Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах шаардлагатай байна
Монгол Улсад эрэгтэйчүүдийн дундаж наслалт нь 64.9 буюу эмэгтэйчүүдийн дундаж наслалтаас 9.4 жилээр богино байгаа нь тэдний эрүүл мэндэд анхаарах шаардлагатайг харуулж байна.
Хүн амын тэргүүлэх өвчлөлийн таван шалтгаан нь зүрхний цочмог шигдээс, тархины судасны өвчин болон зам тээврийн осол болох тооцооллыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн байна.
Нийт нас баралтад эрэгтэйчүүдийн нас баралтын эзлэх хувь эмэгтэйчүүдээс 1.6 дахин өндөр байгааг шалтгаанаар авч үзвэл, хавдрын нас баралт 1.3, зүрхний цочмог шигдээс өвчнөөр 2.9, зүрхний шигдээсээр 1.2, тархины цус харвалтаар 1.2 дахин өндөр байна.
Иймд эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлагыг олгох, эрсдэлт зан үйлийг өөрчлөх, салбар дундын үйл ажиллагааг өргөжүүлэх, урьдчилан сэргийлэх хэрэгцээтэй байна.
Бэлтгэсэн: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, эрдэм шинжилгээний ажилтан С.Гэрэлмаа
URL: