Монголын Үндэсний циркийн жүжигчид “ВУЧИАО” мөнгөн цом хүртэв

Олон улсын циркчдийн “ВУЧИАО” фестивальд Монголын Үндэсний циркийн жүжигчид дэлхийн болон монголын түүхэн амжилтын эзэд боллоо.

Тодруулбал, өнгөрсөн сарын 29-нөөс энэ сарын 7-ны хооронд БНХАУ-ын Хэбэй мужийн Шижиажуан хотын урлагийн ордонд болсон “А” буюу нэгдүгээр зэрэглэлийн уг фестивальд  Монгол, ХБНГУ, ОХУ, БНХАУ, Мексик, Канад, АНУ, Франц, БНАСУ зэрэг орны шилдэг циркчид ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Монгол Улсаа төлөөлөн оролцсон Б.Золбаяр ахлагчтай Монголын Үндэсний циркийн жүжигчид шидэх банзны үзүүлбэрээр хамгийн өндөр оноог авч “ВУЧИАО” мөнгөн цомын эзэд болжээ.

Тус тэмцээнд анх удаа эмэгтэй жүжигчин агаарт гурав эргэж дөрвөн метрийн өндөрт сандал дээр суужээ. Мөн дэлхийн дээд амжилт буюу зургаан давхар хүн дээр эмэгтэй хүн анх удаа дан эргэлт хийж гарсан болон дэлхийн хэмжээнд хамгийн хүнд үзүүлбэрт тооцогддог хөндлөн перштэй сандал руу агаарт гурав эргэж гарсан, урагшаа стеркасат 4 салито хийсэн зэрэг амжилтыг шинэчилжээ.

Түүхэн амжилтын эзэд энэ сарын 14-ний өдөр эх орондоо ирэх юм.

Ж.Болор

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих