Хамгийн харгис дарангуйлагчдын тоонд Чингис хаан, Х.Чойбалсан нар багтжээ

Business Insider сайтад манай дэлхийн түүхэн дэх хамгийн харгис 25 удирдагчийг жагсаажээ. Уг жагсаалтыг Чин династын үед хамаарах анхны хан үндэстний эзэн хаан, дарангуйлагч Кин Ши Хуан тэргүүтэй удирдагчид багтжээ. Хамгийн сонирхолтой нь уг жагсаалтад Их Монгол Улсыг үндэслэгч Чингис хаан нэрлэгдсэнээс гадна БНМАУ-ын маршал, жанжин Х.Чойбалсан ч орсон байх юм.

Эдгээр удирдагчид түүхэнд хамгийн их цус урсгаж, үндэстнээ болон харь улсын иргэдийг үй олноор нь хөнөөх бодлого баримталсан гэж бичсэн байна. Тэдний гол арга барил нь улс төрийн эрх мэдэл ашиглан цэрэг, зэвсгийн дарангуйлал тогтоож байжээ.

Кин Ши Хуан 

Он: МЭӨ 247-210

Тэрээр нэгдсэн Хан үндэстний анхны төрт улсын суурь болсон Чин династын үед төр барьж байсан нэгэн бөгөөд хатуу чанга гараар бусдыг захирах дуртай нэгэн байсан юм. Кин Ши Хуан алдарт Цагаан хэрмийг барих шийдвэрийг гаргасан ба энэхүү барилгын ажлын явцад 6000 цэрэг хүнд хэцүү ачааллын улмаас өөд болж байжээ.

Калигула (Гай Цезар)

Он: МЭ 37-41

Хүүхэд насныхаа хоч Калигула (“Бяцхан гутал”) нэрээр нийтэд алдаршсан түүний эцэг эх, ах дүүс нь тодорхойгүй шалтгаанаар нас барсны дараа Тибери өөрийн залгамжлагчаар түүнийг нэрлэжээ. Ингэсэн нь Тиберийн үхлийн шалтгаан болсон байж магадгүй гэж түүхчид үздэг. Калигула төр барих хугацаандаа долоон сарын турш хүндээр өвчилж, оюун ухаан нь тогтворгүй болсон төдийгүй зан авир нь харгис хэрцгий болжээ. Триалуудын урвалтыг (38 он) илрүүлж, тэдний дэмжигчдийг болон иргэдээс авлига авагсдыг цаазалжээ. 40 онд Галлыг тонон дээрэмдэж, Британид халдан довтлох төлөвлөгөө боловсруулж эхлэв. Тэрээр өөрийгөө бурхан гэж зарлан, өөрийн эгчДрусиллаг нас барсны дараа дарь эх хэмээн зарлажээ. Харгис дарангуйлал туйлдаа хүрэхэд хуйвалдагчид түүнийг хороохоор шийдсэн бөгөөд цезарийн бие хамгаалагч Праэториан торгон цэргүүд түүнийг хороосон ажээ.

Атилла “Хүн”

Он: МЭ 435-453

Хүннү бол Монголчуудын өвөг дээдэс бөгөөд зонхилох овог аймаг удирдагчид нь цөм Монгол хүмүүс байсан хэмээн түүхчид санал нэгтэй дэмждэг боловч зарим түүхчид үгүйсгэдэг нь тэдний харъяанд байсан түрэг аймгуудтай холбож үздэг байж болзошгүй юм. Баруун зүг одсон хүннүчүүд баатар гавъяа ихийг байгуулжээ. Гал мэсэн дундуур нүүдэллэн явсаар Ижил мөрний хавьд Хүн гүрнээ байгуулан суусан. Дараа нь ахин нүүдэллэж,Дунайн Хүнийг байгуулсан юм. Чингэх замдаа түрэг, иран, угор олон хүн ардыг дагуулан уусгажээ.

Герман, Кельт, Франк, Слав, Алан, Лесгин зэрэг одоогийн Европ нарын өвөг-овог аймгуудтай дайтаж тэднийг буулган аваад (энэ тухай Нибэлүнгүүдийн дуулал зохиогджээ) улмаар түүхэндээ, дэлхийн ноён гэгдэж хандсан зүгтээ дайлж өрнө дахины соёл иргэншлийн өлгий гэгдэх Бага-Ази, Европ, Африкийн хойд эргийн улс үндэстнийг ирт мэс, исгэрэх сумаар буулган авч хүн ардыг боол болгож асан хожим нь Визант, Ром хэмээн 2 хуваагдсан хүчирхэг гүрнүүдтэй нүүр тулж, өөрсдийг нь байлдан дагуулж, аль алинаар нь алба бариулав.

Тэнгэрийн ташуур гэгдсэн агуу байлдан дагуулагч Аттила хаан Европын улс төрд багагүй нэр нөлөөтэй байв. Тэр аугаа удирдагч байснаас гадна “шилдэг” дарангуйлагч болж амжсан юм. Өөрийн удирдлага дор одоогийн Герман, ОХУ, Украин, Балканы хойг эзэмшил галуудыг үй олноор нь хөнөөн, эзэнт гүрнээ байгуулжээ.

Чингис хаан 

Он: 1169-1227

Эцэг Есүхэйн голомтыг сахиж үлдсэн Тэмүүжин хүү 9 наснаас ирээдүйн их хаан голомтыг авахаар тодорчээ. Тэр тал нутгийн ханлиг аймгуудыг дайлж, бүр цаашлаад Төв Ази, Дундад Ази, Хятадын өргөн уудам газар нутгийг хураан захирч явжээ. Чингис хааны улстөрийн гол баримтлал бол өөрт нь эсэргүүцээгүй овог аймаг үндэстнийг тайван орхидог байсан бол тэрсэлсэн нэгнийг үг, өчиггүй цавчдаг байв. Тэрбээр дэлхийн түүхэн дэх хамгийн харгис удирдагчдын жагсаалтын нэлээд урдуур бичигджээ.

Мөн уг жагсаалтад Х.Чойбалсан бичигдэв. Тэрбээр социалист лагерын орнууд анхлан комминтерныг цэгцлэх, ажилчин анги нэгтгэлийн нийгэмд шилжихэд эх орныхоо олон мянган лам хуваргыг Орос улсын тушаалаар цаазалсан гэдэг утгаар харгис дарангуйлагчдын нэг болжээ. Business Insider сайтад бичсэнээр Х.Чойбалсан нь “Тодорхой нам, бүлгэмийн үзэл суртлаар олон мянган гэмгүй иргэдийг баривчлах, байцаах, тамлан зовоох, устгах “геноцид” үйлдсэн гэсэн байна.

Манай дэлхийн хамгийн харгис дарангуйлагчдыг мэдээж нацизмын “эцэг” Адольф Гитлер тэргүүлсэн бол Италийн дарангуйлагч Франциско Франко удаалжээ. Тэдний араас Хятадын Коммунист намын үндэслэгч Мао Зедунь, Камбожийн цуст удирдагч Пол Пот, Угандагийн “алуурчин” генерал Иди Амин, Чилийн дарангуйлагч Аугосто Пиночет, ЗХУ-ын гүрж цуст дарангуйлагч Йозеф Сталин, Владимир Ленин зэрэг өнгөрсөн үеийн төр нийгмийн зүтгэлтнүүд багтсан байна.


URL:

Нэр: Anonymous Огноо: 8 October 2015

franko ispaniih

Нэр: Хангэрэл Огноо: 8 February 2017

Чойбалсан тамлагч гэж үү?

Сэтгэгдэл бичих