Эдийн засгийн “ужгирсан дархлаа” ирэх онд илааршина
Монголын эдийн засгийн талаар юунд тэгж хүн бүр муу амлана вэ? Яахаа алдчихсан мэтээр, бүхэл бүтэн улсаараа дампуурах гэж байгаа юм шиг л муу ёрлоцгоох юм. Монголчууд минь, амны билэгээс ашид мөнхийн билэг гэдэг. Юм бүхнийг болохгүй, бүтэхгүй, сөнөнө, мөхнө гэж муу амлаж байх хойгуур цаана чинь юм эерэгээр өөрчлөгдөж эхэлж байна.
Эдийн засгийн өсөлт сүүлийн 2-3 улиралд дараалан сөрөг дүнтэй гарахад эдийн засгийн хямрал болж байна, уналтад орлоо гэж олон улсын жишигт үздэг байна. Үүний нарийн учгийг мэдэхгүй зарим хүмүүс өнөө маргаашгүй хоосрох гэж буй “сүржигнэнэ”. Харин учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар манай эдийн засаг бүхэлдээ өсөлттэй байгаа.
Бүх салбарын дунджийг аваад үзвэл шүү дээ. Өнгөрсөн онд л гэхэд 11 хувийн өсөлттэй гарсан. Тэгэхээр техникийн хэлээр бол хямарсан гэж үзэх боломжгүйюм. Нөгөтэйгүүр, зарим салбар тухайлбал уул уурхай, тэр дундаа нүүрсний салбар уналттай байгаа. Нөгөө талаар хямарч болзошгүй шинж тэмдгүүд илэрч байгаа. Арга хэмжээ авахгүй бол хямарч болзошгүй л гэсэн үг.
Тухайн салбар нийт эдийн засгийн өсөлттэй байгаа хэсгээс эсрэгээр уналттай байгаа гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэйбайгаа гэдгийг харьяа яамныхан нцлох юм билээ.Мөн хөдөө аж ахуй, үйлчилгээ, үйлдвэрлэл, барилга, уул уурхай, банк санхүү гэх мэт олон салбар үйл ажиллагаа явуулж байна.
Энэ бүгдийн нийлбэр дүн өсөлттэй байгаа.Юу гэх гээд байна вэ гэхээр, албаныхны болон өнөөгийн статистикаас харахад ирэх онд эдийн засгийн ужгирсан гэгдээд байсан дархлаа сайжрах хандлага байгаа юм.
Ирэх оны зураглалыг өнөө жилийнхтэй харьцуулж гаргах, өөрөөр хэлбэл ерөнхий прогноз гаргахад онцлох нөлөө үзүүлдэг манай улсын хэтэвчийг атгалцаж буй Сангийн яам болон бусад олон улсын санхүүгийн байгууллагууд энэ оны эдийн засгийн өсөлтийн төлвийг бууруулаад байгаа бол ирэх онд илүү сайжирна гэж үзэж байна.
Төсвийн төсөлд тусгаснаар Монгол Улсын эдийн засаг энэ онд 3.1 хувиар, харин ирэх онд илүү өндөр хувиар буюу 4.1 хувиар өсөх тооцоо гарчээ. Харин Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг энэ онд Олон Улсын Валютын Сан 3.5 хувь байхаар таамаг дэвшүүлээд байгаа бол Азийн хөгжлийн банк 2.3 хувь, Дэлхийн банк өмнөх таамаглалаа бууруулж 3.3 хувь болгоод байна. Өөрөөр хэлбэл ирэх онд эдийн засаг энэ оноос сайжрах төлөвтэй талаар онцолж байна.
Ирэх жилийн өөдрөг таамаглалууд бүгд нэг шалтгаантай байгаа бөгөөд тухайлбал Азийн Хөгжлийн банкны үзэж байгаагаар “Оюу Толгой”-ийн ил уурхайгаас олборлох зэсийн хүдэр, алт, баяжмалын үйлдвэрлэл өсч байгаа нь БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн удаашралаас Монгол Улсад үзүүлэх сөрөг нөлөөллийг зөөллөж, үйлдвэрлэлийн салбарын өсөлтийг хэвээр байлгахад нөлөөлж байгааг онцолж байгаа юм.
Нөгөөтэйгүүр, манайхан амтай болгон нь эдийн засгийг төрөлжүүлье гэж ярьдаг. Начир дээрээ ганцхан уул уурхайн салбараас хамаарах ёсгүй, бусад салбараа жигд хөгжүүлэх нь зүйтэй гэж их ярьдаг. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэх, бодит ажил хийх нь чухал. Хөдөө аж ахуйн салбараа өөд нь татаж, хүчирхэг болгох, хүнс, мах, ногоо, үр тарианы дотоод эрэлтээ хангаад зогсохгүй, экспортлох шаардлагатайбайна. Ингэж чадвал Монгол Улсын эдийн засаг тэр хэмжээгээр хүчтэй болно.
Мөн Уул уурхайн бүтээгдэхүүн боловсруулна гэж их цуурдаг. Гэтэл хэрэгжилтийн шатан дээр энэ нь удаашралтай байгааг албанынхан анхаараад өгвөл бидэнд газа доорх баялаг, тэдгээрийг олборлодог дотоодын компаниуд бодлогоор дэмжээд өгвөл боломж бидэнд байгаа юм.Учир иймд, шийдвэр гаргагчид, хувийн хэвшлийнхэн, нийгэм гээд бүгд энэ асуудлыг ойлгож байгаач хоорондоо уялдаа холбоо муутайгаас ажил удаан явж байнагэж дүгнэхэд хүргэнэ.
Түүнчлэн, манайхны ганц “хямардаг”үзүүлэлт бол гадаад худалдааны алдагдал. Гэвч албаныхны хэлснээр гадаад худалдааны алдагдал үргэлж л байсангэх юм.БНМАУ байгуулагдсан цагаас буюу 1924 оноос хойш гэж хэлж болно. Энэ бол өнөөдрийн үзэгдэл биш. Төвлөрсөн төлөвлөгөөөт эдийн засагтай социалист Монгол Улсад ч байсангэнэ. Алдагдлыг тухайн үеийн ЗХУ болон Зүүн Европийн социалист орнуудын тусламжаар хаадаг байсан. Зах зээлийн эдийн засагт орсноос хойш ч энэ алдагдал үргэлжилсээр байгаа.
Гол шалтгаан нь Монголын эдийн засаг экспортын чиглэлтэй биш, экспортлох бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хомс. Бид хэрэгцээний зүйлээ дандаа гаднаас авдаг. Өөрсдөө үйлдвэрлээд дэлхийн зах зээлд гаргах бүтээгдэхүүний нэр төрөл тачир. Тэгэхээр гадаад худалдаа бол архагшсан асуудал. Эндээс гарахын тулд төр засгийнхан хувийн хэвшилтэйгээ нийлээд, уялдаатай арга хэмжээ авах ёстой. Өөр хоорондоо саланги биш байх хэрэгтэй юм шиг.
Бас нэг эерэг зүйл ажиглагдаад байгаа нь алт. Алтаа бид авч чадахгүй байна, гадагшаа алдаад байна л гэдэг. Монголын алт Монголбанкиндаа тушаагдахгүй байна, тэгээд валютын нөөц нэмэгдэхгүй байна л гэдэг. Гэтэл оны эхнээс Монголбанк 1.3 тонн алт худалдан аваад байгаа юм байна. Тэр нь өнгөрсөн оны энэ цаг үед авч байсан хэмжээнээс 2 дахин өссөн аж. Алт гэдэг валют. Бүр дотоодоосоо бий болгодог валют. Монголын газар шорооноос гарсан алт нь Монголынхоо валютын нөөцийг нэмэгдүүлж байх “загвар” бол ямар ч хүн харсан хамгийн зөв бодлого.
Юуны төлөө тэр алтыг ухаж олборлож байгаа билээ дээ. Валютын нөөцөө өсгөх, тэгснийхээ хүчинд эдийн засгаа урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх гэж л тэр. Тэр ч утгаараа улсын валютын сан хөмрөг, нөөц нь арвин байвал энэ улсад итгэх итгэл бат, эдийн засгийнх нь ерөнхий эрүүл мэнд нь сайн байх болно шүү дээ.
URL: