У.Хүрэлсүх, С.Баяр нарыг баривчлан, шалгах хүсэлтийг Ерөнхий прокурорт хүргүүлжээ
Өнөөдөр Монголын Ардын хянан шалгах хороо гэх байгууллагаас МАН-ын Ерөнхий нарын бичгийн дарга У.Хүрэлсүх болон экс Ерөнхий сайд С.Баяр нарыг шалгаж өгөх хүсэлтийг Ерөнхий прокурор Д.Дорлигжавт хүргүүлж байгаагаа хэвлэлийн хурал хийлгэн зарлав. Тэд дээрх хоёр улс төрчийг буруутгасан мэдэгдлээ “Ялын тогтоол” хэмээн нэрлэсэн нь анхаарал татаж байна. Д.Нинж тэргүүтэй Ардын хянан шалгах хороо гэх байгууллагынхны “ялын тогтоол”-ыг бүрэн эхээр нь хүргэе. Доор дурдсан “гэмт хэрэг”-ийг тэд нотлох бизээ.
“Монгол улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав танаа
Монгол төрийн зарим гэмт этгээдүүдийг нэн даруй баривчилж хуулийн хариуцлага хүлээлгэх тухай
Энэхүү хүсэлтийг Монгол Улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Монгол Улсын Тагнуулын ерөнхий газарт, Монгол улсын Авлигалтай тэмцэх газарт, Улаанбаатар хотод суугаа Дипломот корпуст, НҮБ-ын Хүний эрхийг хамгаалах комисст, Олон улсын Авилгалтай тэмцэх байгууллагад, СоцИнтерний Удирдах зөвлөлд, Монголын болон гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагуудад тус тус хүргүүлсэн болно.
2010 оны 11-р сарын 4-6-ны хооронд хуралдсан МАХН-ын 26-р Их хурал гэгч улс төрийн шоу тоглолтын үр дүнд Монголын төрийг барьж байсан МАХН-аас хамгийн бохир ажил, ард түмнээ ядууруулан хоосруулсан тусгаар тогтнол болон Үндэсний аюулгүй байдалд ноцтой аюулд учруулж байгаа ламтан Баасаныг даган салан тусгаарлаж МАН гэгчийг сэргээж байгуулан манай улсын улстөрийн дотоод нөхцөл байдалд цоо шинэ нөхцөл байдал үүсгэснийг 1989-1990 онд Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалд гар бие оролцож явсан та сайтар мэдэж байгаа байх. Монголын ард түмэн түүний улстөрийн манлай хүчин болсон түүний улстөрийн хянан шалгах хороо мэдэж байгаа гэдэгт итгэж байна. Монгол төрийн дээд эрх мэдлийг гартаа төвлөрүүлж байсан МАХН нь төр барьж байх хугацаандаа МАН болж нэрээ өөрчилж намын журам, лого, тэмдгээ сольсноор хэзээ хийж болохгүй улстөрийн алдаа гаргаж 2008 оны УИХ-ын сонгуулийн үер амалсан бүх амлалтуудаа биелүүлж чадахгүй болсноо хүлээн зөвшөөрч улмаар МАХН нэрээр сонгуулийн үр дүнд олж авсан УИХ-ын 45 суудлаасаа сайн дураараа огцорч МАХН, АН-ын хамтарсан Засгийн газрын үгүйсгэж байна. МАХН-ыг МАН болгож өөрчилснөөр 1990 оноос өнөөг хүртэлх гадаадын шунахай дээрэнгүй этгээдүүдтэй нэвт сүлбэлдэн Монгол төрийн эсрэг нийт Монголын ард түмний эсрэг төрийн дарамт заналхийлж ирсэн нийт 45 этгээдүүд зөвхөн өнөөгийн парламентэд суудлаа алдаад зогсоогүй энэхүү үйлдлээр УИХ-ын халдашгүй дархан эрхээ давхар алдаж, Монгол улсад өнөөдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн дагуу хуулийн хамгийн хатуу хариуцлага хүлээлгэх ёстой ерөнхий прокурор та сайтар ухамсарлаж байгаа гэдэгт Монголын ард түмэнд огт эргэлзэхгүй байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 3-р зүйлийн 1-д заасны дагуу Монголын ард түмний хянан шалгах хорооны нэр дээр өнцөг бүлан бүрээс ирж байгаа олон тооны мэдээллүд болон 2004-2010 оны доторх сонин хэвлэлүүдээр цацагдаж байсан мэдээлэлүүдийг нэгтгэн нягталж үзээд дараах гэмт этгээдүүдийг нэн даруй баривчлан хуулийн хариуцлага хүлээлгэхийг зүй ёсоор тавьж байна.
Үүнд: Төрийн гэмт этгээд У. Хүрэлсүх
Ард олноос ирсэн олон тооны мэдээ мэдээллийг У.Хүрэлсүх нь 2000-2008 онд онд бусадтай үгсэн хувилдаж Хадгаламж банкны 14 тэрбум гаруй төгрөгийг хувьдаа завьшиж, БНСУ-д казино тоглож Монголын ард түмэн, төрд асар их хэмжээний хохирол учруулж МАХН-ын хуучин нэрээр тухайн үед хуулийн хариуцлагаас мултарч байсан. У. Хүрэлсүх нь МАХН-ын нарийн бичгийн дарга байхдаа 2008 оны УИХ-ын сонгуулийг санаатайгаар бусниулж, ард түмэнд санаатайгаар бухимдал үүсгэж, улмаар 2008 оны 7-р сарын 1-ны өдөр санаатайгаар нийтийг хамарсан эмх замраагүй үймээн дэгдээж 5 хүний амь насыг санаатайгаар хорлосон үйл ажиллагаанд гар бие оролцсон хүний нэг гэж үзэж байна. Мөн хуучин МАХН гэсэн нэгэн дээвэр дор байсан гишүүдийн нотлох баримтан дээр тулгуурлан У.Хүрэлсүх нь МАХН-ын нарийн бичгийн даргаар очсон цагаас эхлэн өнөөг хүртэл МАХН-ын нэрээр төрийн дээд улстөрийн бүх албан болон хөдөө орон нутгийн засаг захиргаадын бүх албанд нэр дэвшүүлэх хүн нэг бүрээс 50 сая төгрөгийн хахууль хувьдаа авч шамшигдуулан Монгол төрд авилгалыг өөгшүүлэн дэмжиж байсан гэмт хэрэгтэн байна.
У.Хүрэлсүх С.Баяртай үгсэн хувилдаж гадаадын асар их хэмжээний хахуулийн мөнгөөр манай улсын Оюутолгой, Тавантолгой болон ураны ордныг гадаадынханд худалдсаныг баримттайгаар шударга олон иргэд мэдээлж байсан.
Хуучин МАХН-ын гишүүдийн мэдээлж буйгаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр удаа дараалан цацагдсаныг үзэхэд 2010 оны 10-р сарын 14-21 нд Төрийн ордны зүүн талд байрлах зочид буудалд Улсын дээд шүүхийн улстөрийн бүртгэл хариуцсан улсуудыг 516 мянган ам.доллараар хахуулдах ажиллагааг гардан гүйцэтгэж улмаар МАН-ыг 2010 оны 11-р сарын 12-ны өдрийн 15 цагт хууль бусаар улстөрийн намуудын нэгтсэн бүртгэлийн жагсаалтад оруулж нэр бүртгүүлэх ажиллагааг зохион байгуулсан байна. У.Хүрэлсүхийн дээрх гэмт үйлдлүүдийг өнөөгийн мөрдөгдөж буй Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зүй ёсоор заагдсан байна.
Мөн өнөөгийн үүсээд байгаа нөхцөл байдалд 2008 оны 7-р сарын 1-ны цуст яргалалыг дахин давтагдахгүй байлгах үүднээс Оросын шууд заавраар 7-р сарын 1-ны үйл явдлыг гардан зохион байгуулсан У.Хүрэлсүх гэх этгээдийг нэн даруй баривчлан саатуулж эрүүгийн үйл ажиллагаа, Монголын рдын хянан шалгах хороогоор шаардсаар байна. Энэхүү асуудлыг шийдвэрдэж өгөхийг ерөнхий прокурор танд үүгээр дамжуулан монголын ард түмний хянан шалгах хороо үүнийг өргөн барьж байна.
С.Баярын тухайд:
Өнөөгийн Монголын төрийн өндөр албан тушаалтнуудын дотроос жирийн ард иргэд, гадаад, дотоод олон байгууллагуудаас дуу нэгтэйгээр Санжын Баярыг осолтой гэмт этгээд болохыг нотлох маш олон мэдээ мэдээлэлийг радио, телевиз, сонин хэвлэлээр мэдээлсээр байна.
Мөн манай улсын ОХУ-ын элчин сайдын яамны дипломат ажилчдын мэдээлж байгаагаар Санжын Баярыг Н.Багабандийн дараа ОХУ-ын тусгай албанд зүтгэж яваа Оросын тагнуулын байгууллагын үүрэг гүйцэтгэгч тагнуул болохыг нотлон ярих явдал газар авсаар байна. Оросын тусгай алба тухайн хүнийг элсүүлэн ажиллуулчихаад хэрэгцээ нь өнгөрөхөөр олон нийтэд зарлуулан устгадаг практиктай учраас ОХУ-ын дипломатчуудын С”Баярын талаар ярьж байгаа нь зүй ёсоор анхаарал татаж байна. Ирж буй мэдээллээр С.Баяр нь зөвхөн Оросын нууц албаны ажилтан төдийгүй Монгол улсын төрд байнга байж байдаг хараа хяналтыг гүйцэтгэдэг Монголын төр дотор Оросын нууц албаны сүлжээг зохион байгуулдаг эх орноосоо илт урвасан осолтой гэмт этгээд мөн байна.
Оросын дипломатчдын мэдэгдэж байгаар С.Баяр нь Монгол улсын Оросд төлөх ёсгүй өрийг төлүүлэх үйл ажиллагааг дааж зохион байгуулан Орос ах нарынхаа итгэлийг олж авч, улмаар Оросын талд үйлчилснийхээ төлөө эрхэм М.Касяноваас 2 сая ам.долларын авилгалыг бэлэн байдлаар авч байсан гэгдэж байна.
С.Баяр нь 2007 онд 5 сая ам.долларын дэмжлэгтэйгээр Оросын даалгаварыг биелүүлэн улмаар МАХН-ын 25-р их хурлыг ашиглан ОХУ-д дуулгаваргүй М.Энхболдын тэргүүлж байсан Монгол улсын Үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг түлхэн унагаах Оросуудын зохион байгуулсан төрийн эргэлтийг зохион байгуулсан гэмт хэрэгтэн мөн.
С.Баяр нь В.Пүтин, Д.Медведев нарын МАХН 2008 оны УИХ-ын сонгуулиар заавал олонхи болох, ялуулж өгч болно гэсэн даалгаварыг 99,99 хувиар ялалт байгуулах даалгаварыг гардан хэрэгжүүлж Монгол улсын үндсэн хуулийн 3-ын 2-р заалтыг үл тоомсорлож Монгол төрийг хууль бусаар булаан авсан этгээд яахын аргагүй мөн.
Тэрээр сонгуулийн хорооны нэр бүхий 25 гишүүдийг туршлага судлуулахаар ОХУ-д илгээн бэлтгэж тэдний тусламжтайгаар 2008 оны УИХ-ын сонгууль, орон нутагт сонгуулийн үр дүнг өөрийн үзэмжээр бусниулан 2008 оны 7-р сарны 1-ны үйл ажиллагааг өдөөн гаргасан гол буруутан нь ч бас мөн. Өнөөгийн УИХ-ын 76 гишүүд нь 2008 онд явагдсан УИХ-ын сонгуулиар ард түмнээсээ авсан саналын дагуу бус харин С.Баярын будлиантуулан засварласан засварын үр дүнд түүний үзэгний хошуунаас төрсөн түшээд хэмээн монголын ард түмэн үзэж байна.
У.Хүрэлсүхийн байгуулсан Зүүний хүчний эвслийн залуучуудын тусламжтайгаар тухайн үеийн МАХН дотор тэдний байгуулсан залуучуудын тусламжтайгаар ард иргэдийг түрхрэн МАХН-ын төв байр, Соёлын төв байруудыг зориудаар галдан шатаалгасан гол буруутан нь С.Баяр мөн.
С.Баярын урилгаар 2008 оны 7-р сард айлчилсан ОХУ-ын БХ-ын сайдын бэлэг болгосон тусгай зориулалтын хар машин, зэр зэвсгээр Монголын 5 иргэний амь нас эрсдсэн болохыг монголын ард иргэд сайтар мэдэх билээ.
Монгол улсын тусгаар тогтнол шударга ёсны төлөө амь эрсэдсэн эдгээр 5 иргэдийн амь насыг С.Баяр гэгч алуурчнаас нэхэмжилсээр байгааг монголын ард иргэд мэдэж байгааг үүгээр танд уламжилж байна.
Цалингаас цалингийн хооронд амиа зогоож байсан тэрээр өнөөдөр төрөөс төрсөн тэрбумтнуудын нэг төдийгүй Монгол улсад тодроод байгаа хамгийн баян хууль бусаар баяжигч, С.Баярын хамгийн анхны санхүүжүүлэгч бол Миеэгомбын Энхболд. М.Энхболд нь 2007 онд МАХН-ын дарга болох үед намаа бэхжүүлэн санхүүжүүлэх зорилгоор 400 сая төгрөг хандивласаныг С.Баяр хувьдаа авч завшсан гэдгийг намын журмын нөхөд нь хэлж өнөөг хүртэл түүнийг буруутгасаар байна.
Монголын ард түмний хянан шалгах хороонд ирж байгаа олон мэдээллээс харахад С.Баярыг нь МАХН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаандаа 2006-2007 онд Монгол улсад явагдсан автозамын бүх тендерт Хятад улсын нэр бүхий компаниудыг хууль бусаар ялуулж ийм хэлбэрийн хууль бус үйлчилгээ үзүүлснийхээ төлөө эдгээр компаниудаас 4 сая ам.доллар авсан хэмээн буруутгасан хэвээр байна.
Мөн УИХ-ын гишүүн Ч.Улаантай хамтран Сүхбаатар аймагт орших стратегийн онцгой ач холбогдолтой Цайрт минералын орд газрыг хятад улсын нэр бүхий компанид хууль бусаар лиценз эзэмшүүлснийхээ төлөө тухайн компаниас 3 сая ам.долларын хахууль авсан гэж байна. Монголын ард түмний нүүрсний орд болох Ховд аймгийн Хөшөөтын нүүрсний орд газрыг ч бусадтай хувилдан хууль бусаар Хятад улсын компанид шилжүүлж өгсний төлөө 5 сая ам.доллар авсныг нотлон ярьсаар байна.
С.Баяр МУ-ын Ерөнхий сайдаар томилогдсон даруйдаа Монгол улсын стратегийн орд газруудыг дангаараа хариуцаж, эдийн засгийн эргэлтэнд оруулж, үүний хариуцлагыг дангаараа хариуцна хэмээн сурталчилан мэдээлэл хийж байсан билээ. Тэрээр Айвенхоу майнз хэмээх компаниас 1,9 тэрбум ам.долларын хахууль болон Торонтогийн бирж дээр гаргасан Оюутолгойн хууль бус хувьцааны 7 хувийг эзэмших байдлаар Сү. Батболд, Д.Зоригт, хамтарсан засгийн газрын гишүүдтэй үгсэн хуйвалдаж Монгол улсын түүхэнд хамгийн анх алдагдалтай Оюутолгойн гэрээ гэгчийг ямарч тооцоо судалгаагүйгээр Монгол улсын хууль тогтоомжинд өөрчлөлт оруулах замаар харь улсад бэлэглэсэн хэмээн өнөөдөр зүй ёсоор буруутгаж байна. Оюутолгойн ордыг 30 жил ашиглуулсныхаа төлөө, Монгол улс 600 сая долларын өрөнд оруулсныхаа төлөө С.Баяр болон Хамтарсан засгийн газар хариуцлагыг үүрэх ёстой.
Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа манай ураны бүх ордуудыг хууль бусаар төвлөрүүлэн авч дур мэдэн ОХУ-д бэлэглэж өгснөөр Монгол улсад асар их хэмжээний хохирол учруулж Үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнолд аюул учруулсан гэж буруутгаж байна. ОХУ-ын ашиг сонирхолд ийнхүү үйлчилснийхээ төлөө тэрээр манай улсын томоохон ураны ордыг хувьдаа авсан нууц гэрээ ОХУ-тай байгуулсан талаар ч монголын олон иргэд шүүмжилсээр байна.
С.Баяр нь ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа Энержи ресурс компанитай үгсэн хувилдаж Монгол улсын стратегийн ач холбогдолтой Тавантолгойн ордыг Монгол улсад хамгийн их гарз хохиролтойгоор шийдвэрлэж Монгол улсыг сөхрүүлсэн гол буруутан гэж гэж үзэж байна.
С.Баяр “Алтай трейдин”-г хувийн компанийн эзэн Сүхбаатарын Батболдыг ОХУ-ын тагнуулын байгууллагад элсүүлэн МАХН-ын дарга болгож, Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалыг 232 сая ам доллараар худалдсан гэх мэдээлэл зүй ёсоор анхаарал татаж байна.”
URL: