Монгол улсын иргэд хамгийн аз жаргалгүй амьдардаг гэсэн судалгаа гарчээ

Дэлхийн Аз Жаргалын өдөрт зориулж Америкийн судалгааны Gallup фирмээс хамгийн аз жаргалтай иргэдтэй орнуудын жагсаалтыг гаргажээ. Жагсаалтын эхний байруудад Өмнөд Америкийн орнууд орсон бол Монгол улс 143 орноос 109-р байрт оржээ. Монгол улсын өмнө амьдрахад ээлтэй 108 орон байна гээд бод доо! Мөн хамгийн харамсалтай нь Монголтой зэргэлдээ жагсаж байгаа орнуудын тоонд дайн дажин болж байгаа Ирак, Израиль мөн ядуурлаараа дэлхийд дээгүүр жагсах Хойд Африкийн орнууд жагсаж байгаа юм. Өөрөөр хэлбэл Монголд дайн дажинтай, ядуурлын туйл болсон орнуудын иргэдтэй адилхан хэмжээгээр аз жаргалыг эдэлж байна гэсэн үг.

Жагсаалтыг гаргахын тулд 2014 онд улс бүрийн 15 аас дээш насны 1000 иргэдээс утсаар мөн биеэр маш энгийн асуултуудыг асууж тусгай судалгааны аргаар дундчилж гаргасан байна. Тэднээс асуусан асуултууд маш энгийн:   Та өчигдөр сайхан амарсан уу?   Та өчигдөр инээсэн үү?   Тантай хүн хүндэлж харьцсан уу?   Та өчигдөр ямар нэгэн сонирхолтой зүйл сурсан уу?   Та өчигдөр аз жаргалыг мэдэрсэн үү?   Аз жаргалыг энэ мэтчилэн энгийн хэмжүүрээр хэмждэг. Түүнээс биш мөнгө, эрх мэдэл, их хэмжээний хөрөнгө ердөөсөө ч биш.

Жишээ нь нэг хүнд оногдох дундаж орлогоор Гуатамала улс дэлхийд 118 т жагсдаг харин аз жаргалын индексээр тэд 4-рт жагсаж байна. Магадгүй Монголчууд капиталист нийгмийн үр дүнд гэнэт олдсон баялагт хөөрөн өөрсдийгөө хамгийн аз жаргалтай хэмээн эндүүрч болох. Гэхдээ энэ дунд хүн чанараа, хүнлэг сэтгэлээ, сурч мэдэх эрмэлзлээ, амралтаа, хоолоо, инээд хөөрөө алдаж стрессдсэн, бие биенийгээ барьж идэх гэж буй амьтад аятай зэрлэгшиж, аз жаргал гэж юу байдгийг ч мартаж орхижээ.

Судалгааны дүнг бүрэн эхээр нь http://www.gallup.com/poll/182009/mood-world-upbeat-international-happiness-day.aspx ээс хараарай!


URL:

Сэтгэгдэл бичих