Улиастай – Гачуурт чиглэлийн авто замын трасст өртсөн хоёр иргэнд нөхөн олговор олгоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/800 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улиастай-Гачуурт чиглэлийн 11 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын трасст өртсөн иргэний газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг баталлаа.
Иргэдийн эзэмшил газрын газар чөлөөлөх зардал болох  486 мянга 248 төгрөгийг нийслэлийн 2015 оны  төсөвт батлагдсан нөхөх олговрын хөрөнгөөс гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, аж ахуйн нэгжийн эзэмшил газар дээрх үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг Өмчийн харилцааны газарт тус тус даалгав. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 20 ДУГААР ХОРОО УЛИАСТАЙ-ГАЧУУРТ ЧИГЛЭЛИЙН 11 КМ АВТО
ЗАМЫН ТРАССТ ӨРТСӨН ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ҮЛ ХӨДЛӨХ
ЭД ХӨРӨНГИЙН НӨХӨХ ОЛГОВРЫН ТӨСӨВ
д/д Газар өмчлөгч, эзэмшигчийн нэр /регистрийн дугаар/ Хаяг хашааны дугаар Хөрөнгийн нөхөх олговрын хэмжээ үнэ /төгрөг/ Авто замын трасст орсон газрын үнэлгээ Эдэлбэрийн хэлбэр Кадастрын зураглалын үнэ Нийт /төг/
Үл хөдлөх хөрөнгө Эд хөрөнгө Хэмжээ /м2/ Үнэ /төгрөг/
0 1 2 3 4 5 6 7 8 9
1 Гомбо Балжинням /ЧА31020110/ Баяндөхөм 1 гудамж 1а тоот - 206,150 5 м2 Эзэмших - 206,150
2 Цэдэнбал Нарантуяа /УШ92101207/ Баяндөхөм гудамж 88а тоот - 280,098 34 м2 Эзэмших - 280,098
Нийт дүн-2 - 486,248 34 м2 - 486,248

URL:

Сэтгэгдэл бичих