АН-ынхан О.Баасанхүүг уучлалт гуйхыг шаарджээ
Улс орны эдийн засгийн нөхцөл байдал улам бүр доройтож байна. Эрх баригчид яг одоо төсвийн тодотголоо батлуулахаар Их Хурал дээр ярилцаж байна. Бүх зүйлээ танана гэж ярьж сууна.
Гэтэл АН-ынхан үнэхээр хүүхдийн гэмээр асуудал гарж түүгээр улс төр хийж эхэллээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүүг чуулган нэгдсэн хуралдаан дээр АН-ын бүх гишүүдээс албан ёсоор уучлал гуйхыг шаарджээ. Үүнийгээ АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар албан ёсоор Шударга ёс бүлгийн дарга Н.Батцэрэгт хүргүүлжээ.
Ийнхүү шаардах болсон шалтгаан нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү байнгын хорооны хурал дээр байнгын хорооны даргыг сонгох үеэр үг хэлэхдээ Ардчилсан намыг гутаан доромжилсонтой холбоотой гэнэ. Урд нь улс орны чухал ажил овоорчихоод байхад тэд үнэхээр хүүхдийн гэмээр зүйлээр улс төр хийж явна.
Г.Ган
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
zob
малаа УИХ ын гишүүн чуулганы төнхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй юм аа муу хэнтийн өгөр царайтаа
малаа УИХ ын гишүүн чуулганы танхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй юм аа