Дарга нар Цэцээ гүний оргилд 12 сая төгрөгөөр гарчээ


Сарын өмнөөс л Богдхан уулыг тайх тахих ёслол хэл ам дагуулсан билээ. Хэдхэн хоногийн өмнө Богдхан уулын оргил буюу Цэцээ гүний орой дээр Ерөнхийлөгч тэргүүтэй албаныхан, ард түмэн уулаа тахиж, идээ будааны дээжээ өргөв. Эмэгтэй хүн болон нохой очихыг хориглосон уг ёслол их л сүр дуулиантай болсон нь нууц биш.

Хамгийн сонирхолтой нь, улсын минь Ерөнхийлөгч хэсэг нөхдийн хамт Төр хурахын өмнөөс Цэцээ гүний оргил өөд явган алхаад хүрсэн бол хэдэн хурган дарга нар Ерөнхийлөгчөөсөө илүү нисдэг тэрэг хөлөглөж очсон нь шүүмжлэл дагуулав.

Хамгийн гол нь, Цэцээ гүний оргилд нисдэг тэргээр гарч тухалсан АН-ын хурган дарга нарын зардал тус бүр 12 сая төгрөг болсон байна.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих