БОНХАЖ сайд Н.Батцэрэг модны үрийн сангийн нөөцтэй танилцлаа

  1. Ой судалгаа хөгжлийн төвд Монгол улсын модны үрийн сангийн нөөц байдаг. Одоогоор үрийн нөөцөд 400 кг буюу 2 жилийн нөөц үр байгаа бөгөөд 6-7 грамм нь 1000 ширхэг мод болох боломжтой байдаг юм байна.
  2. Нарсны боргоцойг 2014 оны 11 сард түүж үрийг нь гаргаж авахаар хатааж байна. Нэг боргоцойноос 20-25 ширхэг нарсны үр гарах бөгөөд түүнийгээ мөн бортгондоо бойжуулан талбайд гаргадаг юм байна.
  3. Эрвээхэйн гэрлэн урхи 3 ширхэг нь 1 га талбайн эрвээхэйг цуглуулан устгах боломжтой нарны зайгаар ажилладаг хамгийн их эрэлт хэрэгцээтэй багажнуудын нэг.
  4. 100,000 ширхэг 1 настай бортгонд суулгасан шинэс 3 жилийн дараа талбайд гарна.
  5. Европ стандартын цагт 8000 ширхэг үрсэлгээний 2 төрлийн бортог үйлдвэрлэх машин, үрсэлгээний хөрс холих машинууд үрсэлгээний ургалтанд хамгийн их хэрэгтэй орчин үеийн техникуудтэй танилцлаа.

URL:

Сэтгэгдэл бичих