“Тал нутгийн аялгуу” цуврал үзэсгэлэнг дэлгэнэ
2014 онд Монгол Улс-БНХАУ-ын дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд “Дуньхуаны сувдыг түүхүй” үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд зохион байгуулсан билээ.
Энэхүү үзэсгэлэнгийн үеэр Монголын Уран зургийн Галерейн зүгээс Хятадын Уран зургийн академийн удирдлага, Хөх хотын даргатай харилцан зөвлөлдөж хоёр орны соёл урлагийг танин мэдүүлэх, туршлага солилцох, Монгол зураачдыг Хятад цаашлаад Азийн урлагийн салбарт таниулах зорилгоор 2 жил тутамд харилцан айлчилж “уран бүтээлийн аян” үзэсгэлэнг гаргаж байхаар тохирсны үндсэн дээр Бээжингийн Урлагийн академийн захирал Пан Диан холбогдох албаны хүмүүсийн хамт Монгол улсад 7 дугаар сард ирж БСШУЯ-ы СБЗГ-ын дарга Д.Гантөмөртэй, Монголын уран бүтээлчидтэй уулзаж, Монголын Уран зургийн галерейтай танилцаж, хамтран хээрийн судалбар зураг зурсан. Хамтын ажиллагааны хүрээнд “Тал нутгийн аялгуу” цуврал үзэсгэлэнг зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажлыг эхлүүлж үзэсгэлэнд 2 улсын тухайн салбарын шилдэг 20, 20 уран бүтээлч үндэснийхээ ахуй амьдрал, хөгжил дэвшил, зан заншил, чөлөөт сэтгэлгээний дүрслэх урлагийн 6 төрлөөр 160 орчим бүтээлээр оролцох болно.
2015 оны 10-р сарын 20-с 14 хоног БНХАУ-ын Бээжин хотын Хааны ордны Тиа миу галерейд, 12-р сарын 1-с 14 хоног Монголын Уран зургийн галерейд 2 дахь удаагийн хамтарсан үзэсгэлэнг зохион байгуулна. 2 орны Дүрслэх урлагийн салбарыг шинэ шатанд ахиулах өндөр хэмжээний үзэсгэлэн зохион байгуулах дэлхий нийтийн анхааралд Монголын талаар эерэг хандлагыг бий болгох, бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, уран бүтээлчдийг том зах зээлд гаргаж түүгээрээ дамжуулан улсын эдийн засаг, соёлын салбарт эерэгээр нөлөөлөх болно. Үзэсгэлэнд 2 орны өндөр дээд хэмжээний зочид оролцож соёлын салбараар дамжуулан хамтын ажиллагааг бэхжүүлэх хөрөнгө оруулагч нарт эерэг хандалгын бий болгох юм.
Монголын Уран бүтээлчид Дэлхийн зах зээлд гарах чухал гарц болох үзэсгэлэн юм.
МОНГОЛЫН УРАН ЗУРГИЙН ГАЛЕРЕЙ
URL: