Унхиагvй улстєрчдийн балгаар уул уурхай дурсамж болох нь ээ

Дэлхийн дэвжээнд хvч vзэх боломжийг олгосон нь газрын баялаг. Нэг vгээр хэлбэл эцэг євгєдєєс євлvvлсэн энэ сайхан нутгийн маань хєрсєн доорх эрдэнэс.100 ч хvрэхгvй жилийн ємнє тэмбvv ярандаа баригдаж, тусгаар улс гэгдэхэд ч хэцvvхэн байсан Азийн цээжин дэх “жижигхэн” Монгол руу одоо дэлхий анхаарлаа хандуулдаг болсон нь бахархам vнэн.

Гэвч бахархам vнэний цаадах руу єнгийж, бахархлаа бардамнал болгон ургуулах нь єнєєгийн цаг vеийнхэн та бидний ур ухаанаас шалтгаална гэдгийг єгvvлэх нь илvvц мэт. Ухсан газар болгоноос алт, нvvрс гэхчлэн ашигт малтмал олдож, алтан дээр суусан гуйлгачид болохоо бид сvvлийн хэдэн жил хангалттай мэдлээ, мэдэрлээ.

Хэтэрхий гэмээр урт хугацаанд алтан дээр суусан гуйлгачин гэж хэлvvлсэндээ бидний монголчууд хэрэндээ л шаралхаж, алтаа ашигладаг “султан” гэгдэхийг хvсч, тэмvvлж байна.

Тэрхvv хvсэл тэмvvлэл маань тэртээх 1800-гаад оны vед дэх америкчуудаас ялгарах зvйлгvй байна. Алт бол амьдралын эх булаг хэмээх ойлголт амьдралд ноёрхож, эгэл жирийн иргэд нь хар аргаар нинжадаж арай боломжтой нь компани байгуулж, дээр дооргvй тэмцэлдэн чухам л дажин болж байна. Бас ч гэж хувиараа ганцаараа амиараа арвагнаснаас арай олуулаа нийлж, ард тvмэндээ тэгш хуваарилах тухай ч ярих болж. Хамтарсан Засгийн газар байгуулагдах болсон шалтгаан ч vvнтэй салшгvй холбоотой. Засаг ажиллаж байна. Тэд уул уурхайн салбараа тvшиглэн улс орноо, ард иргэдээ єєд нь татна гэж яах аргагvй зєв ярьж байна. Гэвч хийж буй vйлдэл, хэрэгжиж буй ажлууд нь ард тvмний хувьд тэгш хvртээмж, басхvv улс орны ирээдvйн сайн сайхны баталгаа болж чадахгvй нь анхнаасаа анзаарагдаж эхэлсэн гээд хэлчихэд болно. Уул уурхай руу гадны хєрєнгє оруулалтыг татах нь зєв. Єєрєєр хэлбэл, єнгєцхєн харахад єнєєгийн тєр зєв бодлого явуулж байгаа юм шиг харагдаад байгаа юм.

Харамсалтай нь уул уурхайн салбарт барьж буй Монголын тєрийн бодлогыг гадны экстертvvд хачирхан элэглэж байгааг энд тэмдэглэх нь зvйтэй байх. Тэд монголчууд анхнаасаа л буруу хууль гаргаад, хувьд лиценз олгоод замбарааг нь алдуулчихсан гэж хэлж сануулж, бас ч гэж анхааруулж, алдаагаа засаач хэмээн хэлсээр буй. Мэдэхгvйн зовлон их. Тэр утгаараа эхэндээ алдаа гаргасан байж болно. Гэхдээ алдаагаа залруулахыг хvсэхгvй байгаад асуудлын гол байгаад байна. Монголчууд одоо алдаагаа засах ёстой.

Засахын тул тов тодорхой хуулиуд гаргах учиртай. Улс орнуудын жишгээс харахад уул уурхайн хєгжилтэй уялдан уул уурхайг хєгжvvлэх, геологийг хєгжvvлэхээс гадна байгаль орчныг хамгаалах тухай хууль эрх зvйн орчноо бvрдvvлдэг юм билээ. Дээрх гурван хуулийг гагцхvv мэргэжлийн хvмvvс гаргах ёстой. Салбараа мэддэг, сайн мууг нь дэнсэлдэг байх шаардлагатай гэсэн vг л дээ.
Ер нь бол манайхан асар буруу ойлголттой нь жижигхэн зvйл дээрээс ч анзаарагддаг. Уул уурхайн гэхээр ашигт малтмалаа ухаж малтаж гаргаж ирээд л баруун солгойгvй зарж vрэхийг хэлдэг юм шиг ойлгодог, дээр дооргvй шvv… Уг нь бол уул уурхай, газрын баялаг гэдэг дэлхийн мєнгийг єєртєє татах соронз байдаг юм. Бид хар зах дээр тамхи ширхэглэж байгаа юм шиг єдрийнх талхны мєнгєний хэмжээнд ашигт малтмалаа аваачих эрхгvй. Бид эндээс ирээдvйд хэрэглэх их хэмжээний мєнгє олох гарцаа олох ёстой. Тvvнээс гадна манайхан талыг там болтол гэдэг шиг газар нутаг, гуу жалга бvхнээ єєд уруугvй ухаад байх нь энэ зууны гайхамшигт тэнэглэл болж vлдэхээс ямар дvнд хvрэхгvй. Олон улсын аж байдлаас ажихад байгалийн гайхамшигт тогтоцтой л бол хичнээн их баялагтай байсан ч ухдаггvй. Харин ч байгалийн євєрмєц, гайхамшигт тогтоцтой газар нутгаа асар єндєр vнээр хамгаалж, хайрладаг юм билээ. Тэр утгаараа бид байгаа бvгдийгээ ашиглах гэж улайран зvтгээд байхаа болих ёстой.

Газрын баялаг бол нєхєн сэргээгддэггvй баялаг. Зарим нэгийг нь зєв ашиглахад л хангалттай. Vнэхээр зєв ашиглаж, ард тvмэнд энэ орлогыг зєв хvртээхээр зохион байгуулсан бол єнєєдєр Монголын ард тvмэн хангалттай хангалуун амьдрах боломж бий. Арабын орнуудаас дутахгvйгээр шvv… Эцэст нь тэмдэглэхэд энэ цагийн уул уурхайн салбарт ямар ч зохион байгуулалт алга. Зохион байгуулалт муу байгаа нь тєрийн муутай шууд холбоотой. Угаас монголчууд эртнээс алтыг шууд ихээр авч хэрэглэхэд хvндэднэ.

Єєрийнхєє хэмжээгээр хэрэглэ гэдэг философитой байсан. Бид ч хувь заяагаар олдсон, эх нутагт маань байгаа газрын баялгийг хэдэн мянган жил хойч vед ашиглана гэсэн vvднээс бодож хєдлєх ёстой. Эхний vед хэдхэн орд газрыг л зєв ашиглах ёстой.

Тєр чухам энд л бодлогоо чиглvvлэх учиртай. Одоохондоо манайханд энэ тал дээр таг. Геологи, уул уурхай, байгаль хамгаалах тал дээр хатуухан хэлэхэд хууль эрхзvйн орчин гээд тоочихмоор юм алга. Ашигт малтмалын хуулийн тухайд геологичдын олж нээсэн юманд эзэн олж, лиценз олгох асуудлыг зохицуулах тєдий зvйл. Vндсэн хуульд заасанчлан “… газрын хэвлийн баялаг бvх ард тvмний ємч” гэх зvйл заалт амьдрал дээр огт хэрэгждэггvй. Харин ч эсрэгээрээ єнєє их баялгийн маань 50 хувь нь авлига хээл хахуульд-явчихдаг. Зvй нь уул уурхайд орж буй орлогыг ард тvмэнд тэгш зєв хvртээхэд тєр маш санаачлагатай ажиллаж, шууд бэлэн мєнгє єгєх бус, тэр мєнгийг єcгєдєг машин зохион бvтээх ёстой. Хэрвээ энэ янзаараа жаахан, бvр багахан хугацаа л алдах юм бол уул уурхай ашигт малтмалын эх орон хэмээгдэж дэлхийн чихийг дэлдийлгэж байсан маань дурсамж болон vлдэх гээд байна, таминь ээ.

“Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих