Миний 12 жилийн дотор 36 сая төгрөгтэй болсон арга
Би жирийн л нэг эмэгтэй. Эцэг эх минь өнгөрсөн. Надад тэднээс өвлүүлсэн олигтой эд хөрөнгө ч байхгүй. Овойж оцойсон цалинтай бас биш. Гэхдээ би 12 жилийн дотор 36 сая төгрөг цуглуулж чадсан. Би өнөөдөр өөрийгөө саятан гэж бардам хэлнэ. Яаж гэдэг нууцаасаа тантай хуваалцъя.
Одоогоос 12 жилийн өмнө би 5 мянган төгрөгийн дэвсгэрт хадгалж эхэлсэн юм. Үүнийг хийхэд маш амархан. Худалдагч танд 5000 төгрөг хариулж өгөхөд, түрийвчээсээ 5000-ын дэвсгэрт олохдоо өөр юманд бүү зарцуул! Банктайгаа яриад тодорхой хугацаанд мөнгийг чинь буцааж гаргаж өгдөггүй хадгаламжид нөгөө цуглуулсан 5000-ын дэвсгэртүүдээ хийгээд бай.
Охин маань ахлах сургуулиа төгсөж, их сургуульд орох тэр жил нөхөр бид хоёрт санхүүгийн хувьд маш хүндээр туссан. Харин миний 12 жил хадгалсан нөгөө 5000-ын дэвсгэртүүд 36 сая болтлоо үржсэн байлаа. Тэр хадгаламжийнхаа ачаар бид охиноо сургуульд сургаж, одоо тэр маань амжилттай сайхан явж байгаа.
Тэгэхээр та ч гэсэн надаас юугаараа дутхав одооноос миний хэрэгжүүлсэн стратегийг амьдралдаа хэрэгжүүлээд үзээрэй! Хамгийн гол нь жаахан бэрхшээл тулгарахад хадгалсан мөнгөө гаргаж өгч үрээд байвал нэмэргүй л дээ. Тиймээс тэвчээртэй л байх хэрэгтэй.
Би охиныхоо сургуулийн төлбөрийг төлсний дараа ч гэсэн өтөлсөн хойноо сэтгэл амар амьдрах боломжийн мөнгөтэй үлдсэн. Та ч бас үлдсэн мөнгөө өөрийнхөө үргэлж хийхийг хүсдэг байсан зүйлдээ зарцуулж болно шүү дээ! Дэлхийг тойрох аялал, хувийн бизнес, нүдээ аниад төсөөлдөө! Таны яг доо нүдэнд чинь төсөөлөгдөж байгаа тэр бүх мөрөөдлүүд биелэх боломжтой гээд бод доо! Хамгийн гол нь таны тэвчээрээс, тууштай байдлаас л шалтгаална шүү.
Хамгийн гоё нь сүүлдээ би бүр 5000-ын дэвсгэртийг харахаар сайн найзаа харсан мэт баярлаж, үрэхийн оронд бушуухан шиг л банкандаа хийгээд хадгалмаар санагддаг болсон. Тоглоомондоо донтсон гэх үү дээ. Яг л ийм сахилга баттай байж байж дэлхийн саятнууд анх эхэлсэн байдаг. Хүн бүр өөрийнхөө хадгаламжид хариуцлагатай хандах ёстой гэж би боддог л доо. Таны мөнгөө хадгалах арга минийхээс өөр байж болно л доо, ямар ч аргаар та хадгалдаг бай шийдвэртээ үнэнч тууштай байгаарай! Танд амжилт хүсье!]
Хамгийн гоё нь сүүлдээ би бүр 5000-ын дэвсгэртийг харахаар сайн найзаа харсан мэт баярлаж, үрэхийн оронд бушуухан шиг л банкандаа хийгээд хадгалмаар санагддаг болсон. Тоглоомондоо донтсон гэх үү дээ. Яг л ийм сахилга баттай байж байж дэлхийн саятнууд анх эхэлсэн байдаг. Хүн бүр өөрийнхөө хадгаламжид хариуцлагатай хандах ёстой гэж би боддог л доо. Таны мөнгөө хадгалах арга минийхээс өөр байж болно л доо, ямар ч аргаар та хадгалдаг бай шийдвэртээ үнэнч тууштай байгаарай! Танд амжилт хүсье!
URL: