ОХУ-ын зөн билэгч Е.Голунова: С.Зориг агсан хэн нэгнийг буруутгахыг хүсэхгүй байна


Өнөөдөр ОХУ-ын зөн билэгч Елена Голунова Монгол улсад ирсэн. Тэрээр “Ийгл Ньюс” шуурхай мэдээллийн телевизд ярилцлага өгсөн юм. Түүнээс хөтлөгч Ардчилсан хувьсгалын удирдагч, Сангийн сайд асан С.Зоригийн аллагын талаар асуулаа.

-Хөтлөгч: Монгол улсын ардчилсан хөдөлгөөний удирдагч С.Зориг 17 жилийн өмнө бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан. Харин яг одоо төрийн эрх барьж байгаа хүмүүс дотор тэр алуурчин нь байгаа юу?

-Е.Голунова: Ийм зүйлийг хийхэд тодорхой зүйлүүд бэлдэх ёстой. Түүнээс би шууд ямар нэгэн юм хэлж чадахгүй. Бас иймэрхүү асуудлыг ард түмний өмнө ярьж болохгүй. Олны өмнө ярих зүйл, ярихгүй зүйл гэж байдаг. Үнэнийг гаргаж ирэх гэж байгаа юм шиг шударга царай гаргаж яваад эцэстээ тэр хүний ойр дотны хэн нэгэнд хохирол учруулах ч тохиолдол байдаг.

-Хөтлөгч: Та нутаг руугаа явахаасаа өмнө энэ хүний талаарх мэдээллийг авах боломж байна уу?

-Е.Голунова: Үүнийг үзээд сүнс дуудахад зарим тохиолдолд мэдээлэл өгдөггүй. Дунд нь хана байдаг. Өгөх мэдээлэл байдаг, өгөх боломжгүй мэдээлэл бас байгаа. Бид нас барсан хүмүүсийн ашиг сонирхлыг хүндэтгэдэг. Хэдийгээр мэдэхийг хичээдэг ч тэр хүн өөрөө хүсэхгүй бол ямар ч мэдээлэл ирэхгүй. Ойр дотных нь хэн нэгэнд аюултай бол цаанаасаа хаагддаг. Үүнийг зайлшгүй бодож үзэх хэрэгтэй. Та бүхэн зөвөөр ойлгоорой.

-Хөтлөгч: Зөвхөн ар гэрийнх нь хүмүүс мэдээлэл өгөөд, түүнийг нь чандлан нууцласан ч гэсэн боломжгүй юу?

-Е.Голунова: Гол асуудал нь ар гэрийнх нь зөвшөөрөх, ард түмэн зөвшөөрөх биш. Тэр нас барсан хүн бидэнтэй контакт үүсгээд мэдээллээ өгөх үү, үгүй юу гэдэг нь чухал. Мэдээж ар гэрийнхэн гомдолтой байгаа. Гэхдээ бид нар нас барсан хүмүүсийн ертөнцийг мэдэхгүй. Тухайн нас барсан хүн өөрийнхөө мэдээллийг өгөхийг хүсэхгүй байж болно. Энэ нь ямар учиртай вэ гэхээр ар гэрийнхэнд нь аюул учирч магадгүйд оршиж байгаа.

Үүнээс үзэхэд Монголын ард түмний хайртай хүү, ардчиллын алтан хараацай С.Зориг агсан хэрцгийгээр амиа алдсан ч хэнийг ч буруутгахыг хүсэхгүй гэдэг нь ойлгогдож байна. Гэхдээ ард түмэн хэзээ нэгэн цагт тэр цусан гарт алуурчин илчлэгдэж, зохих шийтгэлээ амсана гэдэгт итгэж сууна.

ОХУ-ын зөн билэгч, хар домын шидтэн хэмээн “Сибирийн шулам” гэж олонд нэрлэгдсэн Е.Голунова тус улсын “Зөн билгийн тулаан” телевизийн шоуны 13 дахь улирлын ялагч болсон юм. Тэрээр өөрийн тав дахь үедээ Монгол хүн байсан гэж хэлсэн. Мөн өнгөрсөн 2014 онд Монголд анх удаа ирж, өвөг дээдэстэйгээ холбогдоод явж байсан аж.

Э.Гүнтөмөр


URL:

Нэр: Anonymous Огноо: 8 October 2015

Hahahaha

Нэр: Anonymous Огноо: 9 October 2015

haha yush shadahgui sh dee hahaha

Сэтгэгдэл бичих