Самбо бөхийн өсвөрийн ДАШТ
Самбо бөхийн өсвөр үе, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 9-11-нд Латвийн нийслэл Рига хотноо болж, Монгол Улсын баг тамирчид долоон медальтайгаар тэмцээнийг өндөрлүүлэв.
Охидын ангиллын 68 кг-д М.Даваасүрэн мөнгө, 75 кг-д Б.Мягмарцэнд хүрэл медалиар энгэрээ мялаасан бол залуучуудын эмэгтэй 48 кг-д Б.Бадмаа мөнгө, 64 кг-д Д.Бямбадэлгэр, 80 кг-д Г.Сарангоо нар хүрэл медаль хүртжээ. Харин залуучуудын эрэгтэй 52 кг-д Э.Гантогтох мөнгө, 68 кг-д Ц.Эрдэнэбилэг хүрэл медалийн эзэн боллоо.
Ирээдүйн оддыг тодруулсан тус тэмцээнд 30 орны 350 шахам тамирчид гурван өдрийн турш өрсөлджээ.
URL: