“Оюутолгойчин” сайд

Тэр ганцаараа “Оюутолгойчин” нэрийг зүүхийг хүсэхгүй байгаа. Тийм ч учраас энэ нэр үе үеийн Ерөнхий сайдтай холбоотой, өөрт нь ч хамааруулах гэж оролдож байна хэмээн хэлж байна билээ. Түүний хувьд Ерөнхий сайд болоод л Оюутолгойтой холбогдсон уу гэвэл тийм биш ээ. Ашиг сонирхол нь Оюутолгойн хөрөнгө оруулагч талдаа байдаг хүн. Энэ ч утгаараа Ерөнхий сайд болмогцоо уул уурхайн бүтээн байгуулалт тэр дундаа Оюутолгой, Тавантолгой төслийг урагшлуулж, ашгийг Монголд оруулна гэж ам гарсан. Оюутолгой Монголд ашгаа өгөх үү, Ч.Сайханбилэг ашгаа өгөх үү гэдэг дээр улстөрчид өөр хооронд маргацгаадаг. Ард түмэнд, бас зарим эрх мэдэлтэнд амласан түүний амлалт Дубайд очиж, Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай уулзан, хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг эхлүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурахад хүргэсэн биз.

Түүнээс энэ нэр салахгүй. Учир нь Оюутолгой Монголд ашигтай гэдэгт тэрбээр засрашгүйгээр итгэдэг гэнэ. Үүнийгээ УИХ-ын танхимын индэрээс хэлсэн. Тиймээс л түүнийг “Оюутолгойчин” гэж нэрийдэхээс өөр сонголт үгүй. Ерөнхий сайдын хэлснээр далд уурхайн хөрөнгө оруулалт ирэх сараас л Монголд ашгаа өгч эхлэх юм гэсэн. Харин үүнд итгэхгүй гишүүд олон бий.

Олон нийтээс хоёр сонголт тавьж, хариулт авчихаад ажилдаа орсон энэ хүн огцрох, үгүй дээрээ тулчихаад байна. Ерөнхий сайдын үүргийг сайн гүйцэтгэж чадахгүй, зөвхөн зарим эрх ашгийн төлөө ажиллаад байгаа учир түүнээс Ерөнхий сайд гэх эрх мэдлийг авах ёстой гэж үзэж байгаа аж. Монголдоо ч чухал гэрээг үзэглэж чадахгүй гадныханд толгойгоо мэдүүлсэн “эрх мэдэлт” Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсныхоо зорилгыг хэр биелүүлэв. Тэр сайдаасаа буухаасаа өмнө л Оюутолгой, Тавантолгойг хөдөлгөх зорилготой. Сайд болохдоо ч үүнийгээ илэрхийлсэн. Иймд түүнд зорилгоо биелүүлэх цөөн хугацаа л үлдээд байна.

М.Төр


URL:

Сэтгэгдэл бичих