БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг ҮЦХ-нд мод тарилаа

1444609513561afde935d5d

Сайд Н.Батцэрэг “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийн энэ жилийн арга хэмжээнд Ой судалгаа хөгжлийн төв дээр мод тарьсныхаа дараа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очиж үйл ажиллагаатай нь танилцан мод тарилаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн үүсгэн байгуулагдаад 5 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд иргэдийн амарч зугаалах таатай орчинг бүрдүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлж мод тарихаас гадна арчилгааны ажлыг графикийн дагуу тогтмол зохион байгуулсаны үр дүнд 28.5 га талбайг бүрэн зүлэгжүүлж 110.000 гаруй мод, бут, сөөг 93 хувийн ургалттай байгаа юм.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Саранчимэг сайд Н.Батцэрэгт хүрээлэнгийнхээ цаашдийн үйл ажиллагааны талаар танилцуулж БОНХАЖЯ-тай хамтран ажиллах талаар ярилцлаа.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн. 2015 оны 10 сарын 10-ны өдөр 11:00 цаг


URL:

Сэтгэгдэл бичих