О.Сайнжаргал: Хүний хүнийг хайрлах ямар хэцүү юм бэ
Бусдын жаргалаар жаргал хийж өөрөө би инээвч
Буруу зүйл болохоор хорвоо намайг шийтгэчих байх
Гэргийгээс чинь харамлан цаг хугацааг зогсоомоор санагдавч
Гэртээ хүлээж байгаа үрсийг чинь би яанам бэ
Дуу хоолой, инээмсэглэл
Дурламаар, хайрламаар
Хамт байх мөч бүхэн миний хувьд үнэ цэнэтэй, гайхалтай
Хайртай гэж хэлсэн үг чинь хамгийн нандин, мартагдашгүй
Энгэрийг чинь тэврээд үүрд үлдмээр, хэзээ ч сэрэхгүй
Эсвэл цаг хугацааг ухраагаад, хоёул эртхэн уулзмаар
Одоо өнгөрч байгаа хором бүр таны тухай бодлоор халгиад
Орчлон хорвоод өөртэй чинь таарсандаа баярлаад инээхэд
Хэзээ хүртэл үргэлжлээд дуусах бол гэхээс би
Хэлж мэдэхгүй хүйтэн айдсаар өөрийгөө хүрээлүүлдэг
Хэний ч мэдэхгүй газар очоод
Хоёулаа, зөвхөн хоёулаа
Аз жаргалаа эрэн сууж болох болов уу
Амьдралыг чинь сүйтгэчихээд би инээж чадах болов уу
Хэцүү үед чинь хань болж түшие гэснээс
Хайртай гэж хэлээд тэврэх санаа байгаагүй
Үрсээ битгий өнчрүүлээсэй гэж бодож байснаас
Өөрт минь үлд, минийх бай гэж хэлэх гээгүй
Нуураа орхисон шувуу буцаад нисдэг шиг
Нэг л өдөр намайг орхиод та гэртээ харина
2015.10.08
О. Сайнжаргал
URL: