel» хэмээх энэ зочид буудал нь нэг дор 54 цогцос хүлээн авах хүчин чадалтай юм байна.

Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих