Хар тамхины хэргээр саатуулсан бүлэг этгээд 22-36 насны залуус байжээ

Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид олон удаагийн үйлдэлтэй хар тамхины бүлэглэлийг өнгөрсөн баасан гаригт илрүүлжээ.

Уг бүлэглэлийн толгойлогч Г гэгч нь олон жил хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар худалдан борлуулж, хууль бусаар оруулж ирдэг байжээ.

Улмаар түүний зохион байгуулалт дор Г, М, С, А, Н нарын 5 хүн хууль бусаар хар тамхи худалдан борлуулж байсан аж. Тэд олон удаагийн үйлдэлтэй, өмнө нь энэ төрлийн хэргээр ял шийтгэл эдэлж байсан 22-36 насны залуучууд байжээ. Бүлэг этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

С.Саруул

Эх сурвалж: www.polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих