Маргааш зам хаана
Нийслэлд шинээр инженерийн шугам сүлжээ барих өргөтгөн шинэчлэх, засварлахаар Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц гарц гаргах ажлын зөвшөөрлийг олгох ажлын хэсгийн ээлжит хурал боллоо. Зөвшөөрөл авсан компаниуд журмын дагуу нөхөн сэргээлтийн зардлыг байршуулсаны дараа ажлаа эхлэх үүрэгтэй юм. Заасан хэмжээнээс илүү зам сэтэлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллага замын нөхөн сэргээлтийн зардлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээний төлбөр төлнө. Ашиглалтын явцад замд суулт өгсөн тохиолдолд нөхөн сэргээлт хийсэн байгууллага өөрийн хөрөнгөөр дахин хийж гүйцэтгэнэ гэжУлаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Зөвшөөрөл авсан компаниуд дараахь ажлуудыг гүйцэтгэнэ. Үүнд:
№ | Байршил | Хийгдэх ажил | Гүйцэтгэгч компани | Зам хаах хугацаа |
1 | Баянзүрх дүүрэг,3-хороо, Энэрэл дент эмнэлэг, Ану-Үжин з/б-ын ард авто замыг сэтлэх | Бохирын шугам татах | “Энэрэл дэнт” |
10.10-ны 22:00 цагаас 10.12-ны 06:00 цаг
|
2 | Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Жанжин клубын авто замыг сэтлэх | Бохир усны шугамын ажил | “Мөнх инспайринг” ХХК |
10.10-ны 22:00 цагаас 10.11-ний 06:00 цаг
|
3 | Баянзүрх дүүрэг, 27-р хороо, Дарь-Эхийн авто зам сэтлэх | Борооны усны шугам | НҮУБН |
10.10-ны 22:00 цагаас 10.11-ний 06:00 цаг
|
4 | Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Чингэлтэй дүүргийн урд талын хорооллын доторх авто зам | Цахилгааны шугам татах | “Аварга тосон” ХХК |
10.10-ны 22:00 цагаас 10.11-ний 06:00 цаг
|
5 | Баянгол дүүрэг,12-р хорооны авто замыг /Энхбаярын зам/ сэтлэх | Бохир усны шугам | “Бат комплект” ХХК |
10.10-ны 22:00 цагаас 10.11-ний 06:00 цаг
|
6 | Чингэлтэй дүүрэг Бишрэлт зочид буудлын урд талын чулуун зам | Бохир усны шугам | Иргэн Энхбаяр | 10.10-ны 22:00 цагаас 10.11-ний 06:00 цаг |
7 | Батоникийн эцэс. УС-15-ын зүүн урд Амгалан дулааны станцын зам | Үерийн усны далан | Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар | 10.10-ны 22:00 цагаас 10.20-ний 06:00 цаг |
8 | БЗД 100 айлын гүүрний зүүн талд | Холбооны шугам сэргээх | “Сава монтаж” ХХК |
10.09-ны 22:00 цагаас 10.10-ний 06:00 цаг
|
URL: