Ерөнхий сайд цөмийн хаягдлын эсрэг нэгдлээ
Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Билэг” дунд сургуулийн арваннэгдүгээр ангийн сурагч Б.Бат-Оргил “Монголд цөмийн хаягдлыг булах ёсгүй” гэдэгтэй санал нэгдэж байгаа хүмүүсийн гарын үсгийг цуглуулж байгаа аж.
Ерөнхий сайд С.Батболдыг тус аймагт ажиллах үеэр сурагч Б.Бат-Оргил түүнийг гарын үсгээ зурж, нэгдэхийг хүссэн байна.
Энэ үед гүйцэтгэх засаглалын тэргүүн Монголд цөмийн хаягдал булуулахгүйн төлөө гарын үсгээ зуран нэгджээ.
Тэрбээр “Буруу мэдээлэл, ойлголтод автахгүй байх нь чухал. Цөмийн хаягдал булах тухай яриа өрнөөгүй. Засгийн газар ч албан ёсны тайлбар өгсөн” гэв.
Ямартай ч Ерөнхий сайд “Цөмийн хаягдал булна” гэх яриаг үгүйсгэж, “Булуулахгүй” гэдгээ олны өмнө нотлох шиг боллоо.
URL: