Л.Сөрөлт эротик өгүүллэгийн “мастер” байжээ

“Шинэ үе” продакшны авьяаслаг жүжигчин Л.Сөрөлт сүүлийн үед дууны урлагт хүч сорьж, дуучин А.Түмэн-Өлзийтэй хамтран “Хайрын тэнгэр диваажин” тоглолтоо хийх гэж байгаа билээ. Уран бүтээлчдийн тоглолт маргааш болох учиртай. Тэгвэл жүжигчин Л.Сөрөлт “17 нас” ток шоунд оролцож, өөрийнхөө нууцийг дэлгэжээ.

Тэрбээр цагтаа “Мобиком”-ын “Монгол контент”-ийн эроик өгүүллэг нийлүүлэгч нь байсан аж.  Энэ талаараа тэрбээр “Би “Монгол контент”-д тухайн үед эротик өгүүллэг илгээдэг байлаа шүү дээ. Хүмүүс 455 гэсэн тусгай дугаарт залгаж, сонсдог. Тэр өгүүллэгийг чинь уншина шүү дээ.

Студи дотор чинь нэг л их амьсгаадсан л хүн. Янз янзын л амьсгаа хийсэн хүн байдаг байлаа. Тухайн үед эротик өгүүллэг сонсдог  хүмүүс байгаа бол ард би байсан юм шүү” гэж ярьсан байна. Энэ талаар дэлгэрэнгүй ярицлагыг өнөөдөр орой 21:00 цагаас “Боловсрол” суваг телевизээр хүлээж авч үзэх боломжтой юм.

Н.Болд

Эх сурвалж: www.mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих